Зургийн эх үүсвэр: Гүүгл ах
Байтлаа бүүр түүхэн үе, түүхэн хүн, түүхэн үйл явдлаа хүртэл намчирхаж хувааж авдаг болох нь. Гайхалтай агаад инээдтэй, газлуу бөгөөд гутармаар юм. Эхлээд архичин үйлдвэрлэгчид Чингис хааныгаа хар, шар, морьтойгоор нь ангилж авсан бол одоо эх түүхийг минь энэ нь илүү чухал, тэр нь тийм гавъяагүй гээд хуваагаад авчихлаа. Яадийн тэр хүн шар арьстан болж төрөөд, морь унаж гадуур дотуур сагсуурч давхисаар байгаад наранд борлож, салхинд гандаад харалцан байгаа биз. Тэглээ гээд хар, шар, морьтой гэж ангилж байгаан байна. Одоо тэгээд яахын 45 эхнэртэй байсан болохоор нь Чалхтай Чингис эдр гээд архи гарахымуу? тэр нь нэг УИХ-ын гишүүний үйлдвэр байхымуу? Больчихвол болчмоор юм уу? эрхэм худлаа шаамбрамнуудаа.
Чингис хаан ардчилсан намын хүн, Сүхбаатар жанжин хувьсгалт намыг дэмжигч юм байх. Тэгээд эд нар хүчиндээд элсүүлчиж байгаан байх, тэр том хүмүүсийг там диваажингаас авчирч байгаад. "Өөрийн агуу том НАМ-даа".
Төрийн эрхэнд гарсан нь өөрийн баяраа тэмдэглүүлчдийн байх, тэнэг ард түмэн нь тэдний үгэнд үг дуугүй орж байхын байхаа.
Өмчилж авах нь зөв л байх, өөр нэг бахархалаа үгүй хийж үү?
Магадгүй манжийн тамлалд 200-хан жил хумсныхаа завсраар саваа зоолгож, хонгоныхоо махыг зоосны нүхээр тасдуулж байсан нь хэт амархан. Хэдэн хөдсөн дээлтэй нөхдүүд хэдхээн гамин, цагаантнуудыг халтуур малтуур хөөж туусан, тэглээ гээд бидний амьдрал бахь байдгаараа байсаар байгаа болохоор 26-н тоог өнөөдөр үзэн ядсан нь зөв л дөө.
Түүхт намыхаа "Х" үсгийг ад үзэж, төрийн эрхэнд гарсан нь 26-н тоог үзэн ядаж, эцэст нь энэ нь эрх мэдэлтэй 76-хан хүний эрх ашиг байх гэж. Гэтэл бид нар гэмгүй нэг муу блогтоо, гарах уураа савслуулж байх.
Нэг нөхөр индэр дээрээс энэ 11 сарын 26-нд баяр болохгүй? 14-нд нь шүү гэж дураараа дурьгингуут дагаад маниус нь "аанхаан за" л гэх ёстой. Үгэнд нь орохгүй эсэргүүцээд ч үг дуугүй тэдний зөв л байх ёстой.
Төсөв баталж, төрөө аврах ёстой хүмүүс тэрүүхэндээ энүүхэн юмаар ам зөрөлдөж, ард түмнийхээ нүдэн дээр нэгнийхээ нэхий дээлийг уралцаж чадахгүй зулгаалцаж байх гэж. Төв банкны хүү 14% хүрэлттэй, инфляци 4 жил дараалан 2 оронтой тоонд гацалттай, Хөрөнгийн бирж дээр өдөрт 100 хүрэхгүй саяын эргэлттэй, Хэдэн том компаниуд нь хэдэн улстөрчдийг атгаастай /угаасаа атгуулах сонирхолтой ч юм уу? хүчиндүүлэх гээд үхэн хатан араас нь гүйгээстэй тэд/.
Энэ талаар ярих ёстой хүмүүс энгийн бидний паабд хэрэлддэг сэдвээр Их хурлын танхимд донгосч сууна. Ээ дээ хорвоо чи хүний мунхаглалд цадах болоогүй юу? эээш чааваас саарал ордон минь эргүү дагзнуудаас салах болоогүй юу?
No comments:
Post a Comment