Sunday, July 24, 2011

Дархан минь чамаас болж нулимс дуслуулахаа шахлаа

Тэртээх 2001 онд, олон уулсын дээгүүр оргил үүлсийн доогуур одоогийн бидний бахархал болсон, очоод золгоно доо Дархан хотод би бөгөөс эрдэм номын мөр хөөхөөр, ээжийгээ дагаад очиж билээ. Тэр цагаас хойш Дархан хотын минь өнгө үзэмж илтэд сайжраад аааая, дарханы иргэдийн орлогын түвшин огцом өсөөд оооё, аргагүй л нэг ард түмний хүүгээ өлгийдөж авсан нь мэдэгдэж байсан шүү гэж бүлт үсрэв хэхэ.

Заза нээрэнгээсээ Дархан 50 цогцолбор боссон гээд, Дарханаар дүүрэн уяралтанд согтож, ухаан нь балартсан хүмүүс байгаа сурагтай. Бид Дархандаа хайртай, Дархан хот түм бум наслаг, бид Дарханаараа гоёдог этр гэсэн уриа лоозонгууд хөвөлдөөл. Усан оргилуур харж явжаагаад багана мөргөж гэмтэлд хүргэгдэж байгаа хүний тоо олширч байгаа гэнэ сониноос.

Захиргааны хүмүүс нь ерөөсөө л додийгоостой, зарагдсан хүмүүс нь яасийн байгаан мэдэхгүй, тэрүүхэндээ хөөрхөн бондойгоод аваа биз. Их хөөрхөн сэтгэл гаргаж, ихээ гээчийн мөнгө зараад, эвгүй гоё пантан босгоцон байлээ шүү. Энэ болбоос 10 жилийн өмнө Энзо миний дархан нүүж очсоны ач гавъяа бөлгөө гэв. Засаг дарга нээлтэн дээр хэлэхдээ “Энэхүү Монголдоо наамбар ван пантан босгоход, тэртээ 2001 онд Энзо хүү манай хотод ирсэнтэй холбоотой. Тэгээд бид Энзо ирснийх нь 10 жилийн ойг тохиолдуулан ийм жааний гоё пантан барьсан, төхххх” гэж хэлэх гэжаагаад үгээ мартцан гэсэн хэхэ.

За тэр яахав нээрээ хотын хөгжил хогноосоо гэдэг 10000000 –ийн 100 зэрэг хувь үнэн гэсээн. Их хот маань ийнхүү өргөжин тэлж байгааг харахад таатай сайхан байна оо. Удахгүй Дархандаа очиж харна гэжүга. Монголын сайхан хот маш олон болох болтугай хурай хурай хурай.

6 comments:

  1. b ochij yzseen

    goyo tsogtsolbor bosgoson bsan

    darhaniihan mundag yumaa

    ReplyDelete
  2. yaaya galit haruul singapore-iin lazer show-tai meer adilhan haragdjiin sht kkk, bi sayahan yavsan ter uyed daanch neegdeegui bsan n haramsaltai

    ReplyDelete
  3. Хэхэ манай Гуталчин нэг кино санагдуулчлаа. Энэ нөгөө .... -нд идсэн хоол мөн шив дээ гэдэг шиг хэхэ. Тэхдээ манай гуталчин Итгэлт баян шиг бүлт бүлт биш л дээ гэж хэхэ.

    ReplyDelete
  4. uushiglaarai, bi sayahav yavsan gdg ni darhan yavsan tuhaigaa helsiim shuu!!! ter uyed ene orgiluur chn neegdeegui bsiim. burhantai hoshoo, guur 2r l baahan yavsan daa.

    uzeegui baitlaa bulterhuu, yoodiin ter lazer show-g n uzsiim chn kkk

    ReplyDelete
  5. хэхэ ээмэр хэрүүлч юм аа тоголж байхад зүэр

    ReplyDelete
  6. хэхэ Энзо хүү нутгаа санажээ. Эвий дээ зайлуул. Хот ч гэсэн сайхан л байна. Зам гүүр бариад л завсраар нь байшин чигжиж бариал. Зассан замаасаа болж гэрэл цахилгаан тасраад л залуучууд шөнө оройгүй шоудаад л байна доо. Дархан хот мандан бадрах болтугай гэж ерөөе дөө

    ReplyDelete