Thursday, October 28, 2010

Үлгэн салган тэхдээ гоё

Оюутан насаа гэж өглөө босохийн, хичээлдээ явахийн, арзаганахийн. Гүэ тэгээд арзаганаж арзаганачаад багш нарын царайг хараад айж гөлийхийн атгаалжин хар мангаснууд ч болдоо. Ялтан аятай ярвайж барайхийн чинэрч бантмар гэж хог. Яг юмтай арзаганаж суухийн оронд бие даалтаа хийчээд пээдийж додийж харах юмсан, халз тулаанд дуудах юмсан, ялсан баатар шиг ярвайж нэг ёрвойж нэг сажлах юмсан гэж бодно, 5 минутын дараа мартаж ярвайтахийн. Хамгийн сонин нь Энэ гаж процесс өдөр бүр 1 цаг 30 минут тутамд тохиолдоод байгаа, түүнийг засаж болку нь даан ч сонин. За яахав тэглээ ч гэсэн би голийж суугаа гулжгар биш шүү (туранхай турайнхай хэхэ), давгүй дүн өрүүлчдэг Дарханаас ирсэн оюутан л даа. Ингэж бичээд сууж байгааг бодоход бас ч гэж бүлт амтай болох нь харагдаж байна. Сайхан дөө сайхан тоолоод тоолоод 10 хүний хуруунд ч багтамгүй бужигнасан олон найз, бодоод бодоод барж идэхгүй их хүсэл мөрөөдөл, хачин жигтэй хайр дурлалын паянгууд, харваад онохгүй хос зүрх, новширч бултах шоу цэнгээн, нийлж дарвих хөгтэй дурсамж.

За тэгээд бизнес, наймаа панз бодож тусад гарч, тугал бяруу хариулахыг бодноо. 2 мөрөн дээр байгаа хохимой маань 20-ийг сэтгэж, 30-ийг хийх гэхийн ихдээд байна хөгшөөн. Зээлж болдог бараа байсан бол Балдан балинч 10-ий нь завшсан, Дондог дурак 10-ийг шамшигдав, үлдсэн хэд нь өөдгүй хулгайчийн бузар гараар орсон гээд шалтаг тоочоод шалчиганаад суужаахгүй юу! Гэтэл өнөө 20, 30н өөдрөг Идеанууд нь саяхан зөрсөн хөөрхөн охины царай шиг л ор тас замхарчих юм даа хорвоо гэж.

Сүүлийн үед харин нэг санаанцар тархины минь үрчлээг хэд хэдээр нэмээд авсан. Хийе гээд эхлүүлээд авсан. Сар боллоо санаа санаагаараа, Энзо Энзогоороо бахь байдгаараа баримал хөшөө харин гандаж гундаастай. Чөтгөр алгад одоо эрч хүчтэй гэж өөртөө, өрөөлийн нэг хүн байгаа, тэрэнд ч бас хэлэхийн. Дугуй дугуйгаа олдог, дүлий дүлийгээ ч бас олдог бололтой. Дугуй дугуйгаа олох ч гэж юу байхав, хүн л тохируулж тавидийн байхчүүлээ, зурагтаар харсийн. Хэрэгжүүлээд авуул мөнгийг моод моодоор нь, ягаан ногооноор нь олчмоор аятай. Гэтэл дугуй дугуйнууд нь үлгэн салган байна аа, хий нь гарчиж л дээ. Үлгэн салган ч юу байхав оюутан насны овооролдсон их инээд наргиан, хөгжилтэй дурсамжуудад булуулчаад байх шиг байгаан, бүтэж үхлээ. Ингээд санаа маань үрчгэр цаас, үрчлээтсэн тархи 2 л болчкээд байна ямбиймар гэж. Гэхдээ хийнэ ээ л гээд үзий шүү. Хэдэн үг блогтоо сараачхаар хачин сайхан болчхиймаа сэтгэл минь, хийнэ шүү бүгдээрээ цоглог оюутнуудаа!!!

Monday, October 11, 2010

Мартагнал онгод хоёр

Сар гаран өнгөрлөө салтага гар маань хөдлөөгүй, саваагүй блог маань хэвээрээ, санжигнасан толгой маань мартагналтай. Зорилго гэсэн бичлэгээс хойш яйжгар хэдэн өдрүүд, яах ийхийн зуургүй өнгөрчээ. Ойрд бичлэг оруулаагүй болохоор овоолж давхарлаад хэдэн үг сараачаадхий гэхээр нармайгаа нээлгэсэн навтгар хамарт шиг дуниартиж, дүүнгэтэж, ирваатсан юм юун үхсэн Юндэнгийх нь Нансалмаа, бишээ үхсэн баасных нь бичлэг гэх гэжаагаад далийчлаа. Маргааш гэсэн гарчигны дор масло авна, мод тарина, мах гөшиглөнө, ногоо хураана нойл орно, бие даалт хийнэ бичлэг оруулна, уулзалт цуглаан хурал бизнес панз (хадуурав) гэсээр байтал бичсэн зүйлсээ хараад нозоор хүрчихийн. Эцсийн дүндээ энэ нь мартагнал манан будан, төөрөгдөл талираамарлт болчхиймаа.
Үүнээс хойш онгод минь хөглөрмөгц, оцойж овоосон хэдэн үг аддэнзо руу шидчээд байна аа ерөөсөө. Удаж бойтоглолоо гэхэд 2 долоо л хонох байх. Болку бол блогийхоо дээр “2 долоо хоног дутмын блог” гээд биччихдэг ч юм уу? Залхуурч заваараад байвал “сар дутмын” болгочноо гайгүй. Бүүр болохгүй бол, за арай ч тийм ёндоогүй болцон онгодтой хүн гэж байхгүй байлгүй дээ. Ямар ч гэсэн уншихад урамтай идия эгч шиг бичлэгийг чадкү ч гэсэн, төдий стилийн нийтлэлийг зорилгоо болгоноо яадийн.
За тэгээд зав гарвал дургүй хүргэсэн духлаа баагий нар, дайлж цайлмаар Дандар баатруудын талаар нийтлэхийн ялдамд шүүмжлэхий нь шүүмжлээд, өргөмжлөхий нь өргөөд, өгөө аваатай, цохион нулиантай, баруун солгойгүй, банжига гүүглгүй бүгдий нь ухаанд нь ухна ишиг, толгойд нь тугал бярууны дайтай ямар нэг зүйлийг яаж ийж байгаад суулгаж, нэгийг бодогдуулж, нилээн хэдийг ухааруулах бичлэг оруулахыг зорингоо, 2-г сэтгүүлж, 3-ыг мартуулж холион бантангий нь харин ч нэг хутгаж өгнө дөө гайгүй. Яасан ч урт утгагүй шахуу өгүүлбэр болчив доо мэдкү. 1, 2, 3, 4, … за мэдкү 7, 8 үг лав байх шиг байна. Ойлгоод уншаарай наад уран зохиолын гайхамшигт бүтээлээ. Дараа дараагийн даруухан хэрнээ солиотой, дүрэмгүй хэрнээ дипломат, шүүмжтэй хэрнээ магтаалтай, шүлэглэсэн хэрнээ шүлэнгэртсэн, сургасан хэрнээ сурталчилсан, улс төр, утга уянгын тодорхой зорилготой, тоочны бичлэгүүдийг маань цаг алдалгүй, цалин нэхэлгүй, царай харалгүй уншаад байгаарай баярлалаа та бүхэнд. Цэг !!!