Saturday, May 28, 2011

Сайхан амраарай

Өнөөдөр яагаад ч юм армаантагламаар санагдаад уншигчиддаа сайхан амраарай гэж хэлмээр санагдаад. Хэллээ гээд хэл сугарчих биш Сайхан амраарай таминээ салхинд хийсэх намуун үдэш, сайн хүнээ зүүдлээд ,самган бүхнийг мартаад, сайтар амарч аваарай. Унт унт ухаанаа балартатлаа унт, амар амар аймар гоё амар.

Унтах гэснээс уул нь хүн чинь орой арваас шөнийн 2 хүртэл амрах жанцантайм гэсийшд. Тэгтэл би бичлэг нийтлээд нөгөөхий нь нэг цаг дөхөж байхад та нар уншчийдаг таарч дээ хэхэ. Номын юм номоороо сайхан шүү хөөе, заза далан долоон үгээр яахав би унтлаа сайхан амраарай хэмээеүү.

Friday, May 20, 2011

Мод таръцгаавал ямрав манайхаан

Энэ фото Энзогоор

Өшдөр зурагтаар грийн начур мэчуртэй холбоотой нэг кино үзлээ. Сэтгэл хөндүүрлээл дурлаад хаягдсан юм шиг мэдрэмж төрөөд явцан. Яаж ч бодсон бид бөгөөс үнэнхүү бажигдалтан дунд амьдарч байгаан байна. Нүдний өмнө гол мөрөн ширгээл “Ээнзоо чи дэлхийн ерөнхийлөгч юм бол наад хүүхдүүддээ хэл л дээ” гээдаагаа ч юм шиг. Ус мөрөн ширгээд, уул савдаг хилэгнээд, ухаан санаа орж гараад, уйлмаар ч юм шиг аргадмаар ч юм шиг эвгүй мэдрэмж юмаа. Нэг найзын маань хэлдгээр “Ямар эвгүй юм бэ?”.

Их ойрхон жишээ гэвэл Сансарын дэнжээс доохонтой, сургуулийн минь хормойгоор урсдаг Сэлбийн гол байхиймдаа. 4 жилийн өмнө Дарханаас ирэхэд далай шиг нь ч хаашаа юм давгүй урсгалтай, дажгүй үзэмжтэй харагддаг байлаашд. Зээ тэгтэл одоо яажийнэ гэхээр голын статусыг орхиод горхины статус дээр дүүжигнэжийн гэжийшд. Харахаас л зүрх зүсрээд, элэг эвэршээд, бодол буцлаад, нүд аргаад, нүгэл нүүгэлтээд байхын.

Энэ бол энгийн нэг ил харагдах жишээ. Үүнээс цааш үй олон гол горхи, жижиг нуур цөөрөм ширгэж үгүй болж, улс үнэнхүү сүртэй хайгуулын баг гаргаж алга болсон гол мөрнийг эрж хайсаар байна. Олдохгүй ээ гэж хэлээд нэмэр алга мод тарьж Монголоо авар хүүхдүүд минь хэмээн амаа ангатал ярихын ёстой нээрээ яаая даа та нарыг.

Мод байгаа газар ус байдаг, ус байгаа газар ургамал байгаа, ургамал байгаа газар амьдрал байгаа, амьдрал байгаа газар амьтан байгаа, амьтан байгаа цагт хүн байгаа, хүн байгаа цагт хүчин чадалт нийгэм байна, хүчин чадалтай нийгэм байхад хорвоо ертөнцийг нурааж ч болно, цогцлоож ч болно. Нураая гэвэл ахиад бүү мод тарь, цогцлооё гэвэл мод тарь, мод тарь, бас дахин мод тарь, түүний дараа дахин мод тарь л юм байлээшдээ ерөөсөө их энгийн. Эвгүй афоризм байгааз би зохиосийн сая хэхэ.


Ингээд би ингэж бодлоо л доо. Бид грийн грийн гэж яриад нэмэргүйийн байна оо. Жоохон ч гэсэн хийе, хошуугаа нэмэрлье. Блогтоо бичлэг шидэж, блогчдод уриалга дэвшүүлье. Болохгүй бол блогоо грийн пийс гээд нэрлэчдийнмуу? Дэлхий минь энх тунх оршиж байвал гээлүү. Сайндаа ч бишээ өөртөө ухаангүй хайртай болохоороо орчин тойрноо эмх цэгцтэй байгаасай гээл ийм нийтлэл бичжаагаан.

Ядмаг бодол байх л даа. Гэхдээ блогчид хөдөлвөл уншигчдын өнөө далд ухамсар юм бодог, юм бодсон хүмүүс мод тариг, мод тарьсан хүмүүс модоо хараг, модоо харсан хүмүүсийн сэтгэл тэнийг, сэтгэл нь тэнийсэн хүмүүс нүднийхээ дээрх нэг үрчлээг үгүй болгог доо тэ.

Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян, гурван мод тарьвал тэгнэ, ингэнэ гээ яваал байвал яваал байх байх. Ингэсгээд залхуудаа захирагдаад зогсох минь хөөе. Миний Монголын ард түмний сэтгэл сэргэг, дотор уужим байх болтугай. Нахисан нэг Эмбаадав.

Thursday, May 12, 2011

Маргааш...

Бидний ярьдаг бовка нэг иймэрхүү байх тэ

Маргааш миний маягалж, марзаганаж, маасайж, майлж, мөөрч, муудалцаж, маажилцаж, мишээж, минчийж, мунаглаж, мангартаж өнгөрүүлсэн майр гоё дөрвөн жилийн гавъяагаа тэмдэглэх өдөр болой. Ингээд харсан чинь М үсгээр эхэлсэн үгс энэ биений хамаг сэтгэл хөдлөлийг төлөөлчдийм байнашдээ нэг мэдсэн чинь юууууууун ч хөөөөөөөөөрхийййен тэ.

Энэ өдрийг ээмэр удаан хүлээсэн нь ч хаашаайн зүгээр, яг тулахаараа яадаг ч үгүй золиг байна даг. Жоохон харамсмаарийн дамшиг чинь. Гэхдээ яах вэ завтай хэрнээ завгүй залхаг өдрүүд ийн дуусжаагаа гэж бодохоор замралгүй өнгөрүүлсэн 4 жилийг захаас нь авахуулаад дурсаад баймаар санагдаад байхын.

Оюутан ахуй 4 жилд оюутны байрны онгироо жижүүрүүдтэй хийсэн дайнд ялгуусан ялалт яалт ч үгүй байгуулсан нь, ямар сайхан дурсамж гэж санана. Эхлээд их загнууллаа би нь, Ээнзо болио, энэ арай хэтэрнээ, ээмэээриймбээ чоодоо зайлаад өг, залбираад өг, залжин царайгаа зайтай байлгадаа бядаас гээл жижүүр өвкө, эмкэнүүд. Харин би их уяраанөө, элдэв янзаар панаалднөө, панаал авахгүй ээ тэгээд паньж паньжаагаал нэг орцон байханд нам л даа. Гарахдаа гаж гаж уучлал гуйгаал, гайгүй сайн баярлалаа чулуудаал, гоё гээчийн инээд цацруулаал гараал явчуул хүн байна даа, амьтны үр ангирын зулзагын болохоороо уярдийм байлээ гэж.

Дараа өөрөө даравгараасаа болж даамай сайн хөглөнөөө. Яадаг гэхээр мань хүн “ёоо энэ хүүхдүүд, ёргүй арчаагүй, ганц жижүүр аргалчихгүй, газар авахгүй, гомбын гозонгууд, жижүүрийг бол тэ хөөрхөн 360 эргүүлээл.... ” энтр гээл өөдөө өндийнгүүт жижүүр Чука чихээ майжцан “жижүүр тэгээд яасан гэнээ? Хэнээ” гэцэн зогсжийдог байхгүй юу? Тэр дор нь би нь Монгол ардын дуу “Жижүүр Чука” дуулах нь холгүй юм болийшд. Тийм дуу байдаг тэ жижүүр Чука ахаа гээл нүдээ эргэлдүүл “тийн гэж хэлээч” гэсэн харц чулуудаад дайтах урлагийг үзүүлийшд.

Ийм цаг үе үсрээл 1 сар үргэлжилсээн гэж. Нээх удалгүй манай жижүүрүүд малийтал инээгээд, "май миний хүү 117-ийн түлхүүр" гэжаах жишээний юм болжоогоом чинь. Ээмэр байгааз би, эвгүй баагий даа цаад чинь, маргаашыг хүлээсэн хүн маш их юм боддийм байна. Үүний нэг өчүүхэн хэсэг нь л энэ гэжүган. Зэ тэгээд энэ дэлхийн түм буман маргаашаас энэхүү маргааш бол эргэлзэх зүйлгүй мөнгөн хонхны баяр бөлгөө...