Saturday, December 31, 2011

Happy Новым Мэнд хүргэе :)

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг гачин гарчиг өгчлөө дөө. Хуанлины зурлага хоног хоногоор нэмэгдэж харин бид өдөр өдрөөр өсч, өгсөж уруудахын зуургүй өшөө нэг жил хаяанд ирээд, хаалга онгойлгоод ороод ирлээ. Үдэж гаргахаасаа өмнө тулж ажилланаа тантай хө. Шивнэх мөчүүд ширхэг ширхэгээр ойртсоор байхад шижигнэсэн залуус мэндчилгээ шидсээр шинэ оныг угтаж, хуучин оныг үдэв байна. Энэ оны мэндчилгээ өмнөх жилүүдээс ийм иймээрээ ялгаатай байсныг Энзо ба Эрх чөлөөгийн захирал ийм маягаар илрүүллээ.

1. Өмнөх жилүүдэд ширхэглэн хаялах цасан ширхэг, хөвөн зөөлөн цасан ширхэг, зад шоуд завсаргүй архид, шижигнэтэл хөдөлмөрлө гэх мэтээр чуха чуха үгээр чулууддаг байсан бол энэ жил илүү дипломатжих болсныг тэмдэглэж хэлүүштэй. Жишээлбэл: Хүндэт найз, Хонгор амраг, Үнэнч анд, Үүрдийн нөхөр гэх мэтээр эхлэж хүндэтгэсэн тэр, соёрхсон сор гэх мэтээр дипломат маягаар төгсгөх болсон байгааг онцлолмой.

2. Мөн Би Буюу Энзо ба Эрх чөлөө их залхуужиж, ихэнх хүмүүс ихэд идэвхжиж. Жишээлбэл өмнөх жилүүдэд Эрх чөлөөт хүү элдэв шүлэг, бадаг, найраг, тууж зохиож, ийш тийш мэндчилгээ шидэж, ирэх хариуг хуруу тоолж хүлээдэг байсан бол энэ жил, ирэх мэссэжэд элдэв үг бодож эргүүлэн илгээх болж. Их сонин ч ирэх жилээс хуучин уламжлалаа барьж хавь ойрыхноо баярлуулна аа.

3. Энэ жил бөгс өндийлгүй төмс арилгаж, бадаг шүлэглэлгүй аяга угаагаад баярыг балин зуурч өнгөрөөлөө байна. Энэ болбоос дүү охин дүүлэн нисж, алсын холын оронд суурьшан суух болсноос болсон буй за.

4. Эцсийн өөрчлөлт нь Фрийдом би фрий байж, фрий маягаар мэндчилгээ хүргэж буй бөлгөө. Энэ нь Блог ертөнцийн болчимгүй залуустай бодрол уралдуулж, бичлэг нийтэлж мэндчилгээ дэвшүүлж байгаагаар онцлог болжийгоон.

Оройтсон мэндчилгээ хавар ирнүү? Оройтсн бичлэг намар ирнүү? Этр хэхэ хүн бүр л 12 сарын 31дээ багтааж элдэв мэндчилгээ илгээж байхад харин Энзо шинэ он гараад 2 цаг 20 минут өнгөрсний дараа зав гаргаж запас мэндчилгээгээ нийтэлжийшд. Сайхан баярлацгаагаарай шинэ оны анхны өдөртөө за хүмүүсээ.

Унтах минь нойр хүрээд юун баярын мишээл хэхэ J.

3 comments:

  1. шинэ оны мэнд хүргье ЭБЭЧ

    ReplyDelete
  2. БАярлалааа БЭгүд ч бас

    ReplyDelete
  3. Сайн уу?
    Шинэ оны мэнд

    өөрийнхөө сонгосон замаар
    тууштай зүтгэж амжилтанд заавал хүрээрэй

    ReplyDelete