Monday, February 28, 2011

Гэнэт ихээр гуниглав...

Заримдаа би өөрийгөө замбараагүй тэнэгээр бодохын, үнэн л дээ үнэн, үгүй гэж хэн ч хэлээгүйгээс хойш тийм л байж таараа. Сэтгэлээ хаашаа шидэхээ шийдэж ядаад, сэмэрхий блогтоо үг хаяжийна. Мэдэхгүй хүмүүс мэл гайхах байх намайг. Мөрөөдөл маань мянга мянган хүнийг захирдаг менежер болох атал миллемитрээр хэмжигдэх зүрхээ муу менежлээд байх шиг, мээнэктэй амьтан ч бол. Гэлээ ч би гарах шийдийн өмнө, гаж шийд гаргадаггүйдээ, гайхан бахаддийм өөрийгөө. Яг одоо би юу бичээд байгаагаа мэдэх юм алга. Сэдвээ ололгүй сараачдаг сэтгүүлч шиг шалихгүй амьтан юм болов уу? Гэж бодохийн. Үгүй ч байж болохын гялс гээд огшсон сэтгэл хөдлөл гэдэг л энэ байх, гүнзгийгээр битгий ойлгоорой бичлэгийг минь таминь, тэртээ тэргүй тав аравхан мөр л юм зайлуул цэг...

No comments:

Post a Comment