Friday, April 1, 2011

Мөрийн хөтөлбөр бишээ бөгсний хөтөлбөр

Зургийн эх үүсвэр: Би биш !!!

Их хурлын 76 ямаа, эднүүс миний хайртай чекистүүд, эгч ах элдэв садангаараа та нарыгаа самнаж, энх Монголдоо өөрийгөө зориулмаар гэж мэж тэнэгтүүл мөн алаваа. Тэр сүүлийн хэсэг нь ч яахуу, хайртай 76 энтр гэдэг хэсгий нь ой тойноосоо арчаад хаячаараа хөөе. Өнөөдрийн бичлэгийн агуулга болбоос өгнөө л гэцэн байгаа өглөгч 76 –ийн өөдгүй мөрийн хөтөлбөрийг өөнтөглөж, шоолсон өгүүлшгүй үнэн үгсийн чуулган болно.

Сүүлийн үед хүмүүс улс төрийг улам баяжих, өсөн нэмэгдэх, өрнөн дэлгэрэх, улам улам лоббидох ухаан төгс хүмүүсийн ажил гэж ярих боллоо. Аан бас баттай эх сурвалжаас авсан мэдээллээр их хуралд ийм үгнүүд ихээр моодонд оржоогоо гэнэ. Сэжиж мордоод секс хийнгээ, сээрэн дунгуйгаар сэлэм эргүүлж, супори хийцгээе майгэширинүүдээ гэжүган. Цаашилбаас их хурлын эрхэм гишүүдийг ийнхүү зэрэг зиндаагаар нь жагсаажээ. Сумогийн татами болоод үндэсний бөхийг хамсруулан майгэшири, харцага, сики ваки, гарьд, озоки, дархан аварга гэх мэтээр ангилжээ.

Энэ үгс их хуралд толгой цохиж яваа эгэлгүй үлэмж биетэн, харишгүй хүчит аварга, арслан, заануудын маань моодонд оруулсан Монголжингоо үгс болой. Үүгээр бол элбэгдорж дархан аварга, энхбаяр харьж яваагаараа комүсүби, баяр хүүгийн бие нь чилээрхээд бандаш нь томдоод байгаа нягуур бий тул начин болж чансаа бууж, бат-үүл бацаан батзандан мэтийн балинчингуудаар эгнээгээ зузаатгасан учир арслан цолонд дөхөж энэ жилийн түрүү, ирэх сонгуулын дампуу магнай болох шинжтэй. За тэгээд алтай, алгүй, ламбаа, ламгүй гэх мэтийн алтан дунджууд, зэвэрчилгүй шиг зэс дунджаа бариад сики ваки, харцага зэргийг санжигануулаад явжээвэл барав, барахгүй ухааны бодолтой яваа бололтой.

Ийм хүмүүсийн эрдэмгүй бүрэнхий арддаа зориулсан, элдэв долдов мөрийн хөтөлбөрүүдээс эгшиглэн шүлэглэн толилуулваас. Эрдэнийн хувь, эх орны хишиг, хүүхдийн мөнгө, хүүхний жирэмслэлтийн авлага гэх мэтээр гавих гавихгүй, гаж гаж, голж шилмээр гусаак гусаак мөрийн хөтөлбөрүүд байхийм. Мөрийн хөтөлбөр л гэхийн яагаад толгойны, хүзүүний, бөгсний хөтөлбөр гэх мэт байж болдоггүй юм бэ айн таминээ. Үнэхээр л мөрийн хөтөлбөрөөр бөгсөө арчдаг юм чинь бөгсний хөтөлбөр л гэчихье л дээ айн. Ямрав. Ингээд бөгсөө арчихад ширүүдээд байдаг бөгсний хөтөлбөрүүдээс хоёр гурван жишээ аваад, хорин хэдэн үгтэй нийтлэлээ ненада болгъё дөө.

Эхнийх нь Монгол малын удамшлыг сайжруулах асар нухацтай, авъяас билэгтэй хуулийн зүйл анги байна. Жишээлбэл эм ямааг азаргатай унтуулаад аварга үүлдрийн ямаа гаргаж, тухайн ямаанд одоо өгч байгаагаас 3 дахин их цалин өгч, 6 дахин илүү ноолуур тушаалгах. Хүүхдийн мөнгө биш ямаа, азарганы хурлийзэд өгөх мөнгө гэж зүйл бий болохын байхаа. Өө тийн гэр бүл болсны мөнгий нь марталгүй өгнө гэнэлээ бөгсний хөтөлбөрт. Тэр мөн сайхан гэр бүл болох догоо. Арьс өнгөөр, аялга дуудлагаар ялгаварлан гадуурхахгүй байх асуудал их ярьдгаас болж адгуус амьтан хүртэл гэр бүл төвөггүй болдог болох нь. Жишээлбэл адуу бөгөөс олон гүү хураадаг Мормон шашинтан, ямаа бол ёс жудагтай Буддист амьтан бөлгөө. Үүнээс харахад шашин шүтлэгийн ялгаварлан гадуурхах асуудлыг их хурлын мөрийн хөтөлбөрт оруулсан бололтой. Яасан нулимс асгарч уярмаар сайхан юм бэ? Монголын ишиг маш олон болох болтугай. Монголын унага ч юм уу хэхэ.

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана гэдэг шиг эрдэнэс, мөнгөө цацаад байдаг нэг дэвтэр л байхын биднүүст. Үр дүн нь инфляц, ажилгүйдэл, залхуурал, заамдалцал юм. 21000 мянгаа авах гээд хадгаламж банкинд хэмх боксдож байгаам чинь заамдалцал байхгүй юу байхын тэгээд айн. За тэгээд энэ дэвтрийг эрлийз ямаанд тараагаад эхэлчүүл ээдээ биднүүс чинь хүнтэй биш ямаатай мөргөлдөөд зогсож байх нь бээшд гончиг сумлай, бүү үзэгд минь гэж айн.

Гүэ тэгээд айн айн л гэхийн айн нь одоо хэнд зориулаад байгаан болоо энэ Энзо. Их гарын 76-д захиа шуудан илгээжийж, гуйж тордож байгаа, гуниглах гээчийг мэдэхгүй хэдэн уншигчаа загначих бололтой юмаа би нь тэ, өөүү сорри. Бүрэнхий мэдлэгтэй, бүлтүүш үгтэй би гэдэг тодортголтой Энзогийн энгүй ихээр совьниж, санааширсан бичлэгийг цаг заваа гаргаж, залхахаа мартан байж уншсан та бүхэндээ нарнаас бүдүүн талархсанаа илэрхийлье.

1 comment:

  1. зургийн эх сурвалж С.Цогтбаяр гэхгүй нтр.. гоё болжээ

    ReplyDelete