Wednesday, August 31, 2011

Пээээ өнөөдөр чинь...

Элсэхэд алтан хонх, төгсөхөд мөнгөн хонх гэжүган. Сайхан зэвэржагам шүү.

Амьдарлын минь сүүлийн 15 жилд тохиолдсон анхны эмоцгүй 9 сарын 1 наасссн. Өмнө нь яадаг байлаа даа бид чиндоо. Бага ангидаа бол ямар балинч шиг эрдэмтэн 9 сарын нэгнийг зохиодог байнаа хог чинь гэж үглээл шөвөгнөсөн юм сургууль ордог байлаа. Дунд ангидаа догдлол этр байхгүй дуртай дургүй Долгор багшийн дургүй хүрэм царайг хардаг байсын. Ахлах ангид аймар намба алдцан амьтан 9 сарын нэгнийг догдолж хүлээцэн, дуртай хичээл математик гэж мэгж амьтны хараал иднэ.

Оюутан болмогц ямар нь хөөргөцийн хүсэл мөрөөдөл нь хүний ертөнцөөс тасарцан явжаагаад, 4 жил сураад дүүлэн нисэх шахсан юм “яасан дүнкүү доктор төгсөлт гэж юм зохиодог байнаа” гэж бухимдана. Анх орохдоо элсэлтэд дүргүй байжаагаад 15 жил суралцахдаа төгсөлтөд дургүй болдог нь Монголын ёс биш миний мундагийх буй за хэхэ.

Өнөө өглөө сэрээд зурагт асаасан чинь 2009 оноос энэ өдөр хичээл заах болсон “нүдний шилтэй намхан, хэл амтай хүзүүгүй ерөнхийлөгч маань хичээлээ заажийн. Онцлог нь шавь нар нь эвшээж байгаагаас харахад шалихгүй ерөнхийлөгч болохыг нь харуулж байна туучий шиг юм даа золиг чинь.

Муухай байгаа байхгүй юу? Мань заний үед чинь малигар Энхбаяр ерөнхийлөгч, мяндсан сахалт Багабанди гуай этр муухай царайгаа бидэнд харуулчадгүй л байсийшд. Социалист нийгэмд төрөөд, шилжилтийн үед суралцсан нь миний буруу юу, гадуурхаж гэнэ голийсон юмнууд чинь гэж хөндлөн балайрахаа байлаа.

Зиа зиа “Хичээлийн шинэ жилийн хонгорхон мэндийг хүн арддаа хүргье”. Энэ өгүүлбэрийг хэлкэж 4 параграф бичцэн байшдээ, бас тэгжаагаад балай нуршуу амьтан шүү би нь.

Sunday, August 28, 2011

Хүлээгээл суужийна даа түүнийгээ

Хүлээгээл суужийна даа би гэнгүүт уншигчид маань ээмэр догдолж могдолцон. Хайртай хүнээсээ хариугаа бишээ, хайран гэхэд хайран, харалгүй, үзэлгүй өнгөрөөхөд хавь хайран хөлбөмбөгийн нэгэн тоглолтыг хүлээжийнээ. Хүлээж байхдаа яаж л зүгээр байхав, яг цаг нь юм шиг, янзын гоё бээгий шахчуул яажээн.

Хөлбөмбөгчид хамгийн мангарууд гэлүү. Бөмбөгөө өшиглөөд, тэгснээ араас нь гүйгээл байдаг гэлүү. Багш юу билээ нэг заасан хичээлээ ная наяаар нь заагаал байдаг гэлүү. Би юу билээ бээгий шахаал байдаг, боловсорч өгдөггүй боорцог болохоор шаал мангар гэлүү. Мангар юм чинь мангаруудаар хичээл заалгаж, мангаруудын спортыг үзэхэд яах вэ дээ. Тоглолтоо л хүлээдэг хэрэг шүү даа айн. За тэр яах вэ дараагийн параграф руугаа орохгүй бол үг олдож үхэрнүүд үрэглээ.

Тоглолт гэснээс төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр төрсөн биеээ тоглоомонд зориулаагүй ч, толгойгоо тэрхүү спортод зориулъя гэж боддийшд би. Бяцхан мөрөөдлөөсөө хуваалцахад би нь Монголд хөлбөмбөгийн клуб байгуулж, хэсэг авъястнуудыг хөлбөмбөг тоглуулж цалинжуулах тухай боддийшд.

Хөлбөмбөг Монголд хөгжих хамгийн боломжтой спорт мөнөөс гадна, дэлхий дахинд тэрбум тэрбум үзэгчдтэй цөөхөн спортын нэг. Энэ нь тэрбум тэрбум хүнд тэнэгэр Монгол орныг сурталчилахад дэндүү сайхан боломж бөлгөө. Энэ спорт хөлбөмбөг хөгжсөн улс болгонд бизнес болсонтой адил Монголд ч бас бизнес болгож чадвал боломж бол байгаа байхгүй юу дээ.

1 сая үзэгчдэд, найс бүтээгдэхүүнийхээ рекламыг, нэгэн зэрэг хүргэх боломж, номер нэг хоёр багуудын тоглолт шүү дээ. Ийм болохоор энэ чинь хөгжих боломжтойг илтгэж бамой гэж. Ойлгохгүй бол надаас асуугаарай хэхэ.

За одоо болье оо онц сурлагатан шиг, оодорсон хэдэн өгүүлбэр сараачаад, тоож уншдаг тоотой уншигчдаа түлхчихгээд байна, “товчхондоо сайханшд бичлэг” тиймээ манайхаан. Тайм ч боллоо, тоглолт ч эхэллээ, төлөвлөгөөний дагуу бол сувгаа солилоо, дараа тааралдъя хэдүүлээ J.

Жич: Багш нар болоод хөлбөмбөгчид мангар биш. Тэгж ойлгосон мангаруудад хэлэхэд тиймэрхүү нэг наргиан байгаа ен хэхэ.

Wednesday, August 24, 2011

Ингэхкээд байсан юм

Хээе та нар ингэхкээд байсан юм гэдэг кино үзсэнүү? Тэр киног багадаа “шалдан 3” гэдэг байлаашд. Хүн амьтан манайд ирэхээр “та шалдан гурвыг үзсэн үү?” гэж асууж мангартана. Хүмүүс “энэ Ю ах, Ц эгч хоёр хүүхдээ гаж донтон стайлаар хүмүүжүүлж байна” гэж боддог байсан биз, хэццц. Хэхэ за тэр яах вэ? Ингэхкээд байсан юм гэдэг гарчиг өгдөг чинь шааал ондоо зорилготой юмаа хадуурчиж.

Интернэт эргүүлж яваад ийм мэдээ сонслоо байна. Алдарт, агуу хов живийн хогийн сайт болох Топ.мн-ний мэдээлж буйгаар түүхий самарнаас шар өвчин дэгдэж гэнэ, тиви үзээд байхнээ турсага шиг өвчин гарсийн байхаа хө. Ингэхкээд байсан байхгүй юу? Эртээд автусанд явжийтал нэг охин самраа хальслаад, цөмөхчоом аядаад амруугаа арчаагүй чөргөр самар хоб хоб хийлгэж идэнгүүтээ самрын яс хальсы нь автусны цонхоор хэнэг ч үгүй шидэж байгааг харахад аймшигтай муухай огиутас хүргэмээр харагдаж байсан шүү. Бараг би нь хараал шар өвчин тусах шахсан. Идэж бололгүй л яахав, ингэж идэж болохгүй байхгүй юу иййийий.

Яаая тэр охинтой суусан хүн аягүй бүрхэгээ, эртхэн суух хүнд нь хэлэхийнсааан гэж тэр охины амьдарлыг удаашруулаад ч яахав. Нээрээ дэмий юм гэж дэмий юмыг л хэлдэг байхгүй юу. Эрт түүсэн самар гэж түүхий самарыг хэлдэг байхгүй юу. Аягүй тэвчээргүй хүмүүс, аягүй сонин байдалд ордог л байхгүй юу. УБынхан одоо над шиг л бай л даа, ууж идэхээ хямгадаж л бай л даа. Улаанбаатрыхныг улаанбурханыхан болгох өвчин дэлгэрч гэнэшдээ. Яг тийм ч биш л дээ шар өвчин юм байна, шар өвчин шаардлага хангаагүй самарнаас гарсан сурагтай. Сахилгагүй банди нар самар түүсэн сурагтай. Сайн юм ч биш л дээ, саар өвчин л гэсэн үг энэ чинь, битий авөө түүнийг, биеэ бодох хэрэгтэй байгаашд гэж уриалмаар байна.

Хэхэ гол нь харалцнуу найзуудаа, гайгүй дээ болохоор нь идэж болийшдээ, би нэг өхгүй гэцийм шиг тэр гуталчин, дуусаа гүйцээ мүйцээгийн шүлсээ залгиж, шүлэнгэртэж байгааг нь, хэхэ тоголсын. Ер нь бол аль дээрээс хойш түүхий самар нэг л сонин оргиод байсын өнөөдөр харин өгүүлэхийн эрхтнээрээ уриалаад авахгүй бол хүмүүс хэтэрхий их хэрэглэж, хий дэмий, шалдир булдир өвчин зулгаагаад хэцүү ен зүэр. "Эрүүл биед Энзо ухаан орший шүү зүэр. Энзо ухаан, ээдээ хэр барагийн хүнд олдохгүй шүү зүэр” гэснийг уншаагүйд тооцчих хэхэ.

Monday, August 22, 2011

Rokit bay-ийн тухай хэдхээн үг

Нэг насаар рэпгүй явснаас нэг өдөр рэп сонсоод үхье гэж шаал худлаа, нээх том бүлтрүүл мөн алаваа. Намайг 10 жилд нэг ийм рэп л байлаа “Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо, царайлаг төрсөн чи минь харин инээмсэглээд угтана даа” жигшиг. Тэгээл Энзо хүү рэпийг өрөөсөн чихээрээ ч сонсохыг хүсдэггүй байсым даа хөөрхий. Харин Gee гэж нэг жээнтэлмэн, Gee хорооллын талаар жиг жуг ярих болсоноос жинхэнэ рэпийг сонсох болсон. Тэрнээс өмнө энэ миний мээм (эминэм), 50 бутархай мөнгө (50 cent) этр гээд гадаадын рэппэрүүд бас л “хонгор мэээн, хайрт вэээн, амраг мэээн” гээл үглэдэг байх гэж бодож байлаашд. Тэгээл бас л сортойх чихээрээ ч сонсдоггүй байлаа.

Харин сүүлийн үед ар араасаа шил шилээ дагаад гарч ирж байгаа шинэ жаалуудын раймыг их сонсоод байгаашд. Жаал маал гэжийж бялба дисслүүлэхүй дээ хүүр гэж. Гу-гаар эхлээд талчингаар дууссан нэртэй блоггер анд хэлэхдээ “миний хайртай залуугийн талаар милээн их мэдээлэл өгөөч” гэсэн учраас рок од би-гийн талаар (Rokit Bay) милээн их мэдээлэл өгье ээ хэхэ.

Тэр болбоос 2007 оны үед асуулт форумаар алцан од хүү байхдаа Базукаг “асуултын хуудсыг хайрын дуугаар чимэглэж” гэж бялбаж, Номадыг “хэсүүлчин,тэнүүлчин”-ээр нь нам дисслэж явахдаа хоолойных нь өнгө хүч султай байсын билээ. Тэр үед рокит маань харин Nevalast гэдэг нэртэй байсан юм. Түүний гол өрсөлдөгч нь Realyeyzzz гэж маш чадварлаг үглэдэг залуу байжаагаад осолд орж, хоолой гэмтсэн гэдэг юм билээ. Realeyеzzz-ийн үглэлт үнэхээр биширмээр, гадаадын рэпперүүдээс ялгахааргүй ч юм шиг. Nevalast маань Realeyezzz-тай ихэвчлэн Англиар дисслэдэг байсан болохоор хэн нь хэнийгээ ялсан гэдгийг бурхан бритни спирс хоёр л мэдэх байх хэхэ.

Түүний Маргаашгүй хэмээх УСК-г үзээрэй, үнэхээр гоё кино байж магадгүй, би үзээгүй. Одоо тэрээр Gee хорооллын залуутай нэгэн түүхэн жанрын кино бүтээж байгаа сураг дуулдсан, тэрийг нь харин би үзсэн, гоё кино болсон байлээ шүү хэхэ.

Зиа зиа Энзо хүү бүхэл бүтэн томоохон рэпперийн тухай маш богино намтар бичсэн дэлхийн анхны блоггер болжоогоодоо баяртай байлаа. Түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй хүн бээгийгээрээ шахаарай.


Monday, August 15, 2011

Дисс -лкэж оролдсон

Хаваршдээ, хэний ч мэдэхгүй хачин нөхөр блогоор нь минь пян пян хийжаагаад сураггүй болцон. Зарим нь хүмүүс санажаагаа биз. Нэг орж ирэхдээ нилээн хэдэн коммент нялгадаж, нялгадаж гараад явцан байхаар нь нэг мөр бүгдэд нь бичлэгээр хариу барьцан чинь бас дахин пян пян хийгээд байсийм даг. Би бичлэгтээ миний сонсох дуртай Gee этр гэх ухааны юм ярьцан чинь ухаан мадаггүй уурлаж цухалдсан коммент аашаад байсийм дагаа.

Саяханаас харин Монгол рэпперүүдийн диссүүдийг сонсоод байхнээ TJ гэж ванкүүш хамтлагийн дуугаа бичүүлдэг стүүдийн байлээшдээ. Тэгээл тэр тэнтэр тунтар юм яриад, охин шиг олон үг онколдуулаад байсын байлээ. За тэр яахав нээрээ сүүлийн үед Монголын шинэ үеийн рэппэрүүд таалагдаад байгаашд. Хуучин үеийн хайр дуулаал, хайлж урсаад байсан нөхдүүдийг байхад нээх баас хүрээд байдаг байлаа, харин одоо бол больсын. Авъяас этр тодорцон хүмүүс байхад авахыг нь авч хаяхыг нь хаяж байх хэрэгтэйн билээ шүү.

Анхных эсвэл сүүлийх болох би ямар ч зорилгогүй гэж дуулдаг Gee яалт ч үгүй чадварлаг юм билээ. Гэтэл тэр TJ гэж нөхөр хараал урсгасан хөгийн амьтантайгаа хол яваарай чи гээл байсан, гэтэл рэп гэдгийг хараалгүйгээр төсөөлөхөд бэрхийн бишүүлдээ. Сонсох дургүй нь чихээ бөглөчихөд л болчихийн байлээ нээрээ хэхэ. Эм си Хонгилдоон, Опозит, цэцэ, эд нарыг элдэв юм ярихгүй болтол нь дислсэн болохоор TJ студийн хүү тийм ууртай байсын болуу даа мэдкү.

Энэ бүгдээс дүгнэж хэлэхэд Энзо хүү улаан хип хоп биш, үнэндээ үгнээс болоод үглэх чадвараас нь бусдыг юуг нь ч сүртэй анхаардаггүй энгийн нэг сонсогч гэдгээ энэ завшааныг ашиглаад хэлээд авдаг хэрэгээ. Аа тийн ойрд бичлэг оруулаагүйд уучил хайртууд минь, ухаангүй явсныг минь өршөө уншигчид минь J.

Monday, August 1, 2011

Сэтгэлийн шуургаа намдаахийнсан

Хэд хоног бичлэг бас л оруулсангүй. Залхуудаа бишээ, цагийн менежмент муутайдаа ч биш, биен дотор минь шуурга шуурч, болчимгүй ухаантай, бачимдсан сэтгэлтэй болохоороо тэр. Бичье гэсэн ч чадахгүй байна өө. Оюуны ажил хийгээгүй мөртөө оюун бодол онколдож уналаа, түшээд аваач наад хүүрээ. Одоо болье доо, ингээд зогсъё, их юм бодож илжигэн толгойлохоо болих минь. Энэ байдлаараа уруудаж байгаа нь өгсөж байгаагаа ялах нь байна, үгүй шүү би чамайг зогсооно шуургаа. Олон жил бүтэлгүйтлээ ахин хэлье, одоо болъе. Сэтгэл доторх шуурганд дандаа уруудаж явдаг ч, сэтгэн бодох шуурганд дандаа сөрж явлаа. Тийм ээ би хэзээ ч бодлогширч үзсэнгүй, хэний ч өмнө гайхширч үзсэнгүй, гэтэл одоо шуурганд уруудаж, нүүр нүдгүй балбуулж байна одоо болно, ингээд зогс Энзо.

Ай даа би одоо ингэхгүй, үгүйлэн санахын зовлонд унахгүй, үгүй ээ би одоо уруудахгүй, урагшаа хойшоогоо тэнцүүлэхгүй, өгсөж уруудахыг хослуулахгүй. Яагаад гэж үү, ийм шуурганд уруудах шуламын мэдрэмж болохоор. Тиймээс би хэзээ ч шуурганд уруудахгүй, өөртөө амлъя. Үргэлж сөрж, мөнхөд урагшилна энэ миний амлалт, тэгээд бас энэ шуурга сүүлийх болог, сэтгэлийн дарамт нь эцсийх байг... Хайрын хатуудсан сургамжын сүүлийх нь энэ болог, конец...