Monday, August 1, 2011

Сэтгэлийн шуургаа намдаахийнсан

Хэд хоног бичлэг бас л оруулсангүй. Залхуудаа бишээ, цагийн менежмент муутайдаа ч биш, биен дотор минь шуурга шуурч, болчимгүй ухаантай, бачимдсан сэтгэлтэй болохоороо тэр. Бичье гэсэн ч чадахгүй байна өө. Оюуны ажил хийгээгүй мөртөө оюун бодол онколдож уналаа, түшээд аваач наад хүүрээ. Одоо болье доо, ингээд зогсъё, их юм бодож илжигэн толгойлохоо болих минь. Энэ байдлаараа уруудаж байгаа нь өгсөж байгаагаа ялах нь байна, үгүй шүү би чамайг зогсооно шуургаа. Олон жил бүтэлгүйтлээ ахин хэлье, одоо болъе. Сэтгэл доторх шуурганд дандаа уруудаж явдаг ч, сэтгэн бодох шуурганд дандаа сөрж явлаа. Тийм ээ би хэзээ ч бодлогширч үзсэнгүй, хэний ч өмнө гайхширч үзсэнгүй, гэтэл одоо шуурганд уруудаж, нүүр нүдгүй балбуулж байна одоо болно, ингээд зогс Энзо.

Ай даа би одоо ингэхгүй, үгүйлэн санахын зовлонд унахгүй, үгүй ээ би одоо уруудахгүй, урагшаа хойшоогоо тэнцүүлэхгүй, өгсөж уруудахыг хослуулахгүй. Яагаад гэж үү, ийм шуурганд уруудах шуламын мэдрэмж болохоор. Тиймээс би хэзээ ч шуурганд уруудахгүй, өөртөө амлъя. Үргэлж сөрж, мөнхөд урагшилна энэ миний амлалт, тэгээд бас энэ шуурга сүүлийх болог, сэтгэлийн дарамт нь эцсийх байг... Хайрын хатуудсан сургамжын сүүлийх нь энэ болог, конец...

2 comments:

  1. хүмүүс хавар гэгэлздэг байхад 2-уулаа
    халуун зунаар л хямраад байх бололтой юмаа

    ReplyDelete
  2. Хава гэгэлзээд харин одоо асуудлыг шийдэж байна өө анд минь.

    ReplyDelete