Friday, April 29, 2011

Өөрийгөө зурагтаар харах үнэнхүү хувьгүймаа би нь

Зургийн эх сурвалж: Драмын театрын таазны зурагчин юм шиг байлээ хэхэ

Сар гарны өмнө дөө өмнө, сургуулиа төлөөлж, сүг сүүдэр шиг юмнууд сурснаа шалгуулахаар “Маркетингийн улсын анхдугаар олимпиадад” торгон жолоо нь ч хаашаа юм, томдсон сорочиктой орсийм. Өнөөдөр өнөөх чинь зурагтаар заяа нь хаясийм аятай гарчаахийм. Өөрийгөө хараал байлаа хараал байлаа, өөдгүүмаа нээрээ үнэндээ үзэсгэлэнт сайхан царайг минь үзэх хувь, үзэгч түмэнд байсангүй. Яг камер хөдлөнгүүт “одоо би гарна, хараарай, аанхаан, наана чинь байгаа, төххх” гэнгүүт камер буцаж буруулж этр.

Ёхххх сүүлдээ бүүр ядарлаашд “хараарай таминь одоо би илтгэл тавина, орж ирнэ, оонхоон еэээ” гэнгүүт үргэлжлэлийг дараагийн дугаарт гэжаагаа байхгүй юу. Сүүлдээ би гэдгээ болиод багийн андуудаа харлаа байдгүй ээ бас. Нэг л их шараар жигдэрсэн, сороочикоор гангарсан, сарпаанчиг угласан сайхан охидууд, чилэгэр залуус. Бүдэг ягаанаар жигдэрсэн бид нь байдгүй ээ ”Одоо бид хараарай, оонхоон хар хар нүдээ бүү салга, үзүүл үнс болку, харуул хальс болку, хар хар” гээд ч нэмэр байхку, кадр гялс гээл солигджоогоон. Ёндоо нь яачдийм бүү мэд, ёртоймаа нээрээ хэхэ. Тэгж тэгж нэг өөрийгөө хардымаа. Доошоо хараад, хонгиороод суужаагаан, удахгүй ээ тэр нь үсрээл 2 секунд. Хэхэ ийм л байна.

Маргааш 2-р цуврал нь гарна. Өөрийгөө харах хувь тохиох нь дамжиггүй дэгээ. Дүрст авдранд додигор царайгаа харах ямар байдгийг маргааш нөгөөдрийн маягтай нэвтрүүлгээс л харна даа хөөрхий.

4 comments:

  1. Анд минь чи улаас хувьгүй юм байна
    Анх чамайг төрөхөд тэгж заяасан тавилан бололтой
    Аав ээжийн сайн хүү байгаад эрхэлж явах чинь дээр шүү
    Ах эгчийн муу дүү болж мөнхрөх чинь өлзийтэй шүү
    Хорвоогоос чи юуг хүсэх нь тэр вэ
    Хоёр камераар гарах гэж үү дээ
    Өдий байна даа өдий байна
    Өөрийгөө нэг хардаа андаа
    Өвгөнтий хөндийд очвол амжилт олно шүү андаа
    Өд шиг хөнгөн биеэрээ камераар гарах гэж оролдоно
    Хөвөөд алга болно шүү хамаа хөөрөөд цабаан царайлваа.

    ReplyDelete
  2. bi ch gesen olood harchhiimsan gsn xixixi

    ReplyDelete
  3. TJ андийн үгс ширүүн байна шүү. Үг болгоныг чинь марталгүй, Өс энтр саналгүй, өөрөө өөрийгөө эвдэлгүй, үнэнхүү мундаг амьдарнаа. Санаа их зовбол TJ минь санчиг буурал болчихно шүү хар залуугаараа комментоор киклэсэнд баярлалаа хэхэ.
    Gutalchin; Харах сайхан царайтай ч юм шиг л юм бичцэн байгааз би нь хэхэ

    ReplyDelete
  4. хэхэ тэгээд яасан харснуу нээрээ

    ReplyDelete