Saturday, April 30, 2011

Шинэ танил

Өнөөдөр л дөө яалт ч үгүй. Орой гэртээ ирээд блогоор сонин сайхан, хэн салхи сэвэлзүүлж, хэн сээгий шээрлэв, түүнд хариу өгье гээд ортол өөдөөс нэг рэппер нөхөр үнэнхүү ажилсаг гэдгээ үзүүлж, чухамхүү их жив жив хийжээ. Тэхдээ түүнд их баярласан үзэл бодол болоод үнэнхүү хурц үгс чинь, үнэнийг хэлэхэд юм бодогдуулжийлээ баярлалаа чамд TJ. Угаасаа одоо энэ бичлэгийн доор хурц шовх, хорон биш хорчин үгнүүдээ хэлнэ байх. Нэг ч үг гээлгүй, нэг ч хүнд ахиж ингэж ховлолгүй, ноцтой анхаарч, өөрийгөө өр лүү өшиглөөд хаячихааргүй хариу бичнээ.

Харин TJ-гээс бусад уншигчиддаа хэлэхэд өмнөх бичлэгүүдээр минь шагайж үзээрээ цаад чинь баллаад тавьцан байгаа. Энзогийн сонсох дуртай Gee шиг цэцэн цэлмэг, цэгц шулуун үгсээр бөмбөгдцөн байжаагаа гээл бодчих. Ая хийгээд өгчүүл аймар дуу төрнө дөө харж л байгаарай таануус хэхэ.

Friday, April 29, 2011

Өөрийгөө зурагтаар харах үнэнхүү хувьгүймаа би нь

Зургийн эх сурвалж: Драмын театрын таазны зурагчин юм шиг байлээ хэхэ

Сар гарны өмнө дөө өмнө, сургуулиа төлөөлж, сүг сүүдэр шиг юмнууд сурснаа шалгуулахаар “Маркетингийн улсын анхдугаар олимпиадад” торгон жолоо нь ч хаашаа юм, томдсон сорочиктой орсийм. Өнөөдөр өнөөх чинь зурагтаар заяа нь хаясийм аятай гарчаахийм. Өөрийгөө хараал байлаа хараал байлаа, өөдгүүмаа нээрээ үнэндээ үзэсгэлэнт сайхан царайг минь үзэх хувь, үзэгч түмэнд байсангүй. Яг камер хөдлөнгүүт “одоо би гарна, хараарай, аанхаан, наана чинь байгаа, төххх” гэнгүүт камер буцаж буруулж этр.

Ёхххх сүүлдээ бүүр ядарлаашд “хараарай таминь одоо би илтгэл тавина, орж ирнэ, оонхоон еэээ” гэнгүүт үргэлжлэлийг дараагийн дугаарт гэжаагаа байхгүй юу. Сүүлдээ би гэдгээ болиод багийн андуудаа харлаа байдгүй ээ бас. Нэг л их шараар жигдэрсэн, сороочикоор гангарсан, сарпаанчиг угласан сайхан охидууд, чилэгэр залуус. Бүдэг ягаанаар жигдэрсэн бид нь байдгүй ээ ”Одоо бид хараарай, оонхоон хар хар нүдээ бүү салга, үзүүл үнс болку, харуул хальс болку, хар хар” гээд ч нэмэр байхку, кадр гялс гээл солигджоогоон. Ёндоо нь яачдийм бүү мэд, ёртоймаа нээрээ хэхэ. Тэгж тэгж нэг өөрийгөө хардымаа. Доошоо хараад, хонгиороод суужаагаан, удахгүй ээ тэр нь үсрээл 2 секунд. Хэхэ ийм л байна.

Маргааш 2-р цуврал нь гарна. Өөрийгөө харах хувь тохиох нь дамжиггүй дэгээ. Дүрст авдранд додигор царайгаа харах ямар байдгийг маргааш нөгөөдрийн маягтай нэвтрүүлгээс л харна даа хөөрхий.

Thursday, April 28, 2011

Бороо бороо орж, Русский маамуу ирлээ

Зургийн эх үүсвэр: mongolian-pictures.blogspot.com By Enzo
Аль дээр нэг шөнө бороо шаагисан гэсэн. Тэхдээ тэрийг тооцохгүй ээ. Нэгд ширүүн биш байсан, хоёрт би унтаж байсан, гуравт өглөө босоход орсон шинж тэмдэг мэдэгдээгүй, дөрөвт өнөөдрийн бороо илүү гоё оржийнэ. Ийм л байна их биш ч орсон шиг орж, норгосон шиг норгожийно, ногооруулсан шиг ч ногооруулах юм шиг байна янз нь. Чийгээр цангасан газрыг, түүний үнэрээр цангасан Энзотой хамтад нь ундаалжийнээ. Баярлаж байна, буржаагаан биш байгаль дэлхийг баярлуулж, болчимгүй ардыг нь под хийлгээд авчаагаа байхгүй юу.
Грийн нэчүр гэж амтай бүхэн ярьж, арзгар бүхэн бодож байгаа үед бороо гэдэг болоод явчжаагаан. Аягүй гоё байна, айдаа хүүхдүүдээ амь нэгтээ байгаль дэлхийгээ ам бүлттэй Энзо шиг аягүй догь хайрлаж амьдарна шүү.
Нээрээ жич нэг юм хэлэхэд блогоо би грийн нэчүр лүү гайгүй сайн чиглүүлье гэж боджоогоо. Монголын анхны грийн гошин үгтэй блог этр хэхэ. Урт удаан амьдрал мандтугай, ямар ч 2012гүй, ямарч бохирдолгүй, ямарч хоггүй, ямарч стрессгүй энх тунх грийн амьдрал нахисан мандтугай.

Sunday, April 24, 2011

Өөөө Юуууууун хөөөөрхиййен...

Мөрөөрөө мөөмөө унжуулаад нь ч хаашааийн зүгээр. Унжуулаад байхаар мөөм байхгүй угаасаа. Зүгээр санамсаргүй сайтаа эргэтэл блогоор салхи савиа оруулагсдын тоо мянга даваад, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн хэмээн нам төр хоёр хээлтэй хонь өгнө гэсэн амлалтандаа хүрэх сурагтай. Бөөн баяр болсон би гэж хүн ямар сайндаа л 1111 дэх хандалтийн зургийг НИКОН ПАЙНТ Д60 аппаратаар дараад, өөрийгөө олон түмнийхээ өмнө рекламдаж, юм үзээгүй гэдгээ гайхуулахуй дээ.

Завсар зай гаргаад, зав энтрээ зохицуулаад зөв буруу, цадигтай цадиггүй бичлэгээ 7 хоногтоо 7 биш юмаа гэхэд ядаж 5, үгүй ядахдаа 4 оруулаад байхынсааан гэж бодоод төлөвлөгөөгөө 25 хувь биелүүлж байгаа нь энэ болой. Амласандаа хүрэхгүй бол Их Засаг Энзо хуулиар шийтгэсугай...

Saturday, April 23, 2011

Ертөнцийн гурван ёндоогүй

Зургийг би зурав гэж тэнэгтэв хэхэ!!!
Есөнзуун оюутны ходоодыг захирах гэдэг сургууль нэг ёндоогүй
Ерэн жилийн хонхны дууг тасалсан оюутнууд бид нэг ёндоогүй
Есөн тэмцээнд тоос өргөсөн Энзо нэг ёндоогүй ээ гэж хэхэ. Эв хавгүй ийм 3 мөрийг эгшиглэн уянгалуулан хүргэвээ. Өө тийн Монгол ардын зүйр цэцэн ертөнцийн гуравт ёндоогүй гэж байдкү юм шиг байлээ. Маргааш Патентын газар луу жирийлэгчдийн байгааздээ айн.

Wednesday, April 20, 2011

Завгүй өдрүүд үргэлжилсээр...

Зургийн эх сурвалж: Гүүгл сээрч

Хэзээ юм мээдкү эхэлсэн, хачин урт завгүй өдрүүд үргэлжилсээр... Найз нөхөр, наргиан энтрээ түр мартаад нам хичээллэж, нуль хэнхэглэл нааж явсаар байтал жоохон уйдах тийшээ хандаж байна шүү. Удахгүй сургуулиа төгслөө гэхээр бүүр ч завгүй өдрүүд бөгсөн тушаа газраас хатгаж байна. Хөөе хөөе хөөе гээл.

Ээдээ оюутан насыг энэ яваа насандаа хэзээ ч мартахгүй нь л үнэн... Завгүй байх нь, зальжин зан гаргаж дүн өрүүлэх нь, завсар зайгүй тоглоом тохуу хийх нь, зантгар толгойлж бие даалтаа хоцруулах нь бүгд, бүгдийн бүгд, бүтнээрээ мартагдахгүй үнэхээр үлгэрийн сайхан дурсамж байх болно. Үнэн шүү, үгүй гэж хэн ч надтай бүү маргаарай...

Monday, April 11, 2011

Дүүргийн банкны даварцан очер

Зургийн эх сурвалж: Бас л би биш. Хэний нь мэдээгүй

Өглөө бол үнэн nice эхэлж, өөрөө бол Энзо жинкэн happy босч. Мөнгөний гачигдал, төгрөгийн төлөөсөнд орсноо санаад эрдэнийн хувь, эх орны хишиг энтрээ авахаар байрны гадаах банк руу умгар гэрээсээ цэлгэр өгзгөө аваад бүдчиж, цовкчин байж бүлт бүлт дугарсаар, сүр сар гээд ороод явчлаа. Үзээд үнс хараад хальс болчмоор юмаа юм, юу гээч, ямарч хүн байхгүй, янзтай гэж мэд. Дэлхий дээр хадгаламж банкны хэдэн теллертэй хэдүүлхнээ үлдцийн болуудаа? Ухааны юм бодонгуутаа “Миний хадгаламж банкийг бурхан муулсан ч бүү сонс” ухааны үг зохиочоод, Теллер дээр алцага алцага гээд “авий мөнгөө өгөөдөх” гэсгээд очтол өөдөөс харин өөдгүй гэж жигтэйхэн үнэнхүү эсрэг үг шиддэг байгаа.

“Уучлаарай би өөр хүнд сайн” гэдийн. Өө бишээ “Уучлаарай дүүргийн банк очно уу” гэдийн байна хөөе. Яадийн мөнгөний төлөө нүдээ ухахад бэлэн, ичидгүү улаан лүд гэдгээ мэдэрцэн над мэтийн юм дүүргийн банк руу дүүлэн нисдийн байгааздээ. Очоод харин онгойдог банзий нь татаад ортол харин ээ гомбоо жимбий лувсан ламбаадаа минь гэж хүнэн овоо босгож байгаа аятай л юм байлээ. Үфффффффф... Хэлэхээс хэл ээдэрмээр, харахаас хараа цуцмаар, харанхуй үдшээр хүүхэддээ ярьж баймаар хэзээ ч дуусашгүй, хэзээ ч мөхөшгүй хайртай хонгор банкны очерийг хойд урд, хажуу хавирга, аль ч насандаа алий гэсэн ч мартахгүй л юм билээ.

50 метр квадрат талбай дээр 80 метр квадрат зай эзэлчмээр хүмүүс боевикдох нь боевикдоол, дидандах нь дидандаал, уйлах нь уйлаал, үсдэлцэх нь үсдэлцээл ээдээ мөн чиг эротик байлээ дээ нээрээ. Бухимдсан ард маань хоорондоо боевик үсэргэж байхад бодох юмгүй суужийдаг менежертэй яасан гоё менежмент вэ? Байрны гадаах банкны теллерүүд хийх юмгүй хий эргээд байжийтал, дүүргийн банкны даравгар теллерүүд хэл амаа билүүдээд, хөл гараа амандаа хийтлээ ажилж байдаг яасан супер маарктэнг вэ? Үффффф.

Тэр дээрэлхүү менежерүүдийг үнсэн саарал биетэй, үхээнц муухай уруултай, үхэл хэрүүлийн бурхан үндсэтэн дамнасан алуурчин Зевсийн хамаатан Эрида бурханаар үнсүүлүүл таарна. Банкаар бөөсдсөн бурхан шиг хотдоо би биш юм аа гэхэд бусад нь бүү бухимдаасай гэсэндээ шүү таминь.

Ингээд ийм очертой та бүхэн битий учраасай гэсэндээ нэг рекламны санаа гаргалаа.

  1. 1. 80 настай эмээ банкинд өглөө 10 цагт орно.
  2. 2. Асар урт очероор очерлоно.
  3. 3. Орой 6 цагт эмээ мөнгөө авч гарч ирэхдээ хөлсөндөө хутгалтцан гарч ирнэ.
  4. 4. 8 цаг очерлосон бичлэгийг 80 секунд болтол гүйлгэж, мантажлана.
  5. 5. Рекламны төгсгөлд эмээ Эрдэнийн хувийхаа дэвтрийг бариад “Орчин үед банкинд очерлох нөү проблем болжээ” гэж хэлэнгүүт “ХАДГАЛАМЖ БАНК” гэсэн бичиг дэлгэцэн дээр гарна. Дуусаа.

Saturday, April 9, 2011

Гэгэлзсээр...

Гэгэлзсээр л... дахиад гэгэлзсээр л... болдог юм болдгоороо болж, би гэдэг хүн их сургуулиа 90 хувь дүүргэцэн явжаахийн нээх хөөрхөн. Ээдээ энэ 4 жил амьдарлын минь хамгийн хурдан харвасан пуужин шиг он жилүүд болох дог. Үлдсэн 2 сар үлэмжийн удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Тэхдээ л тэгж намайг баярлуулдаг тэнцэн цаг хугацаа гэж байхгүй нь харамсалтай.

Ямартай ч амьдарлын минь хамгийн аз жаргалтай, адал явдалтай, авъяас билэгтэй, авхаалж сэргэлэнтэй, адгаж яарсан амттай 4 жил ийнхүү төгсөж байгаад харамсаж, хайлж урссаар л...

Гэгэлзсэн блог бичлэг ар араасаа хөвөрсөөр... Харин үүний дараа хэзээ ч мартахгүй дурсамжийн тасархай үлдэнэ...

Friday, April 1, 2011

Мөрийн хөтөлбөр бишээ бөгсний хөтөлбөр

Зургийн эх үүсвэр: Би биш !!!

Их хурлын 76 ямаа, эднүүс миний хайртай чекистүүд, эгч ах элдэв садангаараа та нарыгаа самнаж, энх Монголдоо өөрийгөө зориулмаар гэж мэж тэнэгтүүл мөн алаваа. Тэр сүүлийн хэсэг нь ч яахуу, хайртай 76 энтр гэдэг хэсгий нь ой тойноосоо арчаад хаячаараа хөөе. Өнөөдрийн бичлэгийн агуулга болбоос өгнөө л гэцэн байгаа өглөгч 76 –ийн өөдгүй мөрийн хөтөлбөрийг өөнтөглөж, шоолсон өгүүлшгүй үнэн үгсийн чуулган болно.

Сүүлийн үед хүмүүс улс төрийг улам баяжих, өсөн нэмэгдэх, өрнөн дэлгэрэх, улам улам лоббидох ухаан төгс хүмүүсийн ажил гэж ярих боллоо. Аан бас баттай эх сурвалжаас авсан мэдээллээр их хуралд ийм үгнүүд ихээр моодонд оржоогоо гэнэ. Сэжиж мордоод секс хийнгээ, сээрэн дунгуйгаар сэлэм эргүүлж, супори хийцгээе майгэширинүүдээ гэжүган. Цаашилбаас их хурлын эрхэм гишүүдийг ийнхүү зэрэг зиндаагаар нь жагсаажээ. Сумогийн татами болоод үндэсний бөхийг хамсруулан майгэшири, харцага, сики ваки, гарьд, озоки, дархан аварга гэх мэтээр ангилжээ.

Энэ үгс их хуралд толгой цохиж яваа эгэлгүй үлэмж биетэн, харишгүй хүчит аварга, арслан, заануудын маань моодонд оруулсан Монголжингоо үгс болой. Үүгээр бол элбэгдорж дархан аварга, энхбаяр харьж яваагаараа комүсүби, баяр хүүгийн бие нь чилээрхээд бандаш нь томдоод байгаа нягуур бий тул начин болж чансаа бууж, бат-үүл бацаан батзандан мэтийн балинчингуудаар эгнээгээ зузаатгасан учир арслан цолонд дөхөж энэ жилийн түрүү, ирэх сонгуулын дампуу магнай болох шинжтэй. За тэгээд алтай, алгүй, ламбаа, ламгүй гэх мэтийн алтан дунджууд, зэвэрчилгүй шиг зэс дунджаа бариад сики ваки, харцага зэргийг санжигануулаад явжээвэл барав, барахгүй ухааны бодолтой яваа бололтой.

Ийм хүмүүсийн эрдэмгүй бүрэнхий арддаа зориулсан, элдэв долдов мөрийн хөтөлбөрүүдээс эгшиглэн шүлэглэн толилуулваас. Эрдэнийн хувь, эх орны хишиг, хүүхдийн мөнгө, хүүхний жирэмслэлтийн авлага гэх мэтээр гавих гавихгүй, гаж гаж, голж шилмээр гусаак гусаак мөрийн хөтөлбөрүүд байхийм. Мөрийн хөтөлбөр л гэхийн яагаад толгойны, хүзүүний, бөгсний хөтөлбөр гэх мэт байж болдоггүй юм бэ айн таминээ. Үнэхээр л мөрийн хөтөлбөрөөр бөгсөө арчдаг юм чинь бөгсний хөтөлбөр л гэчихье л дээ айн. Ямрав. Ингээд бөгсөө арчихад ширүүдээд байдаг бөгсний хөтөлбөрүүдээс хоёр гурван жишээ аваад, хорин хэдэн үгтэй нийтлэлээ ненада болгъё дөө.

Эхнийх нь Монгол малын удамшлыг сайжруулах асар нухацтай, авъяас билэгтэй хуулийн зүйл анги байна. Жишээлбэл эм ямааг азаргатай унтуулаад аварга үүлдрийн ямаа гаргаж, тухайн ямаанд одоо өгч байгаагаас 3 дахин их цалин өгч, 6 дахин илүү ноолуур тушаалгах. Хүүхдийн мөнгө биш ямаа, азарганы хурлийзэд өгөх мөнгө гэж зүйл бий болохын байхаа. Өө тийн гэр бүл болсны мөнгий нь марталгүй өгнө гэнэлээ бөгсний хөтөлбөрт. Тэр мөн сайхан гэр бүл болох догоо. Арьс өнгөөр, аялга дуудлагаар ялгаварлан гадуурхахгүй байх асуудал их ярьдгаас болж адгуус амьтан хүртэл гэр бүл төвөггүй болдог болох нь. Жишээлбэл адуу бөгөөс олон гүү хураадаг Мормон шашинтан, ямаа бол ёс жудагтай Буддист амьтан бөлгөө. Үүнээс харахад шашин шүтлэгийн ялгаварлан гадуурхах асуудлыг их хурлын мөрийн хөтөлбөрт оруулсан бололтой. Яасан нулимс асгарч уярмаар сайхан юм бэ? Монголын ишиг маш олон болох болтугай. Монголын унага ч юм уу хэхэ.

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана гэдэг шиг эрдэнэс, мөнгөө цацаад байдаг нэг дэвтэр л байхын биднүүст. Үр дүн нь инфляц, ажилгүйдэл, залхуурал, заамдалцал юм. 21000 мянгаа авах гээд хадгаламж банкинд хэмх боксдож байгаам чинь заамдалцал байхгүй юу байхын тэгээд айн. За тэгээд энэ дэвтрийг эрлийз ямаанд тараагаад эхэлчүүл ээдээ биднүүс чинь хүнтэй биш ямаатай мөргөлдөөд зогсож байх нь бээшд гончиг сумлай, бүү үзэгд минь гэж айн.

Гүэ тэгээд айн айн л гэхийн айн нь одоо хэнд зориулаад байгаан болоо энэ Энзо. Их гарын 76-д захиа шуудан илгээжийж, гуйж тордож байгаа, гуниглах гээчийг мэдэхгүй хэдэн уншигчаа загначих бололтой юмаа би нь тэ, өөүү сорри. Бүрэнхий мэдлэгтэй, бүлтүүш үгтэй би гэдэг тодортголтой Энзогийн энгүй ихээр совьниж, санааширсан бичлэгийг цаг заваа гаргаж, залхахаа мартан байж уншсан та бүхэндээ нарнаас бүдүүн талархсанаа илэрхийлье.