Monday, February 7, 2011

Спортын хорхой

Юу л даа, яагаад спортын хорхой гэсийн гэж үү? Судалгаагаар ихэнх спортын хүмүүсийн 98,9 хувь нь цагаан хорхойтой байдаг гэсэн. Тийм тиймдээ бүр тэр хорхой нь шорт подолк, тектоник кеттэй гэсий шүү. Хэхэ заза бүлтэрсийн. Зүгээр 98,9 FM-ийг рекламдсийн гэж ирваатаал уу. За даа ер нь бол спортгүйгээр энэ дэлхийг, Энзо хүүг ч төсөөлөх аргагүй болохоор энэхүү категорыг нээе үү гэж бодоод. Ичих булчирхай ажилж эхэллээ шүү таминээ яанаа, аягүй бол намайг бузар жааны спортсмен гээд бодцон наажаагаа даа та нөхөд. Үгүй ээ үгүй би бол үзэгч. Мань мэт шиг дизайн муутай гарын тоглох гэж ханиадам болно биз. Үнэндээ үндэсний бөх, хөлбөмбөг хоёрт нугасгүй биш нугастай дуртай нэг нөхөр л байна.

Учир юу вэ гэжүү? Үлээвэр Элбэгээ, хомбооч Энхбаярын тулаанаас үнэндээ спортын тулаан сонирхолтой болоол тэр. Ингээд улс төржих гээд байгааг бодоход дараа “Улс төржий мөржий” гэсэн категор нээсэн нь дээр дэгээ. Хэн нүдээ бүлтэртэл үлээжийн, хэн хэний карманд гараа хийгээд мартав, нударган доторх ноотой наймаа гээл. Би улстөр мэдэхгүй л дээ, гэхдээ мэддэг царай гаргах заримдаа нээх гоё байдийн.

Үндэсний бөх, хөлбөмбөг хоёрт дуртай гэнэ үү Энзо? Энэ ёстой амныхаа зоргоор ангайжийнаа гэж боджоогоо байхдаа. Зарим нь аягүй бол дороо салаавч гаргаад суужаагаа, болиорой чи. Тэгж яриул амныхаа зоргоор ангайдаг болъё гэж би аав ээжээсээ гуйгаагүй хэмээн ар дагзныхаа арван долоон ширхэг үсээр андгайлъя. Битүүнд болсон барилдаанд битүү хүү Сүхбаатар аймгийн Онгон сумын Мөнгөнбаатар түрүүлэв, аягүй бол дараа жил Ховд аймгийн Зандан сумын бөх түрүүлэхийн байлгүй дээ. Ингээд хайр татаад байдаг байхгүй юу дээ эдгээр спортууд. Тэс хөндлөн энэ хоёр спортоос гадна секс бишээ сагс, арьсан бөмбөгний алгадаан (больболь), галбирын хальтаргаа (уран гулгалт), спорт алцаганаан (спорт бүжиг), одон бөмбөг банзаар савах наадаан (ширээний теннис), чулуун бөмбөг чичих наадаан (Биллъярд), за тэгээд яршиг төвөгтэй замын ярвигтай уралдаан гэх мэт сонирхохгүй спорт, солиорохгүй үг байхгүй хүн дээ би. Энэ этгээд сонин ч юм шиг, эргүү мангар ч юм шиг хэллэгүүд нэг л танил дотно сонсогдоод байгаа биз. Манай Өвөр Монголчууд маань баллана шүү нээрээ. За нэгхэн жишээ аваад дараа дэлгэрүүлэмц. Ингэжүган өнөөх хар гайхал Жеймс нэг наадаанчийг мэхэллээ, дараагийхийг маллалаа, дүүжиллээ гэжүган. Нэг довтолоол 2 тоглогчийг чад хийлгэчиж байгаам шиг байгаан. Энэ өгүүлбэрт хэд хэдэн ноцтой зүйлс байна. Нэгд. Хар гайхал гээд арьс өнгөний үзэл яваад байгаан. Хоёрт. Мэхэллээ, малаллаа гээд доромж үгс шогшоод байгаан. Гуравт дүүжиллээ гэжүган, зүгээр л аллага.

Эмэгтэйчүүд битгий сэтгэлээр унаарай спорт гэхээр “эрчүүд ахиад эхэллээ” гээд тойрч дэгдээд алга болчдог шүү таануус. Бүү санаа зов. Энэ категорын уриа бол спорт сонирхдоггүйг нь соотойтол, сонирхдогийг нь солиортол бичих зорилготой. Тэгээд чадах юм болуу даа гэж үү? Чадвар дорой ч чадахыг бодно доо, оролдоно доо.

2 comments:

  1. энзо хүү реппер болвол хөгжилтэйн бишүү

    ReplyDelete
  2. рэппэр болье гэхээр хоолой дээр хог тээглэчээд гардгү дэ

    ReplyDelete