Saturday, July 2, 2011

Ромео Жулетта хоёр

Хайр дурлалыг хайж биш мэдэрч, холоос биш хажуунаасаа, хүний төрхөөс биш түүний сэтгэлээс, оюун ухаанаасаа биш зүрхнээсээ хайдаг гэдэгт би итгэдэг. Түүнд уярч хайлмаар, хүндэлж бишэрмээр, үргэлж татагдаж, мөнхөд догдолмоор би хайранд хайртай.

Би блогтоо, бичлэгэндээ, байгаа бүхэнд хайртай, бас дээр В.Шекспирын энэ зохиолд дуртай. Уярч хайлж, урсаж гоождог хүн би биш ч, ундарч дундарч, урагшилж давших сонирхолтой би. Уяралтанд согтож, ухаан бодол минь бодлогширч, уул хүн би жаргалтай байна. Бээгий шээрлэхдээ бодлогширч, бичлэг минь ахихаа больсныг болчимгүй анд гуталчин минь анзаарчиж. Уучлал хүсье чамаас, уулаасаа чи бичлэгийг минь хүлээдэг юм байна. Талархал илэрхийлье гуталчинд, тарамдсан блогоо төлөвшүүлнэ гэж амлъя чамд.

4 comments:

  1. Bi n yer n teed hesdeg heden ailaaraa orj garaad shine um hum bhgui bol ingeed l yavdag hun shuu dee.

    Gu

    ReplyDelete
  2. Ene yamar ih uyangiin haliltai bichleg be. Хайр дурлалыг хайж биш мэдэрч, холоос биш хажуунаасаа, хүний төрхөөс биш түүний сэтгэлээс, оюун ухаанаасаа биш зүрхнээсээ хайдаг гэдэгт би итгэдэг- ene ugiig olon zaluust unshuulah yum san.

    ReplyDelete
  3. Damdaa эгч миний блогоор шагайсан байна, мөн гоё оо хэхэ. Энэ миний л итгэл үнэмшил, би ингэж итгэдэг хэхэ.

    ReplyDelete
  4. Гуталчин анд 2нд хариу хүргүүлтэл харин би энд одоо л уншиж байна. Гуталчин тэнэмэл хэхэ жоок жоок.

    ReplyDelete