Tuesday, September 18, 2012

Сошиал ертөнц



Патерийг гүүглээ ах татсан

Фэсбүүк бол үнэн фантастак, чухам сарпаанчиг. Гэснээс цахим ертөнц цадигаа алджийнаа. Фэсбүүк гэлтгүй твиттер, блоггер, инста гээд бөмбөгдүүлжийнөө бид. Өглөө ажил дээр ирээл хийлцжийн өөр хоорондоо жийлцжийн. Болжмор царайтнууд нь жиргэжийн, блог хоббитнуут нь бичжийн, буротино төрхтэй нь буржийн.
Хэдхэн хормийн өмнө хэн нэгэн нь өмдөө шувталахад хаа байсын Америкчууд хошин Монгол залууг гайхжийн. Нөгөө юу билээ соц үед “Москвад унгахад Софид чацага алджийдаг” гэдэг шиг. Москвад чацага алдвал Софид ямар заваан юм болжийдгийг би таашгүй.
За хадуурах ч яахав хүн рүү салаавч гаргасан төрийн өндөрлөг, хормын төдий салаавчны тухай хууль батлуулах дөхжийшд агуу агуу. Бид л мэддэггүй байсан болохоос манай дипломатч нар ер нь салаавч, шанаа хоёроор ажлаа явуулдаг байсныг сошиал ахын ачаар мэдэж авлаа. Одоо бодохнээ гараа өргөж хууль баталдаг чинь спикер лүүгээ далайж, гөлөг болгох тактик ен билээ.  
Боксын аварга “борри Хүрлээ”-гийн шанаадалтыг бокс сонирхогч “бондгор Баяраа” уналтаар хамгаалахад /тэгэхэд хууль баталж байсан байж болзошгүй/ мань зань хором алдалгүй мэдчээд эргээд харахад өөдөөс ажлын ах эгч нар “харин тэххх мэдцэн эрх чөлөө” гэсэн харцаар харжийшд, тэрийг нь бий ойлгожийшд. Жишээлбэл энэ явдлын талаар мэдээгүй хүн байвал тэр хүн:
·         Таамаглал 1: Тэр өөр гаригийн хүн
·         Таамаглал 2: Димдролоо хэтрүүлсэн дуффф
·         Таамаглал 3: Юрий Гагарины бүтэлгүй ач хүү.
Бондгор баяраа сошиал ийм хүчтэйг мэджийсэн бол унаж биш унгаж хамгаалах ёстой байсан байхгүй юу.
Унаж байгаа нь унхиагүй харагджийснийг
Урагшгүй Баяраа яахин мэдэх билээ,
Унгас алдаад босоогоороо байсан бол
Урамтай сошиалчид магтан дуулнаа хө этр гээл дуу гарлаашд хохино хэхэ.  
За цаашилбал машины цонхоор хог шидсэн нөхөр минутын дараа оффистоо ирээл өөрийгөө ямар өөдгүй новш болсноо мэджаах жишээний хэхэ хөөрхий тэр залуу. За мөн хариуцлага алдсан хувхай компани хормын дараа юунд орооцолдосныг нь сошиал ах мэдрүүлжийнэ.  
Бараг л “Фб, твиттер, инстагүй хүн байвал тэр маанаг, фб.тэй байхыг ч хүсдэггүй хүн байвал тэр зүгээр л үхэр” гэдэг үг гарах нь халгүй. Эртний Афины тухай хууч үгнээс хагас дутуу хулгайлав хэхэ.
Над шиг хэрэгт дуртай, хэрүүлд нугасгүй хүмүүст сошиал ертөнц ч сонин зүйл байж чаджийн шүү “ноён хэрүүлч, хэрэгт дуртай Цукерберг”-ээ хэхэ. 

No comments:

Post a Comment