Wednesday, November 6, 2013

Энд шал тэнэг нийтлэл байсан


7 жилийн дараа уншаад ямар мангар үзэл бодол вэ гэж бодоод эдит хийв

Tuesday, October 15, 2013

Спортбокс төлбөртэй суваг болно.


Угаасаа анхнаасаа спортын суваг төлбөр авна гэдэг дээр миний бие маргадаггүй байсан. Энэ бол байж болно гээд л урд нь хэлж байлаа. Хоорондоо өрсөлд л дөө. Гэхдээ өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хождог. Гэтэл энэ хэдэн кабелийн өрсөлдөөн дундаас одоо хэрэглэгчид үнэндээ хохирч байна. Хамгийн гол нь хэрэглэгчиддээ хялбар байдлаар болгох хэрэгтэй гээд байгаашд энэ хэдэн кабелуудыг. Бид төлбөр төлж болно. Тэгээд түүнийг үзнэ. Гэхдээ Сансар ч байна уу?, Юнивишн  ч байна уу? Скаймедиа ч байна уу? Хамаагүй бид мөнгөө өгөхөд бэлэн. Хэрэглэгчид ганц сувгийн төлөө кабелаа солих уу? Хөлбөмбөгөө үзэх гэж сансар тавиулах уу? Сагсаа үзэх гэж Юнивишн тавиулах уу? Заавал хэрэглэгчдэдээ төвөг удаж, лай болохгүйгээр төлбөрөө төлөөд, кабелаа солиулахгүй тийм л багцыг бид хүсэж байна.  
Тийм л их Спортбокс төлбөртэй болохгүй бол болохгүй, дампуурна гээд байгаа юм бол Яагаад сансар, Скаймедиа зэрэг бусад кабелаар гаргаж хэрэглэгчдээсээ тэр мөнгөө авахгүй байгаан. Худлаа л байхгүй юу!!! Цаана нь Юнивишн байгаа л байхгүй юу. Хэдэн суваг нь хэдэн мөнгөтэй кабелийн мөнгийг нь харж, тэдний маркетингийн нэгэн хэрэгсэл болж, тал хэрэглэгчдээ алдаж, дургүйг нь хүргээд байгаад л гайхаад байх юм. Энийг шийдэж болношдээ. Ямарч байгууллагын тусгаар тогтнол байхгүй.
Тэгээд "энэ бол бизнесийн өрсөлдөөн гэх". Хэн ч энийг үгүйсгээгүй. Хамгийн гол нь хэрэглэгчид биднээс төлбөрөө ав. Гэхдээ бидэнд битгий түвэг уд. Бид хэрэглэгчид болохоос хохирогчид биш. Бид Кабелийн 100 сувгаа ганцхан сувгаар солихыг хэзээ ч хүсэхгүй. Тиймээс энэ ажлаа нэг түвшинээр хялбаршуулж хэрэглэгчдэд хүргэ гэж хэлэх гээд байна. Яагаад болохгүй гэж.
Нэг гаргалгаа:
Та нар бидэнд энэ ажлаа танилцуулахдаа Foxsport, ESPN, Starsports гэж ирээд л хэлээд байна. Тэр чинь суваг болохоос кабель биш. Тэр дэлхийн жишиг ёсоор чинь бол хүмүүс ESPN-ийг үзэхийн тулд кабелиа сольж, түүндээ төлбөр төлж, бас ESPN-дээ төлбөрөө тусд нь төлдөггүй. Зүгээр л ESPN гэдэг суваг тэр багцанд чинь орчихсон байдаг юм. Түүний төлөө дэлхийн хэрэглэгчид илүү мөнгөө төлж байдаг. Ийм л байлга л даа. Энэ юу нь хэцүү байгаа юм. Юнивишний Спорт багц авахад бид нэмж мөнгө төлдөг. Түүн шиг Юнивишн+Спортбокс багц авахад бас илүү мөнгө төлдөг байя л даа. Сансар HD+Спортбокс багц. Энэ мөнгийг л төлөхөд хэрэглэгчид бид бэлэн. Гэтэл та нөхөд зүгээр л Юнивишний маркетингийн хэрэгсэл болж, биеэ үнэлж, хэрэглэгчдээ хохироож байна.
Бидэнд одоо Юнивишнээр сагсаа үзэхүү? Сансараар хөлбөмбөгөө үзэх үү гэсэн сонголт үлдэж.

Сайхан сонголт байна. Баярлалаа та нарт. Хүндэтгэсэн: Эрх чөлөө

Thursday, September 19, 2013

Сансар кабель Дэлхийн жишигт нийцүүлдэг дээрээ га-гаг-га-ггацц-цан - гаццан!!!



Сансар кабель Дэлхийн жишигт нийцүүлдэг дээрээ га-гаг-га-ггацц-цан - гаццан!!!
Юмыг ямар нэгэн юманд нийцүүлнэ гэдэг учир жанцантай, жанцан гэдэг Бооёогийн өвөө гээд байгаашд. Хөлбөмбөг үзэх аргыг дэлхийн жишигт нийцүүлэх, Магнай даргын таксиг дэлхийн жишигт нийцүүлдэг хоёр агаар нэг болчихоод байгаам. Яасан ч хатуу хорвоов дээ. Хүссэн хүсээгүй “юмны үнэ дээшээ тэнгэр ойр, доошоо газар хол” гэсэн урвуу хамааралтай болчихоод байхад “дэлхийн жишиг” гэх гоё үг бодож олоод хэрэглэгчдийн толгойг эргүүлчих санаатай. Үгүй л байхгүй юу!!!
За 3 жилийн өмнөхөөс эхлэе. Боловсрол суваг Английн Премьер лиг, сүүлд Спортбокс Серие А лигийг шууд дамжуулж, аль ч кабельтай хамаагүй, бүгд дуртай спортоороо амьсгалж, тэр ч битгий л хэдэн 10мянга, магадгүй хэдэн зуун мянган залуус энэ спортод шимтэн орсон. Энэ бол хөлбөмбөгийн хөгжлийн эхлэл байсан. Тэд ивээн тэтгэгч хайж, дундуур нь арай ахиу тарифтай сурталчилгаа цацуулж, өөрсдийн гаргасан зардалаа ч нөхөж, ашигаа ч авч, хэрэглэгчдэд дуртай спортыг нь хүргэж, бас ч үгүй анализ, тойм зэргийг үзүүлж байсныг бүгд санаж байгаа. Энэ процесст дургүй байсан хэрэглэгчид гараа өргөнө үү J. Байхгүй л байхгүй юу J.
ХАрамсалтай нь энэ процесс дэлхийн жишигт нийцээгүй байж, элэг элэг. Юманд цаг хугацааны зохицол гэж юм бий. Дэлхийн аль нэг оронд IP Box аваад хөлбөмбөг үздэг байж болно. Гэхдээ энэ нь яг тэрийг дуурайгаад Монголд нэвтрүүлээд хэрэглэгчдээ хохирооно гэсэн үг биш. Магадгүй 2, 5, 10 жилийн дараа цаг нь байж мэднэ шүү. Хэрэглэгчдээ, бизнесээ аль алиныг нь бодож байж тэнд амжилт олдог. Яг л сарын өмнө зүгээр болж байсан таксиг оролдсон шиг юм болж байгаа. Эцэст нь юу боллоо. Санаачлагч маань уучлал хүссэн, за тэр ч яахав.

Хөшигний ард:
Энд ямар ч дэлхийн жишиг хамаагүй, энд зүгээр л бизнесийн өрсөлдөөн явагдаж байна. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарын айл өрх бүр шахуу Сансар Кабельтай байсан ч Юнивишн шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр зах зээлийн хувь хэмжээнд томоохон өөрчлөлт гарсан нь ойлгомжтой. Удахгүй Скаймедиа гарч ирснээр Сансар кабелийн байр суурь бүр ч тодорхойгүй болсон биз. Мөн Боловсрол суваг хөлбөмбөг дамжуулж, хөлбөмбөг шимтэн үзэгч, амьдарлыхаа салшгүй хэсгийг болгосон хүмүүс олширсон. Харин энэ бүхний эсрэг Сансар Кабелийн хийж байгаа бизнесийн хариу цохилт нь Юнивишн, Скаймедиа нарыг биш хэрэглэгчдээ шанаадсан. Учир нь энэхүү хариу цохилтонд хэрэглэгчид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болж, харин Юнивишн энэхүү цохилтоос бултаж, “Hollywood Монголд” хэмээх төслийг хэрэгжүүлж байгаа сурагтай. Энэ хариу цохилтыг Сансар кабель төсөөлөө ч үгүй. Одоо болтол ойлгоо ч үгүй байгаа бизээ.
Хамгийн гол нь өмнө нь Боловсрол суваг телевиз ивээн тэтгэгчдээ хайгаад, сурталчилгаагаа аваад зардлаа нөхөөд, ашгаа олоод, харилцагчдаа сурталчилаад, хэрэглэгчдээ хөлбөмбөгөө үзүүлж болж байсан юмыг Сансар HD бизнесийн эрх ашгийн үүднээс болохгүй болгож байгаа нь үнэхээр инээдтэй. Тэрэндээ дэлхийн жишиг гэж нэр өгсөн. Тэд хөлбөмбөг сонирхогч бидний хэдэн залуусаар хэрэглэгчдийн тоогоо буцаан өсгөж, багагүй ашиг олъё гэж бодсон байх. Энийг хэн ч буруутгахгүй. Гэхдээ...

Дүгнэлт:
Нэгдүгээрт: Энэ ажлын дараа Сансар кабелийн нэр хүнд хэрэглэгчдийн дунд маш ихээр унасан. Хэрэглэгч номер 1, тэгээд да-дададада байх ёстой байтал тэдний дадададададада тэгээд хэрэглэгчид (тэд энийг ойлгосон болов уу???),
Хоёрдугаарт: Тэдэнд зах зээлийн мэдрэмж, тооцоо судалгаа, маркетингийн арга барил 0%.
Гуравдугаарт: Тэд бүхэл бүтэн бизнесийн нэр хүндээ ердөө хөлбөмбөг гэж бизнесээр эргүүлэн өсгөнө гэж бодсон. Зөндөө арга байгаа, сайн унш.
Дөрөвдүгээрт: Шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө үед аливаа юмыг улам хялбарчилж, дэвшиж өрсөлддөг байтал улам болхи, муйхар аргаар өрсөлдөөн явуулах гэж зүтгэж байгаа нь сонин. (Шинэ технологи, эсвэл шинэ менежмент хэрэглэ л дээ. Мөнгөнд бас чаддаггүй зүйл гэж байдаг юм)
Эцэст нь: Харамсалтай л юм. Гэхдээ одоо эхний байдлаар тэдний үйл хөдлөл алдаатай байж гэдгийг тэд ухамсарлаж эхлэж байгаа. IP Box худалдаад л тэр их хөрөнгө оруулалтыг нөхөж чадахгүй. Менежмент, Маркетинг, зах зээлийн багтаамж, мөн тооцоо хэрэгтэй!!!
За тэгээд хос кабельтай айлууд олширсон л байх. Кабелаа солиулсан нь олширсон л байх. Гэхдээ их биш. Ямартай ч тэдний гаргасан хөрөнгө оруулалтыг тэр хүмүүс лав нөхөж чадахгүй. Юнивишн аль хэдийн хариу цохилтоо хийчихсэн байлээ. Би л хувьдаа тоглолтоо үзэх аргаа өөрөөр олчихсон J  


Monday, September 9, 2013

Ипотекийн зээлийн гаргалгаа


Хүүгээ 8 хувь болтол бууруулна, эрэлт өснө, эрэлтээ дагаад үнэ буюу байрны үнэ тэнгэрт хадна. 
Эцэст нь Өндөр үнээр бага хүүтэй зээл авах = Бага үнээр өндөр хүүтэй зээл авах
Эцсийн үр дүн: Хэсэг хугацааны дараа байрны үнэ хэвэндээ үлдэж хүү эргээд хэвэндээ буюу 15 хувь болно. Ийм л зүйлийг хийгээд байна шүү дээ. Жоохон бодоод, тунгаагаад, эргэцүүлээд аливаа нэг юмыг хиймээр дээ. 
Тэгээд бид хямраад байна гээд нэг нэгэн рүүгээ далайж салаавч, хуруу гараа гозолзуулах. Нэг юмыг хийхээсээ өмнө хоорондоо ярилцаж хийхгүй бол иргэд л хохироод үлдэж байгааг энэ 76 яавч ойлгохгүй мулгуу толгойтнууд!!!
Нийтлэгч: Эрх чөлөө

Monday, July 15, 2013

Туйлшрал үргэлжилсээр... Фельетон...

Манай сумын төвийн хашаанд мангар том цементэн хашаа байгаа, мөхөс ухаант би бээр түүнийгээ мөнх хөх тэнгэр гэхүү? Монголын аугаа хүү Чингисийн нэрээр нэрлэх үү? Аль нь ч яахав хамаагүй, аль нэгээр нь нэрлэхгүй бол ард түмний манлай аугаа хүчит нам засаг ай даа аюул тарих нь байна. 
Аа тийн хажууд нь Соц үед баригдсан солиотой том корпус бий, үеэ олж баригдаагүй тэрийг үгүй болгохоо мань Эрх чөлөө бас мэднэ гэжүга. 1990 оноос өмнөх хөшөө, үйлдвэр, хүн бүхнийг хөмөрч хаяад, харин суурин дээр нь ардчилал босголцноо гэжүга. Ардчилал гэдэг аливаа зүйлийг нурааж, ахин инсталл хийхийн нэр гэдгийг АН ах надад хэлсэн. Архины шилэн дээрх Аугаа хааныхаа нэрийг арилгаж баллуурдаж чадахгүй мөртөө, ард түмний сэтгэлд ойр сонсогдох Сүх жанжны талбай гэх сүрхий нэрийг баллуурдахдаа мэргэжлийн хүмүүсийг зэгсэн ухаантнууд гэхгүй бол ямар ухаантнууд гэх юм бэ?  
Төр солигдох 4 жилд хэдэн хөшөө босгов, хэдэн нэр солив гэдгээр улирах үгүйгээ шийдэх юм байх. Баяр хүргэе, балиашгаар дутахгүй нь таатай юм.  
Мань эрх чөлөө кок авахын тулд удахгүй төрөх хүүдээ Чингис нэр хайрлаж, охин төрвөл Чингисмаа гэдэг нэр бичүүлж будаанд шигшүүлнэГэхдээ Чингисмаа гэж болохгүй л байх л даа. Төрд тэрсэлсэн хэрэг болно. Охин ч бай хүү ч бай Чингис л гэе.
Угаасаа урд нийгэмд Чой гэдэг ганц афоризмтэй, Сүхбаатар гэдэг ганц жанжинтэй хэлэх индэр байхгүй, хийрхэл туйлшрал мандаж байсан. Энэ нийгэмд харин Чингис гэдэг ганц хаантай, Эби гэдэг ганц афоризмтай, 1990 гэдэг ганц түүхэн онтой амар сайхандаа жаргацгаая.
Аяа улс минь хөгжиж байна, аугаа төр минь өөр нэг өнгөрсөн бахархлаа мартаж, өшөө бахархам түүхээрээ солисон нь юутай зөв эдийн засаг, стратегийн бодлого вэ!!! Ингээд холиод, солиод, нэг нэгнийгээ доош нь хийгээд, хий улс төржөөд байвал улс хөгжих нь зүйн хэрэг болой.
Үхсэн балууных нь 1921, үлгэн салган 1911-ээ ч март. 1910-ын дараа 1991 байдаг юм мэдэв үү!!!

Эрх чөлөө

Monday, April 22, 2013

Шилдэг бол шилдэг


Хэд хоногийн өмнөөс Монголын хөлбөмбөгийн фанатуудын дунд хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчын санал асуулга явагдсан. Харин манай фанатууд хамгийн шилдэгийг арай л буруу ойлгов бололтой. Хамгийн хөгшин, гадаад явж үзээгүй, боломж олдохгүй, залуу хүн зам нь урт ч гэнэ үү? Ямар том эндүүрэл вэ? Хамгийн шилдэг тайлбарлагч хэн бэ? Гэсэн асуулт тийм тойруу утгаар асуусан хэцүү асуулт юм уу? Үгүй. Зүгээр л Монголчуудын сэтгэлгээний нэгэн онцлог хандлагад бяцхан ташаа зүйл байгааг олж анзаарлаа.
Би тайлбарлагч Балжинням ахыг хүндэлдэг. Хүндлэхгүй байхын аргагүй тэр хөлбөмбөгт хайртай нэгэн. Мөн би Заяаг  ч хүндэлдэг тэр хөлбөмбөгт хайртай. Харин надаас хэн нь шилдэг вэ? Гэвэл би Заяаг гэж хэлнэ. Харин хөгжөөн дэмжигчдээс хэн шилдэг нь вэ гэхээр Заяа гэж хариулаад асуулгаа бөглөхдөө Балжаа ах гэж өгч байгаа хүмүүсийг би огтхон ч ойлгохгүй байна. Мэдээж Балжаа ах гэж хариулаад Балжаа гэж бөглөж байгаа хүн байгаа. Заяа гэж хариулаад Заяа гэж бөглөх хүн ч байгаа. Харин Заяа гэж хариулаад Балжаа ах гэж бөглөж байгаа хүмүүсийг би ойлгохгүй нь. Энэ бол сэтгэлгээний гажуудал. Хэрвээ хэн нэгэн нь Балжинням хайрыг татсан, хөгжөөж чадагч, хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн хэсэг, тэр шилдэг гээд өгч байгаа бол энэ бол зөв. “Харин уул нь Заяа шилдэг нь л дээ, гэхдээ Балжаа ах хөгшин учраас би өгсөн” гэж байгаа бол энэ сэтгэлгээний гажуудал. Учир нь энэ шилдэгийг шалгаруулах уралдаан. Мэдээж энэ нийтлэлд хүмүүс маш ихээр ундууцаж эсэргүүцнэ. Учир нь энэ сэтгэлгээ бид бүхний толгойд гүн бат шингэсэн байгаа.
Ер нь яагаад тэр хүнийг гадаад явж үзээгүй, хөгшин, өрөвдмөөр гэх мэтээр дүгнээд байгаа юм? Хэн тэгээд байгаан? Яасан хурдан, хуумгай, хачин дүгнэлтүүд вэ? Би Заяаг ялаагүйд, Балжаа ахыг ялсанд огтхон ч ундууцаагүй. Харин хүмүүсийн сэтгэлгээний гажуудал, өөрийгөө хуурсан хариултуудад ундууцсан. Тийм ч учраас би маргалдсан, хэлэх үгээ хэлсэн. Би хэн нэгний өмгөөлөгч нь биш үзэл бодлоо хүмүүстэй адил хэлсэн. “Энэ удаа Балжаа ахад, дараагийн удаа Заяад” ийм зүйл байж болохгүй. “Мэсси 2 жил Баллон Ндор авсан. Одоо болно Роналдод өг” гэж сэтгүүлчид, багийн ахлагч нар, дасгалжуулагчид саналаа өгөөгүй дэг. Хэн шилдэг амжилт үзүүлсэн тэр л авдаг шүү дээ. 
Эцэст нь хэн шилдэг вэ? Гэж асуусан бол шилдэг гэж бодсондоо л өг. Хэн өрөвдмөөрд нь биш, хэн хөгшинд нь, хэн хөлбөмбөгт хайртайд нь ч биш. Зүгээр л саналаа өгнө биз дээ. Тэгээд ч тэр хүн өрөвдмөөр нэгэн биш, явах газраа ч яваа л байлгүй. Хөлбөмбөгт хайртай дээрээ тулвал бүгд л хайртай. Хэлэх зүйлээ зоригтой хэлсэн залуу хүнд Монгол хүмүүс дургүй, онгироо гэж дүгнэдэг нь инээдтэй агаад эмэгнэлтэй.  
Жич: Би Заяагийн хамаатан, дүү, хуурай дүү аль нь ч биш. Үзэл бодлоороо үнэн байдлыг хэлэхийг оролдлоо.

Tuesday, March 19, 2013

Шалдан үнэн

Нүцгэн үнэн гээд гарчиг өгчихвөл хүн дуурайлаа гэнэ. Яааааг мэджийнэ.

Болно бүтнэ гээд байхаар хэт оптимист мулгуугаараа дуудуулна
Болохгүй бүтэхгүй гэчихээр гутранги сугаараа дуудуулна
Өөрийн санаандаа үнэнч байх гэхээр зөрүүд илжиг гэнэ
Өөр тийшээ холбирч бултахаар өөдгүй урвагч гэчих гээд 
Ажлаасаа гараад бизнес хийх гэхээр чадахгүй авъясгүйг нь гайхна
Ажлаа мөрөөрөө хийхээр цалин хүрэлцэхгүй нь тодорхой
Дуугай явахаар доожоогүй, муу санаатай гэгдэнэ
Дугараад ярилцаад явахаар хөөрүү онгируу гэгдэнэ
Энэ хүмүүс үү? Өөрөө өөртөө таалагдах гэдэг үгээр илэрхийлэшгүй сайхан
Өөр юм бодолгүй урдахаа чадна гэдэгтээ итгээд амьдарч байгаа маань эргээд харахаар ингэж ойлгогдож байгаа байхгүй юу тэ. ГЭхдээ яадын би бол эрх чөлөө. Юу хийхийг хүснэ түүнийгээ хийнэ. Хэн ч намайг хориглож дийлэхгүй. Гэхдээ би чадна. Үүндээ итгэлтэй байна.