Tuesday, June 21, 2011

Бороо орж, бичлэг нэмэгдэв

Ваааааауув юун гоёымбэдээ. Бороо шороо ороол, бодол санаа цэгцрээл, бийр янтаа агсалзаал, бичлэг этр нэмэгдээл, би өөрөө бажигдаал гоё байна өө. Бороо ороход юунд ингэж дуралдийн байгаан мийдкү одоо, хаялаж эхэллээ хаалгаа саваал гараал явчина. Орж ирэхдээ онголдож унах шахсан юм бэмбэгнэтэл чичрээл, “би өөрөө дуралсийн норох гэж” гээл тайлбар тавийшд. Үнэн л дээ үнэндээ би бороо ороход баясан гүйх дуртай. Шалба норж, шагай хүртэлээ нилийсэн ус туулж, хамаг амьтны гайхшы нь барж, харсан болгоны нүдий нь хорсгох гэж гэцүү наасссн. Ус туулж шүлэнгэртэх дуртай төрсөн нь уймраа сонирхолтой миний буруум шиг байгаам.

За тэр ч яахав нээрээ энэ бороо юун хөөрхөн юм бэ? Энэ жилийн анхны зүсэрсэн бороо, энэ оны анхны үерлэж урссан бороо, 2011 оны анхны ургамал амьтныг ханатал нь уулгасан бороо байлаашд. Грийн блогтоо гурван үг нэмэх гээд шалтаг олдку шалчийгаад байжийтэл ийм олон анхны давхацсан ихээ гээчийн бороо ордиймаа хөөрхөн чинь. Тэгээл би нь ээмэр хэнхэг, хэнэггүй, худлаа ч юм шиг мөрөөдөх дуртайн болохоороо ийн бичээ байхгүй юу. Ингүүл яадийн ийм их бороо оржаахад ая эвий нь олжоогоод аймар ус хураадаг асар том агуулах маягийн юм бодож олонгуутаа түүгээрээ дараа нь ус дутагдаад байгаа ургаж өгдөггүй, үхэхдээ түргэн, цойлохдоо удаан, цавчуулахдаа хурдан мод услуул яадийн гэж бодлоошд нээх мундаг. Ийм агуулахыг бол зохицуулж болийшд. Тэхдээ үүнийг түмэн газрын нийслэлдээ биш тавин километрийн цаана орших тэрэлж хавьцаанаа ч байсан яадийн.

Боломжийг гаргаад баатар цагаан хотдоо байрлуулж ч болийшд. Болохгүй юм гэж байдгүйм биш үү? Болдоо ч билүү, бурханаа ч билүү, есүс ч билүү ирүсалим ч билүү хэн билээ хэн нэгэн хэлсэн санагдаад байхын. Яагаав сур сур тэгэнгүүтээ ахиад тарь гээл тэ. Аливаа хүн сурах чиглэлийг нэгдүгээрт тавиул, чадах чиглэл тэгээл болийшдээ гэж сахалтай сахалгүй, царайлаг царайгүй 2 төстэй царайтай багш, жанжин статустаа хоёр нөхөр хэлээл этр гээээээээээээээл хадуураал байвал яажийнэ.

Нээрээ л уул нь тэр Сингапур эднүүс борооны усаа бариултаа саванд хийгээл, бут сөөг тариал, боломжийн сайхан цэцэрлэгжүүлчдийн байлээшд. Болжоогоо байхгүй энэ чинь бодож боловсруулаал байшин барингуутаа бороог нь зохицуулаал бут услаал мод болгочиж байгаан. Энгийн байгааздээ, жоохон байхад түмпэн тосоол түүгээрээ төмс усалдаг байсан тэрэнтэй адилхан байгааз дэ. Арай том юм тосоол, төдий биг ургамал усалчина. Үр дүн нь грийн нэчүрийн гол зорилго химийн хэллэгээр “ааш хоёр ооо” байхгүй юу гоё.

Monday, June 20, 2011

Ангиа солив

Арван жилээ төгсөөд ангиа сольж оюутны ангид шилжин суурьшив, энэ ангийг дүүргээд ээлжит ангидаа орлоо. Жоохон өөр юм, жижүүр аятай жижиг мухарт суугаад жаал зугаа зүйлийг оролдож, жавхаатай гэхчинэ хүссэнийхээ төлөө хамаг байдгаараа тэмцэхийн. Сонин хачинаа уудалж, сонирхсон бүхэнд хамагаа ярья гэсэнгүй. Блогчин анд гуталчин байдгаа хэлээч гээд байлгадаггүй зүгээр. Хэхэ тоголсийн гуталчаан, атиралдсан хөмсөгөө тэнийлгэж, аймар царайгаа янзал этр хэхэ. За тэр яахав ажилчин ангид шилжээд аягүй сонин байнаа. Гөлийгөөл, гүйж харайх ч юм байхгүй. Хаашаа л харна, хараад хараад уйдсан хэн, нөгөө юу, хэн эд нар, хана зана л байгаа байхгүй юу тэ.

Оюутан байхад өөриймаа хаан ен, хачин гоёийн, хаа сайгүй тэнэхийн, хамаг байдгаа уудлалцаж, хайр зарлаж, хувь нь дутаж, байх ёстой бүхнийг, байлгахыг хүсэхгүйтэйгээ бүгд байдаг бол энэ ангид их өөриймөө эрт дээр амбасан үед л ийм гуниг байсан байх гэж бодохын. Тэхдээ бас гүүмөө дуртай ажлаа хийх тайван сайхан ен, хүн юу гэж ч хэлжийсэн дурласан ажилдаа дур шаагаад суужаах хамгаас гоёийн хэхэ. Ганц бүдүүлэг загничлаа сооооррри. Эрх чөлөө оффис дээр байхгүйм чинь энэ блогтоо эвгүй үг ганц ашиглачъя. Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд!

Friday, June 17, 2011

Сэлгүүцэл ба бойжгооны үзүүр дэх нүүр

5 сарын 28 ны бичлэгээс хойш тав арав хоночижээ, түүнийг тэхдээ бичлэгт тооцохгүй ээ тав аравхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг мөр байсан. Их олон бичлэгт би блогоо тогтмол бичлэгтэй байлгъя гэж бүлтэрчаагаа байхгүй юу? Болку л дээ, арай хэтэрлээ, боожгооны үзүүр дэх нүүр онигоог хөндлөнгийн хүнээс сонсонгуутаа блогтойгоо саналаа, бичлэггүй хэд хоносноо ч саналаа. Тэр нэг ийм онигоо байдымаа “Зааны тугал могойны зулзага хоёр хэрэлджээхийн. Могой заан хоёр нэгэн хэлээр ярьдагийг ийнхүү мэдэж авлаа. Могойны зулзага: Чам шиг нүүрэндээ бойжгоогүй за юу гэхэд зааны тугал: чи тэгүүл бойжгооны үзүүр дэх нүүр гэсэн гэжүга. Хэхэ энэ онигоо Амарсайхан ахын блогт байдымаа. Гэтэл түрүүн нэг нөхөр надад ярьж өгдиймаа, яалт ч үгүй сонссон санагдаад, бодоод бодоод бодын шийр Амарсайхан блогспот юмаа. Блогспот санаанд оронгуут би өөрөө блогтойгоо саналаа. Блог санаанд оронгуут бичлэг байхгүйг санажийнэ гэжийшд. Хэхэ ингэж блогтой байгаад яахийм бэ? Эээээнзооооооо.

Боожгойтой онигоо сонсонгуут блогтойгоо санадаг ёо ёо иччихлээ. Тэгсэнээс тээглээд үхье, тэмээ хариулъя, тугал унъя, төмс арилгъя, түц ажиллуулъя. Т үсгээр эхэлсэн бүгдийг хийе гэж мэж тэнэгтье. Нээрэнгээсээ блогоо анхааръя аа. Хүүхдээ төөрүүлээд хаяцан хатуу сэтгэлтэй эцэг эх шиг санагдаад байхын. Сүүлдээ гудамжинд халтайгаад байжаагаа бяцхан гөлөг харахаараа блогоо санадаг болохын байна л даа шогийн таавчиг чинь. Өглөө нээрээ гуталчин анд хаагуур тэнээд хорвоог бузарлаад яваадайнаа айн гэсийшд. Ичсэн гэж жигтэйхэн, ийм балай юм болох гэж блогтоо ерөөсөө бичлэг хийнээ хийнэ хайртай блогтоо салхи савиа оруулна. Өнөөдрөөс ийн эхэлж маргаашаар үргэлжилье магтуулахын төлөө биш марзаганахын төлөө, үлгэрлэн дагуулахын төлөө биш үгээ хэлэхийн төлөө бичлэг оруулъя ура ура ура тэ блогчдоо хэхэ.