Tuesday, December 18, 2012

Мөнхийн сэдэв


Зээ энэ жилийн утаа илээсэн жилүүдийн утаанаас элдэв шалдав зүйлээрээ аанай л өөр цаанаа л нэг армаантик байх чинээ. Яагаад армаанчик байна вэ гэхээр энд тэндхийн шат матаар өгсөж уруудахаар урдуур хойгуур уур савсаал диваажингийн шат кино санаанд ороод армаанчик байгаа байхгүй юу гэснээс тэр кинон дээр чинь шат гардаг билүү юу билээ. Эсүүл аймар гала тоглолтоо тавьж байгаа алдар хүнд нь түгцэн од тайзан дээр зогсож байгаа мэт. Тайзны доор байгаа хүмүүс рүү уур үлээлгэцэн хэхэ гэснээс ер нь урд урдны жилүүдэд ч бас иймэрхүү янзын утаатай байлуу юувлээ? 
Урждар яасан, орой болсон, болсон ч юу байхав болохоос яахав дээ угаасаа. Гэхдээ нэг л өөр урд урдыхаас ч илүү армаанчик, армаанчик биш бол утаатай. Би гэхдээ тийм утаатай үдшийг үнэндээ хараагүй. 10 жил утаанд угаартсан кареертаа уул шугамандаа бол тэгтлээ угаартаагүй гэжүга. Толгой манараал, 2 навчин тамхи угсруулцан ч юм шиг 2 шил архи тугтарцан ч юм шиг, 20 км газар гүйцэн ч юм шиг хорвоод эрээн бараан гэж юм байхгүй болцон ч юм шиг. Бас л кайфтай байсы шүү. Тэхдээ түүнээс хойш юу болсныг таашгүй их утаатай байсан нь үнэн. Өглөө шарталттай сэрсэн гэжүга. 
Өчдөр яасан бас л орой болсон, бололгүй л яав гэж угаасаа. армаанчик байснуу? гэвэл байсан. Утаатай байснуу? гэвэл байсан. Маршрут ёсоор эрх чөлөө миний бие гандандсан, ном уншуулснуу гэвэл үгүй!!! гээл хадуураал яваал байвал яваал байх нь байнашдээ тэ. Гол ярих гээд байгаа зүйл гэвэл утаа үнэхээр гайхалтай байсан, утаанд угаартах ууранд саунд орох хоёр л их адил болчоод байгаам даг. Ялгаа нь гэвэл саунд хамаг хир буртагтаа "баяртай" гэж хэлдэг бол утаанд "сайн байна уу? хир буртаг хөө тортог минь" гэж хэлдэгээрээ ялгаатай. За тэр ялгаа ч яахав ингээд бодоод байхад өнгөрсөн жил ч бас ийм утаатай байсан юм байна аа. Иймийн учир би утаа тортоггүй 6 сар болсны эцэст жаргалдаа ташуурч Улаанбаатарын утаагаа мартсан байгаа учир уучлал гуйнам. 
Нүүрсхүчилээ гэж гэснээс нүүрхүчилтэй холбоотой найс бизнесийн санаа байна маньд чинь хамтархуу эдр. Юув гэхээр нүүрсэн тамхи. Гадаад дотоодоос хүмүүс ирээд тамхилах бол нүүрс сонингийн цаасанд ороогоол өгөх нь бээнэшд. Улаан тамхи өгөнгүүт "Ну погоди" дээр гардаг шиг "нят нят ай лайк ит, улаан янжуурыг ну погоди, юүүү ааандерстэнд миии" гэж мэгж ойлголцох жишээний. Никотиноор хордох, нүүрсхүчлээр хордох ялгаа юу байдын, ялгаатай ч байсан аль нэгэнээр нь хордий тийм биз дээ тамхичдаа. 
Заза тэр ч яахав, өчигдөр, уржигдарийн утаа үнэхээр лут байсан, толгой өвдсөн, яах вэ? урагшаа хойшоо 4, 4м газар л харагдаж байсан. Цасаар шуурах ч энүүхэнд байсаан гэдэг бичкэн параграф бичихийн тулд ийнхүү нэн дэлгэрэнгүй нийтлэл шивчижээ буурхан минь. Улаанбаатарын утаа, салхи хоёр үнэхээр төгс хосууд юм. Утаанаас салах арга зам 20 м/с хурдтай салхи үүсгэгч аварга том сэнс л юм гэж үү? ойрын 20 жилдээ. 


Sunday, December 2, 2012

Нутгийн аялга... биш


Нэг хүний дуудлагыг яаж ч өөрчлөх гээд яагаад ч дийлэхгүйнээ яахуу таминээ. Хэхэ өөрчлөх нь хаашаам бэ? Тэхдээ тэр нутгийн аялга огтоосоо биш, өргөлтийг өөр өөрөөр хэлээд байгаадаа л асуудлын гол. Жишээ нь ингэжийн. Хөлбөмбөгийн од Какаг "Каака" гэж дуудахым. Та одоо хаашаам бэ? Бүх хүн Кака гэж дуудаж байхад Каака гээд гэхээр. кака, каака 2-т ялгаа юу байдын гэх. Нэртэйгээр нь АКА гэчихмээр. Бас байнаа цаашаа. Бидний мэдэх Ин-Ха гэдэг гол баатартай сериалыг Ян-Ка гэж дуудаж байгаам даа. Ядаж Ин-Ка байж болноодоо. ГЭтэл Ян-Ка. Нөгөө Ян-Ка яасан бэ? Ян-Ка Ян-ка Ян-ка гэжүган. Ямар эвгүйм бэ? Ин-Ха гээчээ гэхээр. Ямар ялгаатайм бэ? Ян-Ка, Ин-Ха адилхан байгааздээ гэх жишээний. Дуудлагаас гадна чихний асуудал байна уу даа гэж бодогдмоор хэхэ. 
Ер нь бол "н" үсэг нэмээл ЯнКан болчиж байгаа байхгүй юу? Зүгээр ч үгүй асар садист нөхөр шиг хэлж байгаа байхгүй юу? Биеэ үнэлэгч, дуудлагаар ирж үүлэн борооны ажил үйлдэгч, янхан гээд арай нэг зөөллөж хэлчихмээр юмыг "Янкан" этр гэж садист нэгэн шиг сонсогдуулаад хэцүүдэлтэй наасссн хэхэ. Уул нь Х үсгийн яалт ч үгүй Х-ээр дууддаг ч оноосон нэр дээр очихоороо хоолойны ажиллагаанд асуудал үүсдийн болов уу яадийн бол мэдкү.
Мэсси гэхийг Мээээссси гэж уртаас урт уянгатай нь аргагүй дуудна. Мэсси МЭсси МЭсси за хэлдээ гэнгүүт Мээээсссий гэснээ адилхан л хэлж байгааздээ гэх нь тэр хаха. Нөгөө жоохон байхад В үсэг заачаад "За хүүхдүүдээ "Вэ" гэж дуудаарай" гэнгүүт "Эв" гэж хашгирдаг шиг хаха. Багш бол яахнуу "Зайл суганууд" гэж дотроо орилонхон жороолдог байхдаа хөөркийс.   
Нээрээ мөн сонин шүү Нутгийн аялга биш байтал нутаг нугаар яриад байдаг. Гэхдээ л би баруун аймгийхан Янка гэж дуудаж байхыг сонсоогүй. Их л Удлаа гэхэд Янкан гэж зорилтот үгээ хэлдэг байх. Арван жилд байхад Физикийн багшийг "Багшаа та Х үсгийг К-ээр дууддымуу" гэхээр "Кэн тэгжийн" гээл инээдэм болгодог байсан. Ээдээ энэ аялгууд уу? Эрх чөлөөгийн аялга өөр нэгэнд хэрхэн сонсогддым байгаан гэвч.