
Их сонин, ээмэр урт гарчиг өгчихлөө дөө харсаар байтал. Ийм гарчиг өгсний учир бөгөөс эрхэм уншигчдийн хандалтын тоог өсгөх гэсэн бодлого огтоосоо биш бөлгөө. Хүн ер нь түс тас түмпэн шанага л байсан нь дээрийм байлээшд. Аяга таваг, халбага сэрээ ч байсан яахав.
Ингэвээ өчдөр, их юм боллоо, эргүү толгой гэж өөрийгөө хараалаа. Олны танил нэгэнтэй уулзаж рекламны гэрээ амаар хийлээ. Амаараа барьцалдсан гэсэн үг биш шоо айн, зарим нь бол яг тэгж бодоостой хэхэ.
Сүрхий амьтан өчдөр од хэмээгчтэй “түс тас, түмпэн биз хө” гээд, гар хөлөө барилцаад, гараа хаялаад оффис дээр оргилуун дарс шиг хөөрсөн амьтан иртэл, оффистоо овгортоо тооцогддог захирал эмэгтэй хөмсгөө нэгэнтээ атируулснаа “Үнэтэй байна, гүйцээ” гэдэг гуравхан үг хэлдийм байна.
Яа яа, яасан эвгүй юм бэ? Ямар хэцүү юм бэ таминээ? Яах вэ гэж үглэсээр яалт ч үгүй од болсон стар луу утас цохиж “үнийг чинь буулгав” гэж хэлэх хэрэгтэй байтал санаа зовоод болдоггүй. Өмнө өдөр нь бүлтэрч бүлтэрцэн хүн тэгэхээс яах вэ?
Юу ингэсэн гээч би нь. “та бол ерөөсөө энэ рекламанд тоглохоор төрсөн хүн”, “мөнгөнд бол санаа зоволтгүй, амныхаа хэрээр ангай андаа, аанхаан еэээ” этр гэх шахуу, асар баян амьтан шиг загинасан алдаа байсныг удалгүй ухаарсан.
Өнөөдөржингөө од руугаа ярих нягуургүй суусаар оройг болготол, од өөрөө залгажийна, “чи яагаад алга болчив, ажил алаад, аймар амьтан бэ чооодоо” гэж ярьж дуусаагүй байтал захирал орж ирээд, “одтой хийх панз чинь юу болов” гэдийм байна. “Од, овгор хоёрын хооронд хавчуулагдсан олхиогүй Энзо” гэдэг байдалд ороод явцан.
Тэгж тэгж од руугаа үнээ 2 дахин буулгах санал тавин барин нэг юм асуудлыг зохицууллаа. Түс тас түмпэн шанага хэлээд хэлээд, цавчаад цавчаад явахгүй бол, тээр хойно нь өөрөө тэрслүү амьтан болдгийг тэр хэлэлцээрээр ойлгов дамшиг гэж.
Хамаг хөлс чийхарчлаа, харих минь ёоо ёоо.