Monday, November 22, 2010

Агаарын бохирдол

Миний Монголын утаанаас бурхан гуйвал бүгдий нь өг өө гэж.

“Модун Шаньюгийн хойч үе”

Хачин юм гэж байхиймаа хүн гэж хаврын тэнгэр шиг хувирамтгай, хогийн пункр шиг хөгийн амьтад юм аа. Хавар л утаагаа үзэн ядаад зун цаг хурдлан айсуй зулзаган мод дэлгэрээсэй гээл хөл газар хүрэхгүй, хүзүү нуруунаас санжиганаал явжийсан. Зун нь ч боллоо. Цаг хугацаа гэж “Цин ци нара на” гээл намрын улирал. Нэг сэрсэн чинь нахисан нөгөө утаа бүсэлж аваал батлджийшд.

Энэ удаа бол асар их санажээ муу утаагаа. Арга ч байж үү дээ бүхэл бүтэн 5 сар өнгөрцөн байхад яаж тэрэнгүйгээр амьдарснаа төсөөлөхөд ч бэрх ажгуу. Өөрийн эрхгүй “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” шүлэг зүрхэн тушаа газар уянгалаал. Утаагаа хараад нүд минь аргаад, нулимс хацар дагаж хөлөрч урсаал, дунд нь ороод хамрий минь самсаа шархираал аргагүй санасан байна лээ муу навсгарыгаа. Нүд рүүгээ нүүрсхүчил чихүүлчихээр урдах хойтохоо харалгүй гэрлийн шон, машин мэтийхнийг мөргөөд өрөнд орж өтний үүр болчихгээд хэцүү ч хорвоо доо. Амьдарч буй цаг үед маань ухаан биш, ухна хэрэгтэй хойно доо, нүдэн балай чихэн дүлий явж байхаас.

Би ийм уярч хайламтгай юм уу хүмүүс тийм хатуу сэтгэлтэй юм уу? Утааг минь үг даггүй ухаан жолоогүй ам уралдуулаад шөвөлзхийн. Тэгээд тэр дээдчүүл нь тэрбум тэрбумаар нь мөнгө цацаал утааг уушиг руу минь шуналтай нь аргагүй чигжихийн. Бодоход тэр их мөнгөөр УБагийн утааг ухаант ардын маань уушиг руу чихэж далдруулах хуулийн төсөл санаачилсан юм шиг. Уул нь сайхан төлөвлөгөө л дөө, тэрийгээ нуугаад байгаа болохоос хөөрхөншдээ энэ 76. Энэ ажилсаг 76 хүүхдүүдэд хэдэн санал зөвлөмж бичдийнмуу. Боломжтой айлын бондгор гэдэстэй, боохой санаатай, болжморын ухаантай, богино чихтэй, битүү нүдтэй, босс нэртэй болохоороо тоохгүй биз эгдүүтэй цондойсон хогнууд шүү. Ичих ч үгүй 11 сард “униар татсан хаврын орой” дуу аялж энтр. Униар утаа 2ыг ижилсүүлчкээд зүтгэнээ. Чих ухаж, нүдэнд линз тааруулах бизнесийн зорилтот зах зээл бол илүү ч үгүй дутуу ч үгүй 76. Доод курсын дүү нэр ийм сэдвээр маарктэнгийн төлөвлөгөө хийвэл онцшд.

За тэр ч яахав гэрээсээ гарангуут л тамхилуулчдаг утаа гүмбэнийхээ ярианд эргээд орий доо. Тамхичин найзууд маань бол онгироошд. Утааны үнэр аваал нэг табак асаачаад наг наг инээгээл “ер нь никотин бол нүүрсхүчлээс найм дахин хоргүйшд ход, ход, ход” гээл сайхан юм өө тамхинд орохийнсон. Та нар цоглог шүү фоети ха ха. За тэр тамхичид ч яахав хамраараа биш уушигаараа утааг мэдэрдэг хүмүүс. Мань мэтийн маневергүй нөхдүүд, мөлчийж гөлийж явсаар байгаад никотинд биш нүүрсхүчилд зодуулчих юм.

За тэгээд би энд тийчилж чараллаач тэр дээдэх нөхдүүд хамрандаа шүүлтүүр мэс засалдчаагүй л бол нэгийг бодож, нэрж боловсруулжаагаа л байлгүй дээ. Барууны орны бэсрэг туршлагаас бодож сэтгэж байвал Утаанбаатар хотдоо ухаан саруул, нүд цэлмэг, чих сортон, чимээ аниргүй аж төрөх цаг үе ирэх нь л үнэн. Нээх их хийж бүтээцэн хүн шиг том толгойлж, шантарч шалчийгаад ч яахав. Амьдарч буй өнөө үедээ сэтгэл хангалуун амьдарвал, аандаа ирэх ирээдүй ашгүй нэг төвхнөх биз дээ. Утааны тухай уушгилсан бодол минь энэ л байна даа. Удахгүй үзэн ядах утааныхаа төлөө Хундагаа өргөе.

No comments:

Post a Comment