Sunday, August 12, 2012

Тэр үгүйлэгдэж байна...

Олимп гэдэг хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг бөлгөө. Энэ арван хэдхэн хоногт сэтгэлд шар ус хуруулсан /нурууны шар ус биш/ сайхан тулаанууд олон болсон ч миний хувьд агуу тулааныг харж чадсангүй, сэтгэл бага зэрэг гундуу байна, уучлаарай гундсанд эдр. ТАвийн таван медал авчаад, хүн амьтан хөөрч дэгдээд, дэрвээд, дэрчигнээд байхад миний бие "Энхбатын Бадар-Ууган байсан бол" гэсэн бодлоос салалгүй олимп дуусгалаа. Нөгөө "Дулмаа минь л байсан бол" гэдэг алдарт үг шиг хэхэ.
Тэр жиндээ тулалдаж байсан бол өдийд Монгол зургаан медалтай, түүнээс нэг алттай байх байж гэж бодож суунгаа бичиж сууна хэхэ. Ахиад 4 жил хүлээх нь, Дараа жилийн олимп хол байна даа хол байна, хол байлаа гээд Бадараа байхгүй бол гунигтай л байна. Түүнээс Монголын ард түмэн хошой алтан медал хүлээж байгаа, Дэлхийн аваргын хошой медалийг хүсэж байна  гэж би бодоостой хэхэ. 2008 онд тэр 15-4, 9-2, 15-2, 15-2, 16-5 хэмээгч үзүүлэлттэй гайхалтай тулаануудыг хийж 2008 оны "дэлхийн шилдэг боксчин" болж байхыг хараад Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байлаа.
ХАрин Бадар-Ууган маань рингэндээ буцаж ирж ард түмнээ баярлуулаасай гэж хүсэхийн ялдамд рингэнд нь тулалдуулаарай, гуйжийнэ гэж Олимпийн боксын холбооноос хүсмээр байна. Монголын медалтан маш олон болтугай хурай хурай хурай !!!!!!!!!!     

No comments:

Post a Comment