Friday, May 20, 2011

Мод таръцгаавал ямрав манайхаан

Энэ фото Энзогоор

Өшдөр зурагтаар грийн начур мэчуртэй холбоотой нэг кино үзлээ. Сэтгэл хөндүүрлээл дурлаад хаягдсан юм шиг мэдрэмж төрөөд явцан. Яаж ч бодсон бид бөгөөс үнэнхүү бажигдалтан дунд амьдарч байгаан байна. Нүдний өмнө гол мөрөн ширгээл “Ээнзоо чи дэлхийн ерөнхийлөгч юм бол наад хүүхдүүддээ хэл л дээ” гээдаагаа ч юм шиг. Ус мөрөн ширгээд, уул савдаг хилэгнээд, ухаан санаа орж гараад, уйлмаар ч юм шиг аргадмаар ч юм шиг эвгүй мэдрэмж юмаа. Нэг найзын маань хэлдгээр “Ямар эвгүй юм бэ?”.

Их ойрхон жишээ гэвэл Сансарын дэнжээс доохонтой, сургуулийн минь хормойгоор урсдаг Сэлбийн гол байхиймдаа. 4 жилийн өмнө Дарханаас ирэхэд далай шиг нь ч хаашаа юм давгүй урсгалтай, дажгүй үзэмжтэй харагддаг байлаашд. Зээ тэгтэл одоо яажийнэ гэхээр голын статусыг орхиод горхины статус дээр дүүжигнэжийн гэжийшд. Харахаас л зүрх зүсрээд, элэг эвэршээд, бодол буцлаад, нүд аргаад, нүгэл нүүгэлтээд байхын.

Энэ бол энгийн нэг ил харагдах жишээ. Үүнээс цааш үй олон гол горхи, жижиг нуур цөөрөм ширгэж үгүй болж, улс үнэнхүү сүртэй хайгуулын баг гаргаж алга болсон гол мөрнийг эрж хайсаар байна. Олдохгүй ээ гэж хэлээд нэмэр алга мод тарьж Монголоо авар хүүхдүүд минь хэмээн амаа ангатал ярихын ёстой нээрээ яаая даа та нарыг.

Мод байгаа газар ус байдаг, ус байгаа газар ургамал байгаа, ургамал байгаа газар амьдрал байгаа, амьдрал байгаа газар амьтан байгаа, амьтан байгаа цагт хүн байгаа, хүн байгаа цагт хүчин чадалт нийгэм байна, хүчин чадалтай нийгэм байхад хорвоо ертөнцийг нурааж ч болно, цогцлоож ч болно. Нураая гэвэл ахиад бүү мод тарь, цогцлооё гэвэл мод тарь, мод тарь, бас дахин мод тарь, түүний дараа дахин мод тарь л юм байлээшдээ ерөөсөө их энгийн. Эвгүй афоризм байгааз би зохиосийн сая хэхэ.


Ингээд би ингэж бодлоо л доо. Бид грийн грийн гэж яриад нэмэргүйийн байна оо. Жоохон ч гэсэн хийе, хошуугаа нэмэрлье. Блогтоо бичлэг шидэж, блогчдод уриалга дэвшүүлье. Болохгүй бол блогоо грийн пийс гээд нэрлэчдийнмуу? Дэлхий минь энх тунх оршиж байвал гээлүү. Сайндаа ч бишээ өөртөө ухаангүй хайртай болохоороо орчин тойрноо эмх цэгцтэй байгаасай гээл ийм нийтлэл бичжаагаан.

Ядмаг бодол байх л даа. Гэхдээ блогчид хөдөлвөл уншигчдын өнөө далд ухамсар юм бодог, юм бодсон хүмүүс мод тариг, мод тарьсан хүмүүс модоо хараг, модоо харсан хүмүүсийн сэтгэл тэнийг, сэтгэл нь тэнийсэн хүмүүс нүднийхээ дээрх нэг үрчлээг үгүй болгог доо тэ.

Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян, гурван мод тарьвал тэгнэ, ингэнэ гээ яваал байвал яваал байх байх. Ингэсгээд залхуудаа захирагдаад зогсох минь хөөе. Миний Монголын ард түмний сэтгэл сэргэг, дотор уужим байх болтугай. Нахисан нэг Эмбаадав.

No comments:

Post a Comment