Wednesday, July 27, 2011

Түс тас, түмпэн шанага, аяга таваг, халбага сэрээ

Их сонин, ээмэр урт гарчиг өгчихлөө дөө харсаар байтал. Ийм гарчиг өгсний учир бөгөөс эрхэм уншигчдийн хандалтын тоог өсгөх гэсэн бодлого огтоосоо биш бөлгөө. Хүн ер нь түс тас түмпэн шанага л байсан нь дээрийм байлээшд. Аяга таваг, халбага сэрээ ч байсан яахав.

Ингэвээ өчдөр, их юм боллоо, эргүү толгой гэж өөрийгөө хараалаа. Олны танил нэгэнтэй уулзаж рекламны гэрээ амаар хийлээ. Амаараа барьцалдсан гэсэн үг биш шоо айн, зарим нь бол яг тэгж бодоостой хэхэ.

Сүрхий амьтан өчдөр од хэмээгчтэй “түс тас, түмпэн биз хө” гээд, гар хөлөө барилцаад, гараа хаялаад оффис дээр оргилуун дарс шиг хөөрсөн амьтан иртэл, оффистоо овгортоо тооцогддог захирал эмэгтэй хөмсгөө нэгэнтээ атируулснаа “Үнэтэй байна, гүйцээ” гэдэг гуравхан үг хэлдийм байна.

Яа яа, яасан эвгүй юм бэ? Ямар хэцүү юм бэ таминээ? Яах вэ гэж үглэсээр яалт ч үгүй од болсон стар луу утас цохиж “үнийг чинь буулгав” гэж хэлэх хэрэгтэй байтал санаа зовоод болдоггүй. Өмнө өдөр нь бүлтэрч бүлтэрцэн хүн тэгэхээс яах вэ?

Юу ингэсэн гээч би нь. “та бол ерөөсөө энэ рекламанд тоглохоор төрсөн хүн”, “мөнгөнд бол санаа зоволтгүй, амныхаа хэрээр ангай андаа, аанхаан еэээ” этр гэх шахуу, асар баян амьтан шиг загинасан алдаа байсныг удалгүй ухаарсан.

Өнөөдөржингөө од руугаа ярих нягуургүй суусаар оройг болготол, од өөрөө залгажийна, “чи яагаад алга болчив, ажил алаад, аймар амьтан бэ чооодоо” гэж ярьж дуусаагүй байтал захирал орж ирээд, “одтой хийх панз чинь юу болов” гэдийм байна. “Од, овгор хоёрын хооронд хавчуулагдсан олхиогүй Энзо” гэдэг байдалд ороод явцан.

Тэгж тэгж од руугаа үнээ 2 дахин буулгах санал тавин барин нэг юм асуудлыг зохицууллаа. Түс тас түмпэн шанага хэлээд хэлээд, цавчаад цавчаад явахгүй бол, тээр хойно нь өөрөө тэрслүү амьтан болдгийг тэр хэлэлцээрээр ойлгов дамшиг гэж.

Хамаг хөлс чийхарчлаа, харих минь ёоо ёоо.

Sunday, July 24, 2011

Дархан минь чамаас болж нулимс дуслуулахаа шахлаа

Тэртээх 2001 онд, олон уулсын дээгүүр оргил үүлсийн доогуур одоогийн бидний бахархал болсон, очоод золгоно доо Дархан хотод би бөгөөс эрдэм номын мөр хөөхөөр, ээжийгээ дагаад очиж билээ. Тэр цагаас хойш Дархан хотын минь өнгө үзэмж илтэд сайжраад аааая, дарханы иргэдийн орлогын түвшин огцом өсөөд оооё, аргагүй л нэг ард түмний хүүгээ өлгийдөж авсан нь мэдэгдэж байсан шүү гэж бүлт үсрэв хэхэ.

Заза нээрэнгээсээ Дархан 50 цогцолбор боссон гээд, Дарханаар дүүрэн уяралтанд согтож, ухаан нь балартсан хүмүүс байгаа сурагтай. Бид Дархандаа хайртай, Дархан хот түм бум наслаг, бид Дарханаараа гоёдог этр гэсэн уриа лоозонгууд хөвөлдөөл. Усан оргилуур харж явжаагаад багана мөргөж гэмтэлд хүргэгдэж байгаа хүний тоо олширч байгаа гэнэ сониноос.

Захиргааны хүмүүс нь ерөөсөө л додийгоостой, зарагдсан хүмүүс нь яасийн байгаан мэдэхгүй, тэрүүхэндээ хөөрхөн бондойгоод аваа биз. Их хөөрхөн сэтгэл гаргаж, ихээ гээчийн мөнгө зараад, эвгүй гоё пантан босгоцон байлээ шүү. Энэ болбоос 10 жилийн өмнө Энзо миний дархан нүүж очсоны ач гавъяа бөлгөө гэв. Засаг дарга нээлтэн дээр хэлэхдээ “Энэхүү Монголдоо наамбар ван пантан босгоход, тэртээ 2001 онд Энзо хүү манай хотод ирсэнтэй холбоотой. Тэгээд бид Энзо ирснийх нь 10 жилийн ойг тохиолдуулан ийм жааний гоё пантан барьсан, төхххх” гэж хэлэх гэжаагаад үгээ мартцан гэсэн хэхэ.

За тэр яахав нээрээ хотын хөгжил хогноосоо гэдэг 10000000 –ийн 100 зэрэг хувь үнэн гэсээн. Их хот маань ийнхүү өргөжин тэлж байгааг харахад таатай сайхан байна оо. Удахгүй Дархандаа очиж харна гэжүга. Монголын сайхан хот маш олон болох болтугай хурай хурай хурай.

Thursday, July 21, 2011

Улс төржсөн гээд уур хүргэв (www.yahuu.mn)


Гэв гэнэт явжаагадаад гүүгл сээрчээс Дагва аваргын талаар даварцан тэнэг нийтлэл уншдиймаа. Их аварга улс төржөөд их хуралд нэр дэвшинэ гэнэ. Энэ мэдээлэл үнэн байж болно, худал ч байж болно. Гэхдээ бичих юмаа олж ядаад, байнгын хандалтад хэт анхаараад, хүн хүндэлэхийн утгыг алдуулаад, хүн төрөлхтний бахархал болсон, хүчит хүүг хаа замбараагүй муулж явдаг муу жаалд эгдүү хүрлээ.

Бичсэн нийтлэлд нь баримт нотолгоо гэж алга, бичлэгт үлдээсэн сэтгэгдэлд бодсон зүйл ч гэж алга. Оовтоороо нийлжаагаад бүх ард түмний минь бахархал болсон бүтэн нэртэй, боргилсон цустай эх оронч тэр хүүг эрвийх дэрвийхээрээ муулахыг оролдож. Битгий л дээ гэж хэлмээр байвч, бичлэгийг минь уншихгүй байх тэр жаал.

Улс төржвөл төржиж л байг, уул хүнийг нь муулахаа больчихмоор юм. Цөөнхөд тэр цөвүүн гэж харагдлаа гээд түүнийг биширдэг түмэн олныг хүндэлж нийтлэл бичих хэрэгтэй л баймаар. Яадаг гэнэв Дагваа аварга улс төрд гарвал далан зургаан улс төрчдийг зодно ч гэнэ үү? Үгийн сонголт, утгазүйн алдаа гээд авах юм алга тэр нийтлэгчид, тийм амьтныг томилж бичүүлдэг тэр сайт ч тэнэг сайт гүйцээ.

Wednesday, July 20, 2011

Блоггеруудаа !!!!!!!!!!


Монгол блогчид 2011 ингэдэг их гоё тэмцээн болох сурагтай ингэнэ таминь, энэ сургаар Эрх чөлөөгийн Энзо та нартаа энэ тэмцээнд ороорой гэж уриалжаагаан. Уриалж буй эзний нь голохгүй бол уухилж аахилаад хүрж ирээд Энзод бүртгүүлээрэй. Хэхэ үнэндээ миний бүртгэх ч гэж юу байхав зүгээр интернэт ухаж, эргүүтэж наажаагаад ийм зар харсан нь энэ л дээ.

Ингэхийн гэнээ их олон блогчдыг ( https://launchpad.newmediamarketingagency.com ) энэ урлд бүртгэж аваад их багаар нь цензур тогтоогоод сайн блоггеруудын санааг нь хулгайлаад, муу блоггеруудыг модыг нь бариулахын гэнэ этр. За тоголсын сайн муу блогчин ч гэж юу байхав бүгд л сайншдээ манайхан, манай хэд бүгд нүд нь орой рүүгээ тэмүүлцэн хэхэ.

Үгүй л дээ үгүй, бас дахин үгүй, үнэндээ тийм харгис юм байхгүй, үнэхээрийн их шударга шүүлттэй гэнэ, урьд өмнө зарлагдаж байсан юм гэнэ, үнэнч блогчдыг бүртгэж байгаа юм гэнэ. Ингэж бүртгээд тусгай шалгуураар уяа сойлгы нь таарсан үгүйг нь шалгаад, хөлсөлж хөнгөлөөд, тарлаж давхиулаад 12 сарын 3-нд фестивал нь болж наадна гэнээ.

Яадийн яль шалихгүй хэдэн бичлэгээ нийтлээд, яг тэр тэмцээнд бүртгүүлнээ хөө. Өөрийгөө хаана явааг мэдрэе, өрөөлөөс сурах нь юу байгааг тандъя, тагнуулдъя. Түрүүлэхийг туйлын зорилго гэж томрохоо бүр болъё, тоосоо бужигнуулж торгон жолоогоо л өргүүлэе, тэгээл гүйцээ. Харин авъяаслаг блогчин андууд минь зааврын дагуу бүртгүүлж, за даа тэр тэмцээнд нь орррооод ав, ороод авмой. Амжилт та нартаа.