Wednesday, April 25, 2012

Хөлбөмбөг гэдэг агуу юм, хүний баг хүндээ хэтэрхий сайхан нь юм


Бүх л кареерийхаа хугацаанд бүх л хүнийг алмайруулж, бүх л үйлдэл нь сайхан харагддаг спортын бурхан тэнгэрүүд байдаг. Тэдгээрийн тоонд энэ цагийн эгэлгүй баатар Барселона клубыг нэр төртэйгээр дурьдаж, өвдөг сөхөршгүй энэхүү багийг өмнөө сөхрүүлсэн Челси клубын тухай магтан дуулмаар байна. Барселона бол өнгөрсөн цаг үеийн агуу түүхтэй баг, Франко хэмээх фашист удирдагчийн үеэс гадуурхагдан шахагдаж, үзэн ядалтын ормон дээр үйл хөдлөлөөрөө өндийсөн баг бол Каталоны бахархал Барселона юм. Өнгөрсөн үеийн зангаргаараа өнөө үед шуугиулж, дуулуулж яваа энэ цагийн ялагдашгүй багтай Английн алдар хүндийг атгаж яваа Челси клубын гал халуун тэмцэлдээн хэрхэн өрнөснийг товчхон ч гэсэн дурьдмаар байна.
Челси клуб нь 1905 оноос байгуулагдсан цагаасаа хойш Английн дээд лигт тоголсоор 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрамовичийн мэдэлд орж, эрс шинэчлэл хийн Английн төдийгүй аваргуудын лигийн дээд хэсэгт тоглох болсон. Гэвч тэдний одооны хүч чадлыг Барселона клубын шуурган довтолгоотой харьцуулах гэх нь тэнэг хэрэг бизээ.
Өнгөрсөн шөнийн тоглолт хатан зоригт 11 дайчин эрийн ширүүн тэмцэл байлаа. Үнэхээр хөлбөмбөг сонирхогч мянга мянган фэнүүд, сая сая үзэгчид хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж чадлаа. Энэ бол Челси клубын нэгэн түүх байлаа.
2009 онд Барсад маш гомдолтой хожигдсоныхоо хариуг авах боломж гарсан даруйд, Багийн ахлагч Терри “Кэмп Ноу”-д бид хийх ажил байгаа” хэмээх мэдэгдэл хийсэн бол багийн дэд ахлагч Лампард  “Барсатай бид тооцоо дуусаагүй байгаа” гэж зарлалаа.
Амтай бүхэн Барселоны хүч чадлыг гайхан биширч, хэнд ч дийлдэшгүй баг мэт ярьсаар байв. Реал Мадридын дасгалжуулагч аль хэдийн Челсиг тооцооноос маш бүдүүлгээр хасаж, хөлбөмбөгийн бүхий л одууд Челсид боломж байхгүй гэлцсээр байлаа. Тэр ч байтугай Талбай дээрээ 1 : 0-ээр хожсоны дараа ч Челсид боломж байхгүй талаар хэн нэгэн од, дасгалжуулагч, тоглогч нар ярьсаар ярьсаар эцэст нь Кэмп Ноуд халуухан тоглолт эхлэв.  
Тоглолт эхлээд удаагүй байхад Челсигийн хамгаалалтын нэгэн багана болох ГАри хэмээх залуу бэртлээр талбайг чөлөөлсөн ч хамгаалалт хэний ч төсөөлөөгүйгээр хүчтэй хэвээр байв. Роберто ди Маттеогийн хүчирхэг эрс өчүүхэн төдий 2 алдаа гаргахад л Барселона аль хэдийн 2 гоол ар араасаа хийж орхилоо. Дээрээс нь 11 дайчин эрсийн 1 нь талбайг орхиж, мянга мянган Челсигийн фэнүүдийн цээжинд цус хуруулсан юм. Хүнд цохилтонд орох ёстой Челсигийн залуучууд эсрэгээр сэтгэлийн тэнхээтэй байж, Бразилийн авъяаслаг залуу РАмирес хожлын гэж хэлж болохоор гоолыг нэгдүгээр үеийн нэмэлт цагт оруулж багийн андуудынхаа зүрхэнд мөхөшгүй гал асааж өглөө.
Энэ гоолын дараа Александер хааны цэргүүд Персийн 100 100 мянган цэргүүдтэй чин зоригтой тэмцэлдэн буй мэтээр Челсигийн бат хэрэм мэт хамгаалагчид тэмцэлдсээр... Барсагийн залуу од хэзээ ч дийлдэшгүй гэгдэж байсан ч энэ тоглолтод энэ их хамгаалалтын өмнө хүчин мөхөсдөж байгаа нь илт харагдаж байлаа....
Эцсийн мөч... Энэ бол Испанийн Алтан жаал Фернандо Торрес тулааны шийдвэрлэх довтолгоог хийж дийлдэшгүй нэгэн багт хүнд цохилт өгсөнөөр мянга мянга фэн, сэтгүүлч, мэргэжилтнүүдийг гайхан бишрүүлж чадлаа. Энэ бол түүх, энэ бол хэн ч марташгүй алтан хором.  Челси багийн сая сая фэнүүд галзуурсан мэт байсан нь дамжиггүй, би ч мөн адил... Үнэхээр гайхамшигтай мэдрэмж...
Тоглолтын дараа бүх л мэргэжилтнүүд тоглолтын үр дүн бол үнэхээр гайхамшигтай талаар ярилцаж, дэлхийн мянга мянган фэнүүдийн зүрхэнд догдлол хуруулж байлаа.
Энэ бол гагцхүү хөлбөмбөг, Мөн миний хайртай Челси клубын гайхамшигт үр дүн... Агуу Челси баг Аваргуудын лигийн финалд тавтай морил. 

1 comment: