Monday, April 11, 2011

Дүүргийн банкны даварцан очер

Зургийн эх сурвалж: Бас л би биш. Хэний нь мэдээгүй

Өглөө бол үнэн nice эхэлж, өөрөө бол Энзо жинкэн happy босч. Мөнгөний гачигдал, төгрөгийн төлөөсөнд орсноо санаад эрдэнийн хувь, эх орны хишиг энтрээ авахаар байрны гадаах банк руу умгар гэрээсээ цэлгэр өгзгөө аваад бүдчиж, цовкчин байж бүлт бүлт дугарсаар, сүр сар гээд ороод явчлаа. Үзээд үнс хараад хальс болчмоор юмаа юм, юу гээч, ямарч хүн байхгүй, янзтай гэж мэд. Дэлхий дээр хадгаламж банкны хэдэн теллертэй хэдүүлхнээ үлдцийн болуудаа? Ухааны юм бодонгуутаа “Миний хадгаламж банкийг бурхан муулсан ч бүү сонс” ухааны үг зохиочоод, Теллер дээр алцага алцага гээд “авий мөнгөө өгөөдөх” гэсгээд очтол өөдөөс харин өөдгүй гэж жигтэйхэн үнэнхүү эсрэг үг шиддэг байгаа.

“Уучлаарай би өөр хүнд сайн” гэдийн. Өө бишээ “Уучлаарай дүүргийн банк очно уу” гэдийн байна хөөе. Яадийн мөнгөний төлөө нүдээ ухахад бэлэн, ичидгүү улаан лүд гэдгээ мэдэрцэн над мэтийн юм дүүргийн банк руу дүүлэн нисдийн байгааздээ. Очоод харин онгойдог банзий нь татаад ортол харин ээ гомбоо жимбий лувсан ламбаадаа минь гэж хүнэн овоо босгож байгаа аятай л юм байлээ. Үфффффффф... Хэлэхээс хэл ээдэрмээр, харахаас хараа цуцмаар, харанхуй үдшээр хүүхэддээ ярьж баймаар хэзээ ч дуусашгүй, хэзээ ч мөхөшгүй хайртай хонгор банкны очерийг хойд урд, хажуу хавирга, аль ч насандаа алий гэсэн ч мартахгүй л юм билээ.

50 метр квадрат талбай дээр 80 метр квадрат зай эзэлчмээр хүмүүс боевикдох нь боевикдоол, дидандах нь дидандаал, уйлах нь уйлаал, үсдэлцэх нь үсдэлцээл ээдээ мөн чиг эротик байлээ дээ нээрээ. Бухимдсан ард маань хоорондоо боевик үсэргэж байхад бодох юмгүй суужийдаг менежертэй яасан гоё менежмент вэ? Байрны гадаах банкны теллерүүд хийх юмгүй хий эргээд байжийтал, дүүргийн банкны даравгар теллерүүд хэл амаа билүүдээд, хөл гараа амандаа хийтлээ ажилж байдаг яасан супер маарктэнг вэ? Үффффф.

Тэр дээрэлхүү менежерүүдийг үнсэн саарал биетэй, үхээнц муухай уруултай, үхэл хэрүүлийн бурхан үндсэтэн дамнасан алуурчин Зевсийн хамаатан Эрида бурханаар үнсүүлүүл таарна. Банкаар бөөсдсөн бурхан шиг хотдоо би биш юм аа гэхэд бусад нь бүү бухимдаасай гэсэндээ шүү таминь.

Ингээд ийм очертой та бүхэн битий учраасай гэсэндээ нэг рекламны санаа гаргалаа.

  1. 1. 80 настай эмээ банкинд өглөө 10 цагт орно.
  2. 2. Асар урт очероор очерлоно.
  3. 3. Орой 6 цагт эмээ мөнгөө авч гарч ирэхдээ хөлсөндөө хутгалтцан гарч ирнэ.
  4. 4. 8 цаг очерлосон бичлэгийг 80 секунд болтол гүйлгэж, мантажлана.
  5. 5. Рекламны төгсгөлд эмээ Эрдэнийн хувийхаа дэвтрийг бариад “Орчин үед банкинд очерлох нөү проблем болжээ” гэж хэлэнгүүт “ХАДГАЛАМЖ БАНК” гэсэн бичиг дэлгэцэн дээр гарна. Дуусаа.

3 comments:

  1. Хаха ёоо сайхан инээж авлаа. Хөгжилтэй сайхан бичжээ.
    Энэ банкнаас эх орны хишиг авна гэдэг ч ёстой дайны талбар шиг шүү, чи рекламаа видео болгох хэрэгтэй.

    ReplyDelete
  2. hn aimaar yum. bi suuld 10 sard dansaa haalgah geed bankan deer ochson. buman oocher bsiishde. tegeel hunii mongiig baahan humuusiin nuden deer ogool aimaar. daraa ni 70 myangan togrogii ni avchii geed bankan deer ochson bas baahan ocher.............

    ReplyDelete
  3. naad reclamnii sanaa chini barag l hiitsen sh dee, visa cartaar avchihaj bolj l baigaa sh d.

    ReplyDelete