Monday, August 13, 2012

Аягүй нухацтай сэдэв...


Нэг горимын санал бээншдээ энчоодоо /Баруун зүгийн аялгаар хэхэ/. Та нар одоо болилдоо бид нар энчээ мөнгөө төлөөд та нараас сонингоо худалдаж авч байхад ганц өдөр ч хамаагүй илгасал да энчоодоо. Мэдээ уншмаар байхад хоёр том ахын тухай л улилдаад байхын. Нэг намыг нь нийт нийтээр нь киклэж аттаклаад, нөгөө намыг нь нистэл нь магтаад арай ч дэ, болиоч дээ, шараашдээ, онигоошдоо та нар. Олон нийтэд овоо танигдсан овоо дажгүй сонин гээл танайхыг захиалж байхад Сар хагас салалгүй уншихад үнэндээ урам хугарлаашд. Одоо болъёо хагаций чамтай ханилсан сар хагас, сайхангүй байлаа сонин минь. 
Би аль ч намыг дэмждэггүй, аймар лаг сэтгүүлч эгч ах нар биш, асар энгийн блогчин, үзэл бодолдоо би үзгээ л ашигладаг, ашиглахдаа би аягүй тэнцвэртэй л захирдаг даг, мөрөн дээрх микро бөндөгрөө. Гэхдээ "ӨДРИЙН СОНИОН" та нар Нэг намыг хэт дөвийлгөж, нөгөө намыг доош нь хийхээ болио. Олон нийтийн сонин олон нийтийн тархийг угаах хэрэгсэл байлаа юу байлаа юу байлаа юу? 
Яг үнэндээ мэдээний агуулгууд чинь тааруу мэдлэгтэй энгийн ард, томоожиж гүйцээгүй мангар бацаан, тэнчээ суугаа танай намыхны тархийг угаах тааруухан хэрэгсэл гэдгийг би ойлголоо. Тэнцвэртэй мэдээлэл гэдгийг та нар мартжээ одоо гүйцээ. Борлуулалт чинь удку Богд хайрханы цаагуур далд орох бизээ, мэргэжлийн хүний нүдээр харлаа за юу гээд халит зөвлье та нарт.   
Хаана ямар зам засварт оров, Тэр бизнесмэн тэгэв, тэр иргэн тийм юм зохион бүтээв, тэр сургууль тэгж, энэ яам ингэв, цахилгаан станц царцав, цайны эмээ цойлов, цагдаа ах нар цэмцийж, цэргийн хүмүүс цэнгэлдэв ч гэдиймуу мэдкүэ мэдкү дэндүү их мэдээлэл тив дэлхийд, эх оронд минь болжийшдээ... мээкитээ хүүрүүд минээ.
Сар хагас уншаад үнэхээр залхалаа, хагацииииий даа хагациииий үлдсэн сар хагасыхаа мөнгийг яахуу эдр..... 
Тархи угаах үйлсэд чинь Тааруухан амжилтыг хүсье... 

No comments:

Post a Comment