Friday, September 14, 2012

Зорилгын зөрчил...


Тэртээ 10 жилийн сурагч байх цагийн зорилго маань
Тэнгэр мэт хязгааргүй далай мэт уужим байсныг анзаарахын цагт   
Тэргүүнээ газар шааж, өөрийгөө голмоор байна
Тэр үеийн мөрөөдлөө дэвтрийн үрчгэр цаасанд буулгаж байсан ч
Энэхэн мөчид би эрээд эрээд олохгүй байгаад уур минь хүрч байна
Би юуг мөрөөдөж байснаа, юутай ч зүйрлэшгүй том байсныг нь л санаж байна. Бусдыг нь би он цагийн салхинд гандааж орхисноо одоо л нэг юм ухаарч байна.
Гандаж гүйцсэн Оргилуун дэврүүн, од гийсэн хүүхэд наснаасаа оргилыг хүссэн агуу мөрөөдлөө эргээд авмаар байна...
Гэсэн ч тэнд гялсхийх одны гялтан жижиг хагархай нь зүрхний минь хаа нэгтээ зүүрмэглэн суугааг сая л анзаарлаа...  

2 comments:

  1. bi tom bolohooroo.... geel 18 nastaidaa tegj yariad onigoond orson sh dee hahah

    ReplyDelete