Friday, September 21, 2012

Ноок даун хожит Хакухо

Өнөөдөр ажил дээрээ суужаагаад өчигдрийн их аваргын барилдааныг үзлээ. Алцага алцага гээд ёслолуудаа арай ядан дуусгаад өрлөө, ширтэлцлээ, бослоо бондогос хийгээд Миогирюү уналаа. Ёстой эвгүй, ёоо ёоотой юм болсон байлээ. Миогирюүг харахад бол ерөөсөө тэнцэн!!! Хорвоо ямар гоё вэ? Диваажин юуунн хөөрхөн бэ? Би хаана төрөө вэ? Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрчөө юу даа ухааны юм бодоод, дуниар араандаа татцан явжийлээ дээ. 


Спорт гэж үнэхээр агуу юмаа, зүгээр л гайхамшиг гэж Хакухог харах зуураа бодлоо. Миогирюү хүүг харахдаа бол спорт гэж хатуу ширүүн талбар юм даа л гэж бодогдож байлээ. Нэг барилдаанаас нилээн хэдэн анализ хийсэн анхны тохиолдол маань энэ болой. Хэдэн жилийн өмнө Их аварга Аса маань Болгар озэкид яг тэрхүү мөрнийхөө амтыг, мөөмнийхөө булчинтай үзүүлсэн санагджийн.
Их аваргууд маань их Татамид эгэлгүй хүчтэйгээ ээлж дараалан харуулж байгаад бахархалтай санагдаж байна. Сэтгэл хөдөлжийн, уунаа сайхан. Жүүс хааанийййн этр хэхэ. 

Tuesday, September 18, 2012

Сошиал ертөнц



Патерийг гүүглээ ах татсан

Фэсбүүк бол үнэн фантастак, чухам сарпаанчиг. Гэснээс цахим ертөнц цадигаа алджийнаа. Фэсбүүк гэлтгүй твиттер, блоггер, инста гээд бөмбөгдүүлжийнөө бид. Өглөө ажил дээр ирээл хийлцжийн өөр хоорондоо жийлцжийн. Болжмор царайтнууд нь жиргэжийн, блог хоббитнуут нь бичжийн, буротино төрхтэй нь буржийн.
Хэдхэн хормийн өмнө хэн нэгэн нь өмдөө шувталахад хаа байсын Америкчууд хошин Монгол залууг гайхжийн. Нөгөө юу билээ соц үед “Москвад унгахад Софид чацага алджийдаг” гэдэг шиг. Москвад чацага алдвал Софид ямар заваан юм болжийдгийг би таашгүй.
За хадуурах ч яахав хүн рүү салаавч гаргасан төрийн өндөрлөг, хормын төдий салаавчны тухай хууль батлуулах дөхжийшд агуу агуу. Бид л мэддэггүй байсан болохоос манай дипломатч нар ер нь салаавч, шанаа хоёроор ажлаа явуулдаг байсныг сошиал ахын ачаар мэдэж авлаа. Одоо бодохнээ гараа өргөж хууль баталдаг чинь спикер лүүгээ далайж, гөлөг болгох тактик ен билээ.  
Боксын аварга “борри Хүрлээ”-гийн шанаадалтыг бокс сонирхогч “бондгор Баяраа” уналтаар хамгаалахад /тэгэхэд хууль баталж байсан байж болзошгүй/ мань зань хором алдалгүй мэдчээд эргээд харахад өөдөөс ажлын ах эгч нар “харин тэххх мэдцэн эрх чөлөө” гэсэн харцаар харжийшд, тэрийг нь бий ойлгожийшд. Жишээлбэл энэ явдлын талаар мэдээгүй хүн байвал тэр хүн:
·         Таамаглал 1: Тэр өөр гаригийн хүн
·         Таамаглал 2: Димдролоо хэтрүүлсэн дуффф
·         Таамаглал 3: Юрий Гагарины бүтэлгүй ач хүү.
Бондгор баяраа сошиал ийм хүчтэйг мэджийсэн бол унаж биш унгаж хамгаалах ёстой байсан байхгүй юу.
Унаж байгаа нь унхиагүй харагджийснийг
Урагшгүй Баяраа яахин мэдэх билээ,
Унгас алдаад босоогоороо байсан бол
Урамтай сошиалчид магтан дуулнаа хө этр гээл дуу гарлаашд хохино хэхэ.  
За цаашилбал машины цонхоор хог шидсэн нөхөр минутын дараа оффистоо ирээл өөрийгөө ямар өөдгүй новш болсноо мэджаах жишээний хэхэ хөөрхий тэр залуу. За мөн хариуцлага алдсан хувхай компани хормын дараа юунд орооцолдосныг нь сошиал ах мэдрүүлжийнэ.  
Бараг л “Фб, твиттер, инстагүй хүн байвал тэр маанаг, фб.тэй байхыг ч хүсдэггүй хүн байвал тэр зүгээр л үхэр” гэдэг үг гарах нь халгүй. Эртний Афины тухай хууч үгнээс хагас дутуу хулгайлав хэхэ.
Над шиг хэрэгт дуртай, хэрүүлд нугасгүй хүмүүст сошиал ертөнц ч сонин зүйл байж чаджийн шүү “ноён хэрүүлч, хэрэгт дуртай Цукерберг”-ээ хэхэ. 

Friday, September 14, 2012

Зорилгын зөрчил...


Тэртээ 10 жилийн сурагч байх цагийн зорилго маань
Тэнгэр мэт хязгааргүй далай мэт уужим байсныг анзаарахын цагт   
Тэргүүнээ газар шааж, өөрийгөө голмоор байна
Тэр үеийн мөрөөдлөө дэвтрийн үрчгэр цаасанд буулгаж байсан ч
Энэхэн мөчид би эрээд эрээд олохгүй байгаад уур минь хүрч байна
Би юуг мөрөөдөж байснаа, юутай ч зүйрлэшгүй том байсныг нь л санаж байна. Бусдыг нь би он цагийн салхинд гандааж орхисноо одоо л нэг юм ухаарч байна.
Гандаж гүйцсэн Оргилуун дэврүүн, од гийсэн хүүхэд наснаасаа оргилыг хүссэн агуу мөрөөдлөө эргээд авмаар байна...
Гэсэн ч тэнд гялсхийх одны гялтан жижиг хагархай нь зүрхний минь хаа нэгтээ зүүрмэглэн суугааг сая л анзаарлаа...  

Tuesday, September 4, 2012

Фельетон...


Ажлын залуу ингэжийн. Ай даа күүкдүүд минь та нар мэдкү байна. Юм гэдэг учир жанцантай, зам гэдэг хагарах нягууртай гэж ирээл цааш өгүүлрүүн. Замыг сайн тавих маш буруу байхгүй юу күүкдүүдээ, зав л гарвал халтуурдаад, завсар гарвал луйвардаад байх нь түмэн зөв, буман үнэн гэв. Яав гэтэл ЗТБХБЯ зам юүгээ зөв нухацтай тавиад байвал өгөөмөр зах болоод өөдгүй муусайн тендерчид, өөр нэг сектор болох бензин клонкууд хийх ажилгүй, худалдах бараагүй болохым гэнэ. Гэхдээ би энийг мэддэг байсөөн, угаасаашд, бодол уралдуулж, буурьтай сэтгэвэл энэ чинь бүтээлч, бадрангуй сэтгэлгээ байхгүй юу.
Яахнуу гэхээр зам аль болох хэврэг, хогийн, хагархай, халтуурдаж хийгээд байвал хэнэггүй маниусын машинууд мотор, кроп, дугуй, карлан, кардан гэх мэт эд ангиудыг эвдэлсээр өгөөмөр зах болоод өөр нэг сектор гэгдэх бензин клонкууд хийх ажилгүй болохым байна. Гэтэл улс хөгжиж, улам дэвжих, ул суурьтай бодлого чинь компаниуд тасралтгүй байнгын үйл ажиллагаа явуулж байх явдал гэж заасан гэжүга.   
Харин хэврэг зам маань, хэдэн жилдээ эвдрээд байвал өөдгүй хэдэн тендерчид өөр хоорондоо өрсөлдөөн зохиож, өвөр хоорондоо найраан үйлдэж, өгөх өгөхгүй компанид өгөх өгөхгүй тендерийн эрх хандивлаад байхын гэнэ. Янзтай яаа, энэ чинь л зэвүүн бизнес ен гэнэ. Эх оронд минь хэрэгтэй ен гэнэ. Татварын мөнгийг өсгөж, тракторын бензинийг үрж, Овлигогүй нэгнийг мөнгөжүүлж, олон хүмүүсийг хөлжүүлэхийм байна гэнэ шүү.  
Мэдээж Маркс Энгельс, Рикардо, Адамын онолоор биш Марадоно, Пэлэгийн, Ривалдо Роналдогийн онолоор Монгол орноо жолоодож яваа мээниктэй улс төрчид маань энэ аргыг маш зөв хэмээн хүлээн зөвшөөрсөн бололтой. Би ч бас буруу тархиа ажиллуулвал яаааг зөв, таааг үнэн гэж дүгнэж байна.
Хамгийн ойрын жишээ гэвэл зунжингаа дуншиж барьсан “22-н товчоо”-ны замыг дурьдаж болжийн. 4 сар баригдахдаа, дорвитой юм болж чадаагүйг дөнгөж хэд хоногийн өмнө Сэлэнгэ явахдаа харлаа, баярлалаа. Юунд баярлав гэхээр машинд маань дуу оруулж (машинаа засуулснаар зиг заг баяжиж, улсад татвар төлнө), засварт оруулж, бензин идүүлж (Шунхлай, жаст, Петровисд орлого оруулж, улсдаа татвар төлөхөд том үүрэг гүйцэтгэнэ), мөн ахиж тендер зарлуулахад (нээх удку засварын тендер зарлагдана, ингэснээр хэсэг нөхөд баяжиж, улсад татвар төлнө гэжүга) энэ зам хэрэг болохийм байна.
Ийм л байна даа, улс орныг урагш нь татах, ухаант улс төрчдийн урагштай бодлогыг цааш цаашдаа цаг алдалгүй, чацага туучилгүй шиг магтан мөргөж байя аа.