Monday, August 22, 2011

Rokit bay-ийн тухай хэдхээн үг

Нэг насаар рэпгүй явснаас нэг өдөр рэп сонсоод үхье гэж шаал худлаа, нээх том бүлтрүүл мөн алаваа. Намайг 10 жилд нэг ийм рэп л байлаа “Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо, царайлаг төрсөн чи минь харин инээмсэглээд угтана даа” жигшиг. Тэгээл Энзо хүү рэпийг өрөөсөн чихээрээ ч сонсохыг хүсдэггүй байсым даа хөөрхий. Харин Gee гэж нэг жээнтэлмэн, Gee хорооллын талаар жиг жуг ярих болсоноос жинхэнэ рэпийг сонсох болсон. Тэрнээс өмнө энэ миний мээм (эминэм), 50 бутархай мөнгө (50 cent) этр гээд гадаадын рэппэрүүд бас л “хонгор мэээн, хайрт вэээн, амраг мэээн” гээл үглэдэг байх гэж бодож байлаашд. Тэгээл бас л сортойх чихээрээ ч сонсдоггүй байлаа.

Харин сүүлийн үед ар араасаа шил шилээ дагаад гарч ирж байгаа шинэ жаалуудын раймыг их сонсоод байгаашд. Жаал маал гэжийж бялба дисслүүлэхүй дээ хүүр гэж. Гу-гаар эхлээд талчингаар дууссан нэртэй блоггер анд хэлэхдээ “миний хайртай залуугийн талаар милээн их мэдээлэл өгөөч” гэсэн учраас рок од би-гийн талаар (Rokit Bay) милээн их мэдээлэл өгье ээ хэхэ.

Тэр болбоос 2007 оны үед асуулт форумаар алцан од хүү байхдаа Базукаг “асуултын хуудсыг хайрын дуугаар чимэглэж” гэж бялбаж, Номадыг “хэсүүлчин,тэнүүлчин”-ээр нь нам дисслэж явахдаа хоолойных нь өнгө хүч султай байсын билээ. Тэр үед рокит маань харин Nevalast гэдэг нэртэй байсан юм. Түүний гол өрсөлдөгч нь Realyeyzzz гэж маш чадварлаг үглэдэг залуу байжаагаад осолд орж, хоолой гэмтсэн гэдэг юм билээ. Realeyеzzz-ийн үглэлт үнэхээр биширмээр, гадаадын рэпперүүдээс ялгахааргүй ч юм шиг. Nevalast маань Realeyezzz-тай ихэвчлэн Англиар дисслэдэг байсан болохоор хэн нь хэнийгээ ялсан гэдгийг бурхан бритни спирс хоёр л мэдэх байх хэхэ.

Түүний Маргаашгүй хэмээх УСК-г үзээрэй, үнэхээр гоё кино байж магадгүй, би үзээгүй. Одоо тэрээр Gee хорооллын залуутай нэгэн түүхэн жанрын кино бүтээж байгаа сураг дуулдсан, тэрийг нь харин би үзсэн, гоё кино болсон байлээ шүү хэхэ.

Зиа зиа Энзо хүү бүхэл бүтэн томоохон рэпперийн тухай маш богино намтар бичсэн дэлхийн анхны блоггер болжоогоодоо баяртай байлаа. Түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй хүн бээгийгээрээ шахаарай.


5 comments:

  1. ooo eniig tootsku chi minii hairtin tuhai iimhen um oruulaad bhda yaadin bee

    ReplyDelete
  2. ymartaich ter margaashgui kinondoo ДОХ-toi ch biluu bolj toglodog gsn
    teged odoogor mongold bga haha bi chamas aimr medeeleltei bgaz de enzo gehku yu kikikiki

    ReplyDelete
  3. хэхэ гуталчин минь миний тухай чамайг бич гэвэл 2 өгүүлбэр л болно тэрний хажууд рокитийн талаар 3 4 цогцолбор эх бичцэн байна хэхэ тэхдээ жоохон л доо тэрийгээ хүлээе.
    нууцхан: Хөгшин нь хүний мууг үзээд яахуу гээд ДОХ мохых нь талаар дурьдаагүй байхгүй юу хэхэ.

    ReplyDelete
  4. haha
    за ямартай ч энэ бол үгүйсгэхийн аргагүй сайхан залуу
    тэр нүд хөмсөгийг нь харааал шууд өөөөүүүүү мааая гаааааааад

    ReplyDelete
  5. Миний блог дээр өөр залууг магтаад байгаарай зүэр хэхэ харджийн гэжийшд хаха.

    ReplyDelete