Monday, April 22, 2013

Шилдэг бол шилдэг


Хэд хоногийн өмнөөс Монголын хөлбөмбөгийн фанатуудын дунд хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчын санал асуулга явагдсан. Харин манай фанатууд хамгийн шилдэгийг арай л буруу ойлгов бололтой. Хамгийн хөгшин, гадаад явж үзээгүй, боломж олдохгүй, залуу хүн зам нь урт ч гэнэ үү? Ямар том эндүүрэл вэ? Хамгийн шилдэг тайлбарлагч хэн бэ? Гэсэн асуулт тийм тойруу утгаар асуусан хэцүү асуулт юм уу? Үгүй. Зүгээр л Монголчуудын сэтгэлгээний нэгэн онцлог хандлагад бяцхан ташаа зүйл байгааг олж анзаарлаа.
Би тайлбарлагч Балжинням ахыг хүндэлдэг. Хүндлэхгүй байхын аргагүй тэр хөлбөмбөгт хайртай нэгэн. Мөн би Заяаг  ч хүндэлдэг тэр хөлбөмбөгт хайртай. Харин надаас хэн нь шилдэг вэ? Гэвэл би Заяаг гэж хэлнэ. Харин хөгжөөн дэмжигчдээс хэн шилдэг нь вэ гэхээр Заяа гэж хариулаад асуулгаа бөглөхдөө Балжаа ах гэж өгч байгаа хүмүүсийг би огтхон ч ойлгохгүй байна. Мэдээж Балжаа ах гэж хариулаад Балжаа гэж бөглөж байгаа хүн байгаа. Заяа гэж хариулаад Заяа гэж бөглөх хүн ч байгаа. Харин Заяа гэж хариулаад Балжаа ах гэж бөглөж байгаа хүмүүсийг би ойлгохгүй нь. Энэ бол сэтгэлгээний гажуудал. Хэрвээ хэн нэгэн нь Балжинням хайрыг татсан, хөгжөөж чадагч, хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн хэсэг, тэр шилдэг гээд өгч байгаа бол энэ бол зөв. “Харин уул нь Заяа шилдэг нь л дээ, гэхдээ Балжаа ах хөгшин учраас би өгсөн” гэж байгаа бол энэ сэтгэлгээний гажуудал. Учир нь энэ шилдэгийг шалгаруулах уралдаан. Мэдээж энэ нийтлэлд хүмүүс маш ихээр ундууцаж эсэргүүцнэ. Учир нь энэ сэтгэлгээ бид бүхний толгойд гүн бат шингэсэн байгаа.
Ер нь яагаад тэр хүнийг гадаад явж үзээгүй, хөгшин, өрөвдмөөр гэх мэтээр дүгнээд байгаа юм? Хэн тэгээд байгаан? Яасан хурдан, хуумгай, хачин дүгнэлтүүд вэ? Би Заяаг ялаагүйд, Балжаа ахыг ялсанд огтхон ч ундууцаагүй. Харин хүмүүсийн сэтгэлгээний гажуудал, өөрийгөө хуурсан хариултуудад ундууцсан. Тийм ч учраас би маргалдсан, хэлэх үгээ хэлсэн. Би хэн нэгний өмгөөлөгч нь биш үзэл бодлоо хүмүүстэй адил хэлсэн. “Энэ удаа Балжаа ахад, дараагийн удаа Заяад” ийм зүйл байж болохгүй. “Мэсси 2 жил Баллон Ндор авсан. Одоо болно Роналдод өг” гэж сэтгүүлчид, багийн ахлагч нар, дасгалжуулагчид саналаа өгөөгүй дэг. Хэн шилдэг амжилт үзүүлсэн тэр л авдаг шүү дээ. 
Эцэст нь хэн шилдэг вэ? Гэж асуусан бол шилдэг гэж бодсондоо л өг. Хэн өрөвдмөөрд нь биш, хэн хөгшинд нь, хэн хөлбөмбөгт хайртайд нь ч биш. Зүгээр л саналаа өгнө биз дээ. Тэгээд ч тэр хүн өрөвдмөөр нэгэн биш, явах газраа ч яваа л байлгүй. Хөлбөмбөгт хайртай дээрээ тулвал бүгд л хайртай. Хэлэх зүйлээ зоригтой хэлсэн залуу хүнд Монгол хүмүүс дургүй, онгироо гэж дүгнэдэг нь инээдтэй агаад эмэгнэлтэй.  
Жич: Би Заяагийн хамаатан, дүү, хуурай дүү аль нь ч биш. Үзэл бодлоороо үнэн байдлыг хэлэхийг оролдлоо.