Tuesday, September 4, 2012

Фельетон...


Ажлын залуу ингэжийн. Ай даа күүкдүүд минь та нар мэдкү байна. Юм гэдэг учир жанцантай, зам гэдэг хагарах нягууртай гэж ирээл цааш өгүүлрүүн. Замыг сайн тавих маш буруу байхгүй юу күүкдүүдээ, зав л гарвал халтуурдаад, завсар гарвал луйвардаад байх нь түмэн зөв, буман үнэн гэв. Яав гэтэл ЗТБХБЯ зам юүгээ зөв нухацтай тавиад байвал өгөөмөр зах болоод өөдгүй муусайн тендерчид, өөр нэг сектор болох бензин клонкууд хийх ажилгүй, худалдах бараагүй болохым гэнэ. Гэхдээ би энийг мэддэг байсөөн, угаасаашд, бодол уралдуулж, буурьтай сэтгэвэл энэ чинь бүтээлч, бадрангуй сэтгэлгээ байхгүй юу.
Яахнуу гэхээр зам аль болох хэврэг, хогийн, хагархай, халтуурдаж хийгээд байвал хэнэггүй маниусын машинууд мотор, кроп, дугуй, карлан, кардан гэх мэт эд ангиудыг эвдэлсээр өгөөмөр зах болоод өөр нэг сектор гэгдэх бензин клонкууд хийх ажилгүй болохым байна. Гэтэл улс хөгжиж, улам дэвжих, ул суурьтай бодлого чинь компаниуд тасралтгүй байнгын үйл ажиллагаа явуулж байх явдал гэж заасан гэжүга.   
Харин хэврэг зам маань, хэдэн жилдээ эвдрээд байвал өөдгүй хэдэн тендерчид өөр хоорондоо өрсөлдөөн зохиож, өвөр хоорондоо найраан үйлдэж, өгөх өгөхгүй компанид өгөх өгөхгүй тендерийн эрх хандивлаад байхын гэнэ. Янзтай яаа, энэ чинь л зэвүүн бизнес ен гэнэ. Эх оронд минь хэрэгтэй ен гэнэ. Татварын мөнгийг өсгөж, тракторын бензинийг үрж, Овлигогүй нэгнийг мөнгөжүүлж, олон хүмүүсийг хөлжүүлэхийм байна гэнэ шүү.  
Мэдээж Маркс Энгельс, Рикардо, Адамын онолоор биш Марадоно, Пэлэгийн, Ривалдо Роналдогийн онолоор Монгол орноо жолоодож яваа мээниктэй улс төрчид маань энэ аргыг маш зөв хэмээн хүлээн зөвшөөрсөн бололтой. Би ч бас буруу тархиа ажиллуулвал яаааг зөв, таааг үнэн гэж дүгнэж байна.
Хамгийн ойрын жишээ гэвэл зунжингаа дуншиж барьсан “22-н товчоо”-ны замыг дурьдаж болжийн. 4 сар баригдахдаа, дорвитой юм болж чадаагүйг дөнгөж хэд хоногийн өмнө Сэлэнгэ явахдаа харлаа, баярлалаа. Юунд баярлав гэхээр машинд маань дуу оруулж (машинаа засуулснаар зиг заг баяжиж, улсад татвар төлнө), засварт оруулж, бензин идүүлж (Шунхлай, жаст, Петровисд орлого оруулж, улсдаа татвар төлөхөд том үүрэг гүйцэтгэнэ), мөн ахиж тендер зарлуулахад (нээх удку засварын тендер зарлагдана, ингэснээр хэсэг нөхөд баяжиж, улсад татвар төлнө гэжүга) энэ зам хэрэг болохийм байна.
Ийм л байна даа, улс орныг урагш нь татах, ухаант улс төрчдийн урагштай бодлогыг цааш цаашдаа цаг алдалгүй, чацага туучилгүй шиг магтан мөргөж байя аа.

No comments:

Post a Comment