Monday, July 18, 2011

Мөнхбат аварга ихэрлэвээ хөөрхий

Зиа сэтгэгдэл маш өндөр, итгэгдэл бага зэрэг намхан, ээдээ мөн догь их сайхан наадам болж өндөрлөв. Их олон түүхт ойг нэг жилд омбооролдуулж, шомбооролдуулаад их сүртэй тэмдэглээд ийнхүү өндөрлөж байгааг Монгол улсын далай, даян, дархан аварга түмнээс төгөлдөр, олноос онцгой блогчин Энзо байж ядан байж, хаалтын бичлэг хийдийнмүү санаатай, ийнхүү хэмх бурж суугаа нь энэ бөлгөө. Бурах ч юу байхав үнэн юмны тухай л хүүрнэн өгүүлэх гэжээнэ л дээ хө.

Гэснээс наадмаар би нь нэг бөх дэмжээл, хөөрч баясаал, хөгжин цэнгээл суужийдаг байхгүй юу. Гэтэл мань хүн унчаад байхымаа, гэмгүй байгаа амьтныг гачин энергитэй, гомдмоор дэмжигч дэмжээд унагаагаад байна уу ёстой нээрээ хэхэ. Одоо яадийн байгаан дэмжидгүй бөхөө дэмжээд, дэмждэгээ унаасай гээд суужээдэг санжуу яадаг санж гэцү гэцү наассн. Тэгсэн чинь манайх түрүүлж мүрүүлүүл би яанаа хэхэ. За тэр ч яахав Увсын Баруун Турууны Харцага Мөнхбат аварга Мөнхбат болчдийм байна.

За тэгээд тэр хүү аварга болох ч яахав, бэртэл нь бие юүг нь ороогоод барилдуулахгүй байгаа миний үнэнч балешиг Даваабаатар унасныг эс тооцвол наадам сайхан болсон. Хэхэ үнэндээ Даваабаатар биш би балешиг нь л даа. Даян гэгээнд дарвалзаж очоод даамай сайн барилдаал, кареер нь тоос бужигнуулаад алга болох шахсан. Тэгсэн ч би тэр бөхийг дэмжсээр л байх болно. Дараа жилийн наадам хол хэдий ч тэр авъяасыг би тэвчээр заан хүлээнэ. Тэмүүлэл байхад чи аварга болноо Даваабаатараа, бэртэл чинь эдгэнэ гэж битүүхэндээ бид чинь итгэж байгаа. Уррра уррра уррра ирээдүйн аваргаа хэхэ.

3 comments:

  1. 2laa moriitsii davaabaatar garidaas tsaashaa ahihgyi dee

    sain boh ni ch sain boh l doo uul ni

    ReplyDelete
  2. Бэртлээс улбаалж барилдалгүй 2 жил болсон ч энэ жил 4 давлаа. Жаргаад унах нь аргагүй тэр сайн форумтай байгаа бөх.
    Халз барилдаанд бэртэл нь айхтар сэдэрсэн. Би ч үнэндээ аварга болно гэж итгэхгүй байна. Гэхдээ л би аварга болохыг нь хүлээнэ.

    ReplyDelete
  3. итгэлийг чинь дааж
    сэтгэлийг чинь баясгаасай билээ

    ReplyDelete