Saturday, December 31, 2011

Happy Новым Мэнд хүргэе :)

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг гачин гарчиг өгчлөө дөө. Хуанлины зурлага хоног хоногоор нэмэгдэж харин бид өдөр өдрөөр өсч, өгсөж уруудахын зуургүй өшөө нэг жил хаяанд ирээд, хаалга онгойлгоод ороод ирлээ. Үдэж гаргахаасаа өмнө тулж ажилланаа тантай хө. Шивнэх мөчүүд ширхэг ширхэгээр ойртсоор байхад шижигнэсэн залуус мэндчилгээ шидсээр шинэ оныг угтаж, хуучин оныг үдэв байна. Энэ оны мэндчилгээ өмнөх жилүүдээс ийм иймээрээ ялгаатай байсныг Энзо ба Эрх чөлөөгийн захирал ийм маягаар илрүүллээ.

1. Өмнөх жилүүдэд ширхэглэн хаялах цасан ширхэг, хөвөн зөөлөн цасан ширхэг, зад шоуд завсаргүй архид, шижигнэтэл хөдөлмөрлө гэх мэтээр чуха чуха үгээр чулууддаг байсан бол энэ жил илүү дипломатжих болсныг тэмдэглэж хэлүүштэй. Жишээлбэл: Хүндэт найз, Хонгор амраг, Үнэнч анд, Үүрдийн нөхөр гэх мэтээр эхлэж хүндэтгэсэн тэр, соёрхсон сор гэх мэтээр дипломат маягаар төгсгөх болсон байгааг онцлолмой.

2. Мөн Би Буюу Энзо ба Эрх чөлөө их залхуужиж, ихэнх хүмүүс ихэд идэвхжиж. Жишээлбэл өмнөх жилүүдэд Эрх чөлөөт хүү элдэв шүлэг, бадаг, найраг, тууж зохиож, ийш тийш мэндчилгээ шидэж, ирэх хариуг хуруу тоолж хүлээдэг байсан бол энэ жил, ирэх мэссэжэд элдэв үг бодож эргүүлэн илгээх болж. Их сонин ч ирэх жилээс хуучин уламжлалаа барьж хавь ойрыхноо баярлуулна аа.

3. Энэ жил бөгс өндийлгүй төмс арилгаж, бадаг шүлэглэлгүй аяга угаагаад баярыг балин зуурч өнгөрөөлөө байна. Энэ болбоос дүү охин дүүлэн нисж, алсын холын оронд суурьшан суух болсноос болсон буй за.

4. Эцсийн өөрчлөлт нь Фрийдом би фрий байж, фрий маягаар мэндчилгээ хүргэж буй бөлгөө. Энэ нь Блог ертөнцийн болчимгүй залуустай бодрол уралдуулж, бичлэг нийтэлж мэндчилгээ дэвшүүлж байгаагаар онцлог болжийгоон.

Оройтсон мэндчилгээ хавар ирнүү? Оройтсн бичлэг намар ирнүү? Этр хэхэ хүн бүр л 12 сарын 31дээ багтааж элдэв мэндчилгээ илгээж байхад харин Энзо шинэ он гараад 2 цаг 20 минут өнгөрсний дараа зав гаргаж запас мэндчилгээгээ нийтэлжийшд. Сайхан баярлацгаагаарай шинэ оны анхны өдөртөө за хүмүүсээ.

Унтах минь нойр хүрээд юун баярын мишээл хэхэ J.

Monday, December 26, 2011

Үглээ ко

Үглээ ко бичлэгийг сүмийн 6000 дах хонх цохисныг анзаарч харангуутаа та бүхэнд толилуулахаар шийдмой. Энийг тэмдэглэх хэрэгтэй хэхэ.

Өглөө босоод өгзгөө өргөөд өлөн гэдэс рүү өөх тос багашиг юм шидээд өөртөө нэг анализ хийгээд, өөр өнцгөөс өөрийн хотоо бодоод, өөр газарлуу ажилдаа явна. Явахын тулд, янзын бүрийн автусаар, янз бүрийн хүмүүстэй, яль шалихгүй юм ярихыг нь сонсонгоо, яаран түргэн явжаахдаа яацан гэмээр үглээ, янз бүрийн ко-той тааралдахдаа ярих зүйлийг яг таг цээжилснээ ярьж та нарт толилуулъя ааа. Хэцүү тэ Ө-гөөр эхлүүл Ө-гөөр занималдаад, Я-гаар эхлүүл Я-гаар занималдаад ядаргаатай тэ хэхэ одоо зүгээр ярий зао.

Үглээ ко юу гэжийн гэхээр “хөөөеээ та нар мэдрэлүүдээ, хурдан хөдлөөд урагшлаад өгөөч. Зөндөө зай бээшдээ тэр залуу жоохон юм байж найз охиныхоо карманд багтийшдээ тэнэгиймбээ имар. Өвөө та шал ашиггүй суужаахаар өвөр дээрээ энэ эмээг авчаач, танилцаад аштаевдаа. За алий хоошоо, зай гаргаад зайлаад өг, залбираад өг, наад хүүхэндээ наалдаад зогсчооч зориггүй шаар минь” гэж яриа нь эхлэнэ гэжүга. Цаашилбал “ёооё та нар автусыг амралтын газар гэж бодоо юу хүүрнүүдээ, аштайхан шиг байгаарай архичдаа, алив мөнгөөлдөө би буяны үйлстэн Тереза эх биш шоо шаараа, хүсүүл нүдэн дээр чинь Садам хусэйндээд өгч чадийшүү зүэр” гэж үргэлжлээд, төгсгөл нэг иймэрхүү маягтай. “За алий буудал нэг иржийн, буугаад байцан байдаа, хүүүүүеэээ!!!!!! Тэр шалиг залуу унтдаг буудал биш шдээ хөөөөе, автусны буудал малаа, хувцаа өмс, юун ч жижкэн юм дээ. Хүүхнүүдийн нүд алт боллоо буу буу, энэ хүүхнийг аваад буу, мөнгөө өгөхгүй байж балиар амьтад зүгээр. Автусны буудлыг та нар амьд Плаза Сентер болгочхиймаа, аягүй яршигтаймаа, урд насандаа ямар нүгэл хийгээд ард насандаа энэ балиар амьтадтай учирдаг байнаа, гай л байна, гамбир л байна, гашилсан сүүний цээдэм л байна” гээд би буугаад цаашид юу ярисныг үл таамой гэж.

За ер нь бол бүх ко ийм биш, миний амьдралдаа таарсан хамгийн үглээ ко-г жоохон дэгсдүүлээд биччихлээ. 6000 хонх цохисий шоооооооооооо этр хэхэ.

Tuesday, December 20, 2011

Оны онцлох залхуу

Он дуусж оны онцлохууд тодроод, дор дороо баяр хөөрөөр бялхаад байхад би л ганцаараа оны онцлохдоо гуниж гутарч суужаагаа нь юуных вэ? Милээн залхуу өөрийх нь хохь, өрөөлийн мундагийх буй за. Блог хөтлөгч нар байн байн нийтлэл шидээд, биесээ уншиж борви бохисхийхгүй байхад би л ганцаараа залхуу зааны зулзага шиг зараан толгойлоод явжийдаг нь яажаагаан бэ өөш. Нийтлэл шидэж, нийтийн дунд амьдармаарийн, нүүр хагарч нэр төрөө бодмоорийн. Ичидгүй улаан Энзо, Ингэж нийтлээд байвал, энэ бие нь хөгжкүэ. Санаж сэрээд, сайдаж муудаад, сайн муу ч бичлэг шидэж, биеэ бодмоорийн.
Хичээхээс хүний дор орохоо болихоос, хайрт блогоо хаяж, хонгор сэтгэлий нь үл тоож, хавь ойрыхонд ад үзэгдэж залхавшдэ ёоо ёоо бич бич бас дахин бич. В И Энзо минээ.