Saturday, April 23, 2011

Ертөнцийн гурван ёндоогүй

Зургийг би зурав гэж тэнэгтэв хэхэ!!!
Есөнзуун оюутны ходоодыг захирах гэдэг сургууль нэг ёндоогүй
Ерэн жилийн хонхны дууг тасалсан оюутнууд бид нэг ёндоогүй
Есөн тэмцээнд тоос өргөсөн Энзо нэг ёндоогүй ээ гэж хэхэ. Эв хавгүй ийм 3 мөрийг эгшиглэн уянгалуулан хүргэвээ. Өө тийн Монгол ардын зүйр цэцэн ертөнцийн гуравт ёндоогүй гэж байдкү юм шиг байлээ. Маргааш Патентын газар луу жирийлэгчдийн байгааздээ айн.

7 comments:

  1. За юуны өмнө сайхан зураг гэж магтий доорхи бичсэн тэнэглэлийг харин Энзо гэж өчий.
    За тэгээд ёндоорол гэж байгаа замбараагүй бичсэн зүйлийг чинь бодохоор сургуулийг нь өрөвдхийм
    Зайтай байгаарай гэж оолуудад уриалхийм
    Залдаг гар шүү гэж хамуудад нь сануулхийм
    Есөн зуун оюутан гэдгийг сая л би сонслоо энэ арай бас судалгаа биш биз
    Ензо өөрөө өлссөн болохоор ингэж гэмээн таамаглаагүй биз
    Ёндоогүй ёндоогүй гэж өөрийгөө патентжуулж болно шүү
    Ертөнцийн гурвыг хожим хүүдээ харин зааж өгөхөө мартав
    Монгол ардын зүйр цэцэн үгийг арай ингэж болохгүй шүү хөгшөөн
    Мандан бадрах хөгжлийн гарц нь ензо та ч байж болно шүү
    Магтаж байна гээд хөөрвөө өнөөдөр нартай ч маргааш бүрхэг болох нь таагүй шүү
    Миний хэлсэн хэдэн үгийн эсрэг хараалын үгийг харин үл тэвчинэ шүү андаа
    Хичээлээ сайн хийгээрэй, хавар дуусах дөхлөө
    Хичээж байж төгсөөрэй, бурах цаг чинь дууссан шүү

    ReplyDelete
  2. Хичээл бол дуусаж байна, бурах цаг эхэлж байна, битгий надад заа, үг чинь олдож үхэр чинь бэлчлээ байна рэппер анд минь.

    ReplyDelete
  3. Ижий аавынхаа өгсөн гэдхэн хэдхэн төгрөгөөр амьдарч байгаагаа мэдэрч байна уу ингэхэд
    Ивий дээ миний муу хүү ихийг сурч яваа даа гэх Эхийн сэтгэлийг умартав уу даа
    Их зүйлийг бүтээж яваа даа гэх Эцгийн бодлыг огоороо юу даа
    Энэ биш ээ андаа одооноос өөрийгөө өөрчил
    Өөрөөсөө эхэл андаа өөрийн сэтгэлийг өөрчил
    Өр нэмгэн амьдар андаа өрөөл бусдад үлгэр жишээ ч бай андаа
    Өлсөж яв андаа тэгэх тоолонд амьдрал юу болохыг ухаарах болно
    Өөрийнхөөрөө бай андаа тэр цагт л чи хожно
    уул нь надтай ингэж дисст хийвэл
    Уул шугамандаа зөв юм байгаамш дээ ээ дээ энэ шүү дээ гээд л хахаха
    Утга төгс байж чадвал чамайг би үнэлнэ
    Ухаангүй алхам хийвэл тэгээд хорвоо TJ-ээр амьсгална
    Чамд би заагаагүй ленин багш шиг чичлээгүй
    Чамд би уурлаагүй карл маркс шиг матарлаагүй
    Чамд би цухалдаагүй чавганц шиг чалчаагүй
    Чамд би үнэнийг өгүүлсэн жинхэнэ хүн болоход чинь
    Үг минь чамд үнэхээр цөөдөх юм өрөвдөх юм
    Үхэртэй ч болоосой хаха үхэр Монгол биш шүү би
    Үнэн худлыг онолдох Дьюн биш шүү хамаа би
    Үлдэх цагаа чамд зориулая цааш яахаа өөрөө мэд....,

    ReplyDelete
  4. Энэ TJ гэдэг чинь нөгөө реппэр мөн үү? Мөн бол энэ нөхрийг чинь овоо юм байх гээд бодоод яваад байсан чинь овоолсон баас байсым шив дээ. Юу ч мэдэхгүйн байж юм болгон дээр шалчигнасан, эр хүний шинжгүй нөхөр вэ

    ReplyDelete
  5. Шалчигнасан юм алга хөгшөөн энд тэнд бичээд суух цаг зав ч алга тоолуур гүйлгээд байх ч сонирхол алга. Зарим нэг нөхдүүдэд хэлэх үгээ л хэлж байна чамд биш байж болно, замбараагаа алдсан энэ нийгмийг замаа алдахаас нь сэргийлж байна. Тэгээд ч тэр ёс бусын хэллэг надад үл таашагдана, тэртээ тэрэнгүй би үзэл бодлоо чөлөөтэй илрэхийлнэ. Эр хүний шинж гэж юу болохыг мэдэх үү?
    Эмээлтэй хазаартай морь багтахыг хэлнэ
    Эх орноо гэх цохилох зүрхтэй байхыг хэлнэ
    Эмэгтэй хүнийг дээдлэж хайрлахыг хэлнэ
    Ижий аавыгаа хүндлэж асрахыг хэлнэ
    Элгэн садандаа элэгсэг байхыг хэлнэ
    Хүний үнэртэй байхыг хэлнэ
    Хүн шиг хүн байхыг хэлнэ
    Магадгүй би энд блог дээр утга төгс зүйл бичээгүй байж болно
    Магадгүй тэгээд би өөрийгөө гутааж байж болно
    Хэмнэлээрээ биш мөр холбосон байж болно
    Хэн гэдгээ харин умартаагүй байна хийх ажлаа харин орхиогүй байна
    Санаа бүү зов андаа үнэн хэлсэн үг заримдаа хатуу байдаг,
    Сайшааж хэлсэн үг зөөлөн боловч цаанаа харин хужаа санаа нуугдсан байхыг хожим чи ухаарна,

    ReplyDelete
  6. Энэхүү 3-ийн тоо Энзо хүүгийн хамартай төстэй 3 байна.

    ReplyDelete
  7. Чамайг зурсан гэдгийг чинь шууд хараад л мэдлээ
    Чамгүй уран бүтээл байна гэж Жамуга ах нь магтъя

    ReplyDelete