Monday, July 15, 2013

Туйлшрал үргэлжилсээр... Фельетон...

Манай сумын төвийн хашаанд мангар том цементэн хашаа байгаа, мөхөс ухаант би бээр түүнийгээ мөнх хөх тэнгэр гэхүү? Монголын аугаа хүү Чингисийн нэрээр нэрлэх үү? Аль нь ч яахав хамаагүй, аль нэгээр нь нэрлэхгүй бол ард түмний манлай аугаа хүчит нам засаг ай даа аюул тарих нь байна. 
Аа тийн хажууд нь Соц үед баригдсан солиотой том корпус бий, үеэ олж баригдаагүй тэрийг үгүй болгохоо мань Эрх чөлөө бас мэднэ гэжүга. 1990 оноос өмнөх хөшөө, үйлдвэр, хүн бүхнийг хөмөрч хаяад, харин суурин дээр нь ардчилал босголцноо гэжүга. Ардчилал гэдэг аливаа зүйлийг нурааж, ахин инсталл хийхийн нэр гэдгийг АН ах надад хэлсэн. Архины шилэн дээрх Аугаа хааныхаа нэрийг арилгаж баллуурдаж чадахгүй мөртөө, ард түмний сэтгэлд ойр сонсогдох Сүх жанжны талбай гэх сүрхий нэрийг баллуурдахдаа мэргэжлийн хүмүүсийг зэгсэн ухаантнууд гэхгүй бол ямар ухаантнууд гэх юм бэ?  
Төр солигдох 4 жилд хэдэн хөшөө босгов, хэдэн нэр солив гэдгээр улирах үгүйгээ шийдэх юм байх. Баяр хүргэе, балиашгаар дутахгүй нь таатай юм.  
Мань эрх чөлөө кок авахын тулд удахгүй төрөх хүүдээ Чингис нэр хайрлаж, охин төрвөл Чингисмаа гэдэг нэр бичүүлж будаанд шигшүүлнэГэхдээ Чингисмаа гэж болохгүй л байх л даа. Төрд тэрсэлсэн хэрэг болно. Охин ч бай хүү ч бай Чингис л гэе.
Угаасаа урд нийгэмд Чой гэдэг ганц афоризмтэй, Сүхбаатар гэдэг ганц жанжинтэй хэлэх индэр байхгүй, хийрхэл туйлшрал мандаж байсан. Энэ нийгэмд харин Чингис гэдэг ганц хаантай, Эби гэдэг ганц афоризмтай, 1990 гэдэг ганц түүхэн онтой амар сайхандаа жаргацгаая.
Аяа улс минь хөгжиж байна, аугаа төр минь өөр нэг өнгөрсөн бахархлаа мартаж, өшөө бахархам түүхээрээ солисон нь юутай зөв эдийн засаг, стратегийн бодлого вэ!!! Ингээд холиод, солиод, нэг нэгнийгээ доош нь хийгээд, хий улс төржөөд байвал улс хөгжих нь зүйн хэрэг болой.
Үхсэн балууных нь 1921, үлгэн салган 1911-ээ ч март. 1910-ын дараа 1991 байдаг юм мэдэв үү!!!

Эрх чөлөө