Thursday, March 24, 2011

Маркетингийг мэддэгийхээ хэрээр маазруулахуй

Миний мөрөөдөл мөнгө олох болоод мянга мянган бүтээгдэхүүнийг минутын дотор мярс хийтэл зарах бөлгөө. Би хонь хариулж, хот малтаж, хонины хорголоор тоглож, үхрийн баас арилгаж, үнээний дэлэн шувтарч өссөн энэ монголын эгэл оюутан. Үнээний биш ямааны юм байна сорри. Харин одоо би хайр зарлаж, хаяг реклам бүтээж, хамаг улс даяар хүч бяраа гайхуулах боди биегүй ч үнэн чадварт, үлгэрлэх авъяаст, үнээрийн маркетер болон төлөвшигч билээ.

Би блог нээхдээ мэргэжлийн онцлог хэмээн ажлаа ярьж, ард олныг залхаахын оронд хэдэн үг хэлж хэхэ, хаха буюу инээдэм, эгэл баяр баясгалан бэлэглье гэж бодсийм. Гэхдээ энд мэргэжлийн өвчиндөө түүртээд мэдэх мэдэхгүй хэдэн үг сараачихаар мэргэжлийн онцлог булан нээлээ шүү таминь. Нээх далан долоон бичлэг байн байн оруулаад байхгүй ч дээрх гарчигийг гайгүй сайн дагах болно оо гэж. Хаа нэг хэлэх хэлэхгүй хэдэн үгээр шинэ сонин санаа юугаа сараачиж байхад аштай юудаа тиймээ хө.

Wednesday, March 23, 2011

Нэг л гунигтай...

Юунд би гуниглаад байгаагаа юман чинээ бодохгүй байна. Хахир хатуу өвөл дуусч хөнгөн гунигаар солигдож байгаа нь энэ юм уу? Хавар цаг айсуй учир хийсвэр ертөнцөд живж байгаа нь энэ юм уу? Бүү мэд бүлээн цус, халуун амиа бүгд найрамдах улсдаа өргөсөн эх орны хөвгүүдийн онгон шарилыг өндөлзүүлмээр эрэлхэг улс минь тогтворгүй байгаа болохоор уу?

За даа бүүр биш юм аа. Их сургуулийн өргөөнд, энэ өдөр хүрэлцэн ирээд, ийм нэгэн гуниглалд эрхгүй автсан нь л үнэн. Хийх юм ихтэй ч хий эргэх энэ цаг зуур, ховдолдоо байгаа хөнгөн гунигийг 211 бишээ 311 нометой компьютерийн танхимд бусадтай хуваалцахыг хүссийм.

Friday, March 18, 2011

Уураа гаргамаар

Шал сонин санагдаад, шалчиганасан блогтоо шал пал гэсэн хэдэн үг сараачмаар санагдлаа. Уур хүрээд, ухаан муутайгаа гайхуулмаар санагдаад уйлан дугарангаа умгар энэ талбар хэл амаа билүүдээд орхийдоо. Юу ч чадахгүй, ямаан толгойтой ярислав бөгстэйгээ мартаад яль шалихгүй янзан бүрийн тэмцээнд ухаан бодлоо уралцуулаад, урагш ганц гишгэх гэтэл харин ч эсрэгээрээ хойшоо сууж орхилоо.

Мэдэхгүй байж малан толгойтой над шиг юм мар мар гээд мэдэмхийрч болдоггүйг өнөөдөр бараг ойлгов бололтой. Хийж бүтээсэн зүйлгүй хоёр хөл хохимой толгойгоо арчилсан болоод их сургуулиа төгсөж байвал барав ч ухааны юм бодохийн.

Гэр орондоо үзэгдэхгүй, гэзэг үсээ ч угаалгүй, гурав дөрөв хоногоор гадуур гандаж, хоног өдрийг төөрүүлснийхээ ашиг тусыг ч гаргасангүй. Гартаа ган хийх зүйлгүй гажиг юм шиг өөрийгөө бодохоор гомдох сэтгэл төрөхий нь яана гээ. Ахиж хэзээ ч уралдмааргүй санагдахийн, урагш гишгэж ухаанаа сорихыг хүсэхийм бүүр ч биш. За даа мэдкү мэдкү мэдэж байгаа зүйл гэвэл чадаагүй, чадах мөчийг хүлээх юм шив. Эцэст нь хэлэхэд уур гарч ухаан саруулсч байгаа нь умгар биш уудамхан талбартай блогийн минь ач тус болой.

Monday, March 14, 2011

Овгор шороо булаацалдаан ба хогийн пункр

Гөлөн гөлөн гээд гөлийж өлийж яваад гүүгл сээрчээс гэнэтийн цочордмоор гэнэн дуртатгалын минь тасархай гарч ирэхийг гайхан, гэмшин харсанаа олон түмэн та нарыхаа нүд рүү үгэн хэлхээгээр цацъя гэж бодлоо. Гэхдээ энэ эхнийх бишээ, их олон удаагийн үр дүн болохоор блогийн бичкэн талбар дээр дэлбэ үсэрч байгаа нь энэ болой.

Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө, хүчтэй нь хүчгүйгээ хэмх гишгэнэ гэсэн уриатай хийморийн овоо ч аргагүй нэг хиамарлаг байлээ дээ шинийн нэгэнд. Булиа биетэй бяр нь биедээ багтаж ядсан барамууд булиагүй биетэй багтаж ядам бяргүйнүүдээ бүлт бүлт цохиод хүзүү, толгой, боов, булдруун дээр гишгэчиж хаяад овооны оргилд гараад уухайлсан сурагтай.

Жоохон байхад сумын төвийн далангийн овгор шороон дээр амаараа шороо үнкдэг тоглоом тоглож байлаа. Дүрэм нь их энгийн бүгд овгор өөд зэрэг дайрна. Хэн хүчтэй мунаг нь бусдыгаа түлхэж овгорын оройд үлдэнэ. Энэ мэтээр залхатлаа тоглоход овгорын оройд хэн удаан байсан бацаан маргааш нь сургууль дээр яригдана. Тэр нь би байлаа гээд онгирчиё. Гэтэл өнөөдөр төрийн овгор шороо бий болж, түүнийг жилийн 365 хоногийн ганцхан өдөр нь л булаацалдаж тоглодог болжээ.

Бодохийм мэдээж хийморийн овооны орой дээр нь гарч байж сэргэх юм нь сэргэнэ. Босдог юм нь босно гээгүй шүү хэхэ. Гэтэл овгорын оройд ямарч Эйнштэйн байгаад 20-с илүү хүн багтаах үндэслэл алга. 20-ийх нь хиамар сэргээд бусад нь сэмэрнэ. Сэтгэл нь дүүрэн бол шинийн нэгэнд биш нилээн хэдэнд нь очоод нар харчаач дээ. Нар харж үзээгүй бол Наран Саран Навчаа Цэцэгээгээс асуучина биз дээ. Хүнээ байчаагүй дугариг шар юм байдийн гээд хэлээд өгнө дөө.

За тэгээд нар мандаж байх мөчид эр эстэн нөхөд маань 2 хуваагдсийн байлээ. Овгор шорооны овгорууд ба нөгөөдүүл нь товгорууд. Зарим нь мацаж байхад нуруун дээр нь нар туссан бололтой. Хиамарлаг нуруутай хүмүүс л байхын байх энэ жилжингээ. Нөгөө хэсэг нь нараа мартаад хальтарчихгүй байх тухай л бодож байж. Энэ бүлэг хүмүүс дэлдэн жилдээ далийж халтирах болоод архидан согтуурах нягууртай. Овгорын оройдох цөөнх энэ жилжингээ овгор атман амьтан царайлах имшигээ. Нэг л их салтаа уужим алхаатай амьтад байхын байхаа мэдкү. Би үхсэн балтуушаа мэдэхэв зүгээр. Аан тийн тэр хүмүүст хандаж хэлэхэд та нар энэ жил хүн дээр суусан тул дээшээ мөрөө гаргаж, “пад пад бүлт бүлт тип тап” маанийг 210 удаа уншингаа хүн шатааж хийсгэн, доороос ирвэл нэн зохилтой бөлгөө гэжүган. Овгорын хормойд байгсад л хүслээ гүйцээж чадалгүй овгорын оройд зогсогчдын духан дээр туссан нарны ойлтыг нь мэдэрч байгаа харагдсан. За даа бараг тэд шатаагдах хүмүүс байхөө дөө гэж сэтгэлээр унагаал уу? Ер нь тэхдээ тэдгээр хүмүүс энэ жилжингээ нуугдаж амьдарвал зохилтой болой.

Эцэст нь хэлэхэд Монголчууд соёлжжийнэ. Улаанбаатараас элдэв янзын хог, сав цуглуулж аваачаад тээр тэр хийморийн овоон дээр хаяжаахчүүлээ. Нэг үе хажуудах хогийн савныхаа гадуур хаядаг байсан солир ард маань харин одоо нэг мөсөн хогийн цэг нээгээд зорьж очиж хаядаг болжээ. Энэ бол том дэвшил. За ингээд миний монголын ард түмний сэтгэл сэргэг дотор уужим байх болтугай, Эмбаадав!!!

Monday, March 7, 2011

Эмэгтэйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын эрэгтэй мэнд хүргье

Саяхан даа саяхан, сар гаруйн өмнө саваагүй блогтоо сар шинийн мэндчилгээ савж байсан санагдана. Мүүн маш хурдан өнгөрч, мэлийгээд суужийтал мартын бичлэг сараачихыг нам төр шаардаад, жагсаал цуглаан болж, үүнээс хальж үндэсний хэмжээний бослого болох шинжтэй. Энзо хүү ингэтлээ эрэлттэй болчих гэж. Суга дээшилж сайдын сэнтийгээс дуткү нөлөөтэй болчдийм байна, алчдийм байна.

Балиар урт гарчигтай бичлэгээрээ бэлэг барихад ийм хэдэн үг орж ирэв. Үе тэнгийн үхэр хонь, тэмээ ямаа жилтнүүд цэцэг цэврүү, цалин мөнгө бариад, янзан бүрийн яль шалихгүй юмаар мялаалга хийгээд наагаад байхад яаж дутхуу Энзо, эмэгтэйчүүддээ энэ блогоороо мэнд хүргэе дээ. Гартаа ган хийх юмгүй, кармаандаа гялам хийх валютгүй, гахай хоншоортой, чоно санаатай би нь тэвэр дүүрэн сэтгэл, тэмээ дүүрэн цэцэг, блог дүүрэн бичлэг бэлэглье, голохгүй бол аваарай.

Голохгүй бол ч юу байхав, уншиж байгаа бол авчийна л гэсэн үг. Удахгүй 3 сарын 18 болохыг тохиолдуулаад блогтой нь бичлэг өгөөрэй, байхгүй нь бэлгээ өгөөрэй гээд энэ бичлэгээ дуусгах тийш нь хандуулъя. Хэхэ шударга шударга зүгээр л. Ухаалаг эрийн хамгийн чамин хөрөнгө оруулалт мартын найманд эмэгтэйчүүддээ блог бичлэг зориулах гэжийлээ. Эцэст нь уншигчиддаа хаяагаа манасан 2 мөр чулуудахад “Яарч бичсэн бичлэгийг нь болгоо, миний навсгар блогийг минь болгоо” гэж. Цоодолдов!!!