Friday, November 23, 2012

Өөөө тэгээл...

Google ах

Өглөөнүүд өмнөх шигээс өөрцгүй өөдгүйгээр эхэлнэ. Өглөөн ундан дээр ганц сайхан зуу татчаад өвгөнтийн хөндийн найз нартайгаа өнөөгийн байдал, өчигдрийн явдлын талаар хүүрнэлдэнэ дээ. Хаха за за тог тог. Ийм муухай билэггүй юм бичиж Блогспотоо гомдоогоод яахав.Ойрдоо ажил бага шиг олон цаасанд даруулчилгүй байгаа хэрнээ олигтойхон ч нийтлэл шахаж амжихгүй  яваа нь миний залхуу, Монголчуудын ууртайх буй за. 


Хэдхэн хоногийн өмнө орон сууцны татвар авах тухай хууль батлах гэж байгаа нь буруу, орчин үеийн гол хэрэглээ интернэтийг мэдээллийн эрин зууны мэдлэгтэй иргэдээс тусгаарлах нь буруу эдр гээл энд тэндээс цуглуулсан мэдээлэлдээ анализ хийгээд бодсон санаснаа хэлтэл харин ч нэг хүмүүс хааш яаш үгээр харин манийгаа киклэх хандлагатай. Хачин юм Эдийн засаг тал руугаа нийтлэл шахтал энэ хүмүүс намайг ардчилсан намыг киклэлээ ардын намтайгаа зайлаараа гэдийн байна аа яа яа. Бүр болоогүй болшьевик хулгайч ч гэх юм гээч. Гэтэл би аль ч намыг магтсангүй, аль ч намыг муулсангүй, ардчилагч Мэйрийн шийдвэр аль нэг газраа алдаатай байна даа л гэсэн. Аль эсвэл миний улс төржсөн нийтлэлүүдийг минь уншаарай л даа тэр хүмүүс, хэнийг нь муулж хэнийг нь сайлж байгааг, харамсалтай нь тэнд тэдний хүссэн талцсан тарамдсан, сурталчилсан солиорсон нийтлэл байхгүй.  
Өөрчлөгдөж болно л гэсийшд, дэмжиж байгаа бид, өөрчлөлтийн шуурганд бүү нүдээ сохолчоорой л гэсийшд. Саяхан даа саяхан хорь гаруйхан жилийн өмнө, сайхан Монгол оронд минь өөрчлөлт шинэчлэлт нэрийн дор сайхан сайхан хуучны үйлдвэрүүдийг сүйд хийсэн жишээ байнашд. Бид бол ардчилалын алтан хараацайнууд, алив Соц үйлдвэрүүдийг сүйтгэж суурин дээр нь ардчилал гэдэг үгээр үйлдвэр босгъё гэсэн. Үр дүн нь яасан 10 орчим жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал нүүрэлсэн, худлаа биш гэж статистикийн алба хэлсэн.  
Мэдээж би тэр хувьсгалыг үгүйсгээгүй, магадгүй тэнд гаргасан алдаагаа эргээд нэг санаасай л гэсэн. Одоо энэ нийтлэлийг минь уншаад онгироо нөхдүүд яахнуу? "Болшьевик бөөсийн блогийг хаа" гэхийн байлгүй. Гэтэл яахнуу? "Эцсийн эцэст нь үзэл бодлоо илэрхийлж байхад үгээр өдөж, мал большевикээр дуудаж, МАН намтайгаа Монголоос зайл ухааны юм ярих гэж байгаа нь  Соц нийгмийн Жекистүүд СССР лүү хөөх гэж байгаа мэт" /хамгийн инээдтэй нь би хэзээ ч МАН-г дэмжиж байсангүй, АН-г бас/ 
Хэхэ арай л хэтэрхий сүр оруулчихвуу болий болий дараа тухтай даацтай бээгийдий. 

Sunday, November 18, 2012

Хэт туйлшрэл хэтдээ хортой



Нөгөө нэг нойронд дунд номчирхоод байдаг, нил цагаан үстэй нусан буу чинь хэн билээ. Аа тийн Улаанбаатар хотын мэйр Бат-Үүл. Өө харин би тэр хүнийг чинь өөрчлөлт шинэчлэлийн шуурганд өрөөсөн нүдээ сохолчоогүй байгаа гэж бодох боллоо шүү бүүр. Бүүр байтлаа, байлаа. 
Төрийн албан хаагчид интернэт ашиглахгүй, машин унахгүй, байр авбал татвар төлнө гээд төвшин сайхан амьдарч бүр болохгүй боллоо. Гэтэл интернэт чинь гэр ажил хоёрын хооронд гэмгүй сайн туслах шиг санагдана. Яг л машин шиг, яах аргагүй өдөр дутмын хэрэглээ болоод удаж байдаг. Гэтэл мэйр маань гэм хийсан хүүхдүүдээ гэсгээж байгаа аав шиг л шалдир булдир юмаар шал хэрэггүй оролдох боллоо. Тэр хүмүүс чинь амьдралтай биз дээ бас. Өвлийн хүйтэнд өхөөрдөм жаахан хүүхдээ дааруулахгүй цэцэрлэг сургуульд нь хүргэх үүрэг хүлээсэн эцэг хүн биз дээ энчоодоо. Мэдээллийн эрин зуунд мэдлэг, мэдээллээр дутчилгүй мэр сэр ажлаа амжуулчих эрхтэй биз дээ энчоодоо. 
Улаанбаатарыхаа төлөө урагштай ухаантай зүйл хийх гэж сэтгэл нь зовиниж л байгаа байх. Уул шугамандаа бол ингэж биш л баймаар. Хүнийг ажлуулахын тулд хөдөлмөрийг нь үнэлж, харин ч нэг дэмжээд өгөх байтал хачин хуулиар тэднийг шийтгэх гэдэг нь Монголын ёс биш муугийн ёс гэлтэй. 
Тэртээ тэргүй Улаанбаатараар дүүрэн хариуцлагагүй газар олголтоос болж хаа замбараагүй хэврэг хэрзгэр хэдэн байшин зоосоор хачин байдалд орчоод байнашд  бид чинь. Хогондоо умбаад байгаа нь хотын иргэдийн соёлгүйгээс илүү хариуцлагагүй газар олголт болчоод байгаа. Хогийн пункр байх ёстой газар хэврэг байшин баригдаж байгаагаас болжоогоо бусуу. Гээл яриал байвал санаа зовох сайхан сайхан проблемууд байсаар л. Соёлт ертөнцийн сээтгэн замын бүтцээс эхлүүлээд санаа авах зүйлс зөндөө байхад сачийгүй бандийн санаачилдаг сонин хуулийг баталж байх гэж дээ. 
Тэр Сингапурын еранхийлөгч Ли гуай тэртээ хэдэн жилийн өмнө "Хотын хөгжил хогноосоо" гэж уриалж байсан гэлцдэг. Энэ бичкэн уриа л Их хотыг хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн гэлцэнэ. Ноён Ли ард түмнийгээ мэдээллээр дутааж, хуруу хумсаа хугачиж авсан машинаа бүү уна, амьдарч буй байрнаас чинь татвар авна гэж лав тулгаагүй нь лавтай. Шинэ байрыг ширхэг үлдээлгүй дамлан зарагсдаас л үл хөдлөх хөрөнгийн татвараа аваасай даа бурхан минь. 
Авилга хээл хахуультай тэмцэнэ гэчээд хэрэггүй хуулиар хээл хахуулиа дэмжиж, хүнд суртлыг гүнзгийрүүлж байгаагаа гадарлахгүй шинжтэй шүү бүүр.  Хэт их шинэчлэл хэрэгтэй л байх хэтэрхий туйлширч байж хөгийн юманд орооцолдов доо хууль санаачлагч мэргэн ухантнуудаа!!!!!!

Monday, November 12, 2012

Гавъяат Эрх чөлөө

Ажил дээр караокений тэмцээн болоод, авъяасгүй Эрх чөлөө аягүй бүрхэг тэмцээнд орох даалгавар авчлаа. Авъяас нь тодроод, аягүй дуучин болж Маркетингийн менежерээс Монгол улсын гавъяат жүжигчин болж эдр хэхэ. Далийлтаараа даам Жавхлангаас даруй хэд дахин илүү гарч даруувтар нэр сүрэндээ толбо суулгаж мангартахуй дээ. Эртхэн дээр нь энэ тэмцээнээс нэрээ татах гэтэл Эвгүй мурилтууд Эрх чөлөө хүүг гарах гарцгүй болгочиж. 
Солонгын долоон өнгө гэж байдаг бол, солонгын найман хоолой гэж байдгийг харуулахаас. Нөгөө юувлээдээ баянходоод гэдэг шиг, нэн хол явахгүй дуучин номинацийн нэр бүхий шагналуудыг нэг нэгэнгүй түүх нэн тэргүүний таамаг байна. Одоо яаая гэхэв дээ, орсон тэмцээнийхээ олигтойг чадкуум болохоор олдсон медалуудаа л зүүхээс гэснээс тийм номинац байгаа ч юм уу гүү ч юмуу бүү мэдшд. Байгаа болоол би мэт нь, барахгүй тачихгүй тэмцээндээ оржоогоо байлгүй дээ хэхэ. 
Жаран чавганц уралдаад, Жавкаатай байгаа эмгэд нь Жуух бичгий нь булаалдаж, мань мэт нь харин хойшоогоо харин ч нэг уралдсан шиг уралдаад, шижигнүүлсэн шиг шижигнүүлээд өгөхийм байхаа. 
Нээрээ зүүд яагаад бодит амьдарлаас тэс хөндлөн 90 градустай перпендикуляр байдын болоо. Яагаад дуулах явъяасгүй, дугарах л зориулалттай хоолойтой хүнд ийм зүүд зүүдлэгддэг байна аа. Ингэж зүүдэлж байна гэжийшд. Дууны тэмцээнд ороод, нэгт орцон, амжилтанд хүрцэн, ааль хэдийнээ их зан сууцан, бусдыг нүднийхээ булангаар хяламхийчээл машиндаа суугаад явчиж байна гэжийшд. Би чинь гэтэл яс юман дээрээ яалт ч үгүй сайхан сэтгэлд, симфони найрал хөгжим шиг л амьтан байхгүй юу. 
За тэгээд солонгын 8 хоолойны өнгийг яаж гаргах тухай ярьж байгаа хүн яаж ч од болж, ямар замналаар дуучин болохым байгаан. Их зан сууж, эргүүтнэ гэж байхгүй л юм байна. 
Ганц ч гэсэн авъяастай байж үзээд, гайтай их зантай хулгайч байгаад, хожмын нэгэн өдөр шалдаа бууж сарпаанчиг болоод үзчүүл ч. Хэхэ гэхдээ л би азаар солгой нэгэн болж төрж дээ. 


Thursday, November 8, 2012

Алагчлагч төр

Зургийн эх үүсвэр: Гүүгл ах
Байтлаа бүүр түүхэн үе, түүхэн хүн, түүхэн үйл явдлаа хүртэл намчирхаж хувааж авдаг болох нь. Гайхалтай агаад инээдтэй, газлуу бөгөөд гутармаар юм. Эхлээд архичин үйлдвэрлэгчид Чингис хааныгаа хар, шар, морьтойгоор нь ангилж авсан бол одоо эх түүхийг минь энэ нь илүү чухал, тэр нь тийм гавъяагүй гээд хуваагаад авчихлаа. Яадийн тэр хүн шар арьстан болж төрөөд, морь унаж гадуур дотуур сагсуурч давхисаар байгаад наранд борлож, салхинд гандаад харалцан байгаа биз. Тэглээ гээд хар, шар, морьтой гэж ангилж байгаан байна. Одоо тэгээд яахын 45 эхнэртэй байсан болохоор нь Чалхтай Чингис эдр гээд архи гарахымуу? тэр  нь нэг УИХ-ын гишүүний үйлдвэр байхымуу? Больчихвол болчмоор юм уу? эрхэм худлаа шаамбрамнуудаа. 
Чингис хаан ардчилсан намын хүн, Сүхбаатар жанжин хувьсгалт намыг дэмжигч юм байх. Тэгээд эд нар хүчиндээд элсүүлчиж байгаан байх, тэр том хүмүүсийг там диваажингаас авчирч байгаад. "Өөрийн агуу том НАМ-даа". 
Төрийн эрхэнд гарсан нь өөрийн баяраа тэмдэглүүлчдийн байх, тэнэг ард түмэн нь тэдний үгэнд үг дуугүй орж байхын байхаа. 
Өмчилж авах нь зөв л байх, өөр нэг бахархалаа үгүй хийж үү? 
Магадгүй манжийн тамлалд 200-хан жил хумсныхаа завсраар саваа зоолгож, хонгоныхоо махыг  зоосны нүхээр тасдуулж байсан нь хэт амархан. Хэдэн хөдсөн дээлтэй нөхдүүд хэдхээн гамин, цагаантнуудыг халтуур малтуур хөөж туусан, тэглээ гээд бидний амьдрал бахь байдгаараа байсаар байгаа болохоор 26-н тоог өнөөдөр үзэн ядсан нь зөв л дөө. 
Түүхт намыхаа "Х" үсгийг ад үзэж, төрийн эрхэнд гарсан нь 26-н тоог үзэн ядаж, эцэст нь энэ нь эрх мэдэлтэй 76-хан хүний эрх ашиг байх гэж. Гэтэл бид нар гэмгүй нэг муу блогтоо, гарах уураа савслуулж байх. 
Нэг нөхөр индэр дээрээс энэ 11 сарын 26-нд баяр болохгүй? 14-нд нь шүү гэж дураараа дурьгингуут дагаад маниус нь "аанхаан за" л гэх ёстой. Үгэнд нь орохгүй эсэргүүцээд ч үг дуугүй тэдний зөв л байх ёстой.   
Төсөв баталж, төрөө аврах ёстой хүмүүс тэрүүхэндээ энүүхэн юмаар ам зөрөлдөж, ард түмнийхээ нүдэн дээр нэгнийхээ нэхий дээлийг уралцаж чадахгүй зулгаалцаж байх гэж. Төв банкны хүү 14% хүрэлттэй, инфляци 4 жил дараалан 2 оронтой тоонд гацалттай, Хөрөнгийн бирж дээр өдөрт 100 хүрэхгүй саяын эргэлттэй, Хэдэн том компаниуд нь хэдэн улстөрчдийг атгаастай /угаасаа атгуулах сонирхолтой ч юм уу? хүчиндүүлэх гээд үхэн хатан араас нь гүйгээстэй тэд/. 
Энэ талаар ярих ёстой хүмүүс энгийн бидний паабд хэрэлддэг сэдвээр Их хурлын танхимд донгосч сууна.  Ээ дээ хорвоо чи хүний мунхаглалд цадах болоогүй юу? эээш чааваас саарал ордон минь эргүү дагзнуудаас салах болоогүй юу?