Ээээш исто шиба юмаа золигнууд чинь. тэнэг тэнэг юм яриад үхмээр байна уу та нар эдр хаха. дэлхий сөнөнө, -70 градус хүрнэ. Хүн төрөлхтний тал нь хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ ч гэх шиг тэр Хан Ван Га эмээ, Ким Жав Ха Лан болоод түүний бурхны олон шавь нар ямар үглээ золигнууд вэ? золигнууд чинь исто нээрээ яаая даа хэхэ. Ийм маягаар нэг бичлэг нийтлээд сериалын алуурчдыг баярлуулчуул яажийн. Дэлхий сөнөхтэй Солонгос сериал их хамааралтай болоол тэр. Олонд танигдсан олон ангит сенсаацчид олиггүй юм ярьж олон түмний сэтгэлд сэв суулгаж байгаад сэтгэл дундуур байгааг энэ завшааныг ашиглан хэлээд авъя. Энэ завшааныг олгосон Эрх чөлөө блогтоо эрх чөлөө их баярлажийнээ гэж.
Ядаж байхад Ванга эмээн өгүүлснээр бол 2012 онд ямар нэгэн байдлаар, янзан бүрийн ядаргаатай адармаатай юм тохиолдоно гэх. Үүн дээр нь олонд од болох гэсэн онцгой амбицтай нөхдүүд өлгөж аваад өөрийн дүгнэлтээ нэмээд бидний эд эсээр наадах. Сэтгэлийн хөдлөл ихтэнгүүд нь уйлах, унжих, урвайх үйлдлүүдийг түлхүү хийж, үхэхээсээ өмнө гэдэг үг нийгэмд хит болж чаджийн. Аминдаа асар их хайртай амбицтай, авхаалжтай баагий нар, бишээ Нусан Жавклан мэтийхэн -70 градустай өвөл болж, өвөлд онд орох хүмүүс үлдэхнүү ингэцгээсээр. Монгол гэр аминд орж, мод аргал лаагаар амиа авар гэж уриалах нь Маслоугийн онолоор бол хүний амьд явах хэрэгцээгээр Жавклан мэтийн нөхдүүд наадаж байгааг илтгэнэ.
Болдогсон бол мөрийцчих юмсан тэдэнтэй. Дэлхий сөнөхгүй бол би мөрийгөө авна, сөнөчихвөл тэд надаас Балтууший нь авахав дээ. Лаа нэхээд ирүүл өгчихнө. Гэр мэр, уурын зуух муух, цахилгаан станц эдр нэхээд ирвэл, байжий маргааш өгье, нөгөөдөр тэхүү гэжийтэл тэд өөрсдөө талийгч болоод өнкрөөд өгнө. Ер нь тийм хүнтэй тааралдвал мөрий тавьчихвал тэ яа яа ганган. Сөнөхгүй бол яахнуу сөөвөг сөөвөг гэж урдуур хойгуур нь гүйж байгаад хэдэн төгрөг салгачина. Мангар эдийн шуналтай шаамбө эдр хэхэ. Ийм үг чинь хэзээ билээ их ХИТ болсон санагджийн. Яг л 2012 гэдэг үг шиг.
За за Шибал гэж цааш нь бичих гэснээ дургүй хүрчлээ золиг чинь. Билэггүй үг амнаасаа унагаад яахав. Юун 2012, 2012 онд сөнөхгүй бол 20012 сөнөнө гэжийлээ. Магадгүй Ванга эмээ Жавкай 2 нэг 0 дээр будилсан байх. Манай дүү тэгсэн. Тэр өчигдөр манай ахыг муухай хоол хийнэ гэж үнэн хэлсэн байлээ, тэгэхээр тэр зөнч. Яг өлсөж үхлээ яахуу эдр хэхэ.
No comments:
Post a Comment