Friday, April 27, 2012

Олимпийн боксын холбооноос асуух асуулт!!!



Монгол нутагт Монгол хүү болж төрсөн мянга мянган бахархлууд намайг, чамайг, бид бүгдийг баярлуулдаг. Энэ дотроос Монгол түмний бахархал, байгалиас заяасан төрөлхийн тулалдах авъяастай нэгэн залуу бол 2008 оны Олимпийн алтан Медальт, дэлхийн аваргын Мөнгөн медальт залуу Э.Бадар-Ууган билээ.
2008 оны олимпийн боксын төрөлд би л хувьдаа Бадар-Ууган шиг тулалдсан боксчныг олж хараагүй, байгаа ч үгүй. Түүний авъяас төрөлхийх, чадвар нь мөнхийх, үйлдэл нь ухаалаг, үргэлж өөдөө, мөнхөд урагшаа Монгол эр. Энгийн биш угсраа цохилт нь Монгол хүн бүхний зүрхийг догдлуулж, ухааныг баясгасан. Түүнтэй эн тэнцэх хэн ч байгаагүй... Тэр 2008 оны дэлхийн шилдэг боксчин...
Гэвч яагаад? Яагаад тэр олимпоос хойш 4 жилийн турш 1-2хон тэмцээнд оролцож, 10-20 гаруй олон улсын чанартай тэмцээнийг алгасав, яагаад? Яагаад? Яагаад? Хариулт?
Түүний ужиг өвчин 4 жилийн турш зовоолоо л гэнэ, тэр Казакстаны тэмцээнээс нэрээ татлаа л гэнэ. Үгүй ээ би үүнд итгэхгүй байна, үнэн сэтгэлээсээ биширсээр ирсэн тамирчныхаа талаар үнэн зөв мэдээлэл авмаар байна.
Түүний чадвар тив дэлхийг гайхуулсан... Би санаж байна Оросын спортын тайлбарлагч хэрхэн түүнийг биширч байсныг... бид санаж байна Монголын ард түмэн түүнээр бахархаж, биширч, бахдаж байсныг.
Тэр Лондонд ч бүхнийг хийж чадах байсан. Тэр түрүүлэх байсан. Би биш Монголын ард түмэн түүнийг мэднэ, чадна гэдэгт нь итгэж байсан. Гэвч?????
Тэр яагаад Эрх авах тэмцээнд орсонгүй вэ? Хэн Монголын ард түмний бахархалд саад болоод байгааг тайлбарла... шаардаж байна. Түүний замд хөндөлссөн бол Монголын олимпийн заяа гомдох байх. Яагаад гэдгийг тайлбарла? Яагаад яагаад яагаад?

No comments:

Post a Comment