Saturday, November 12, 2011

Тэнэг юм шиг тэнэсэн 2 сар

Энэ дэлхий, Эх орон минь, Энзонууд юу болоод байнаа этр. Өөрийгөө аягүй том том юмнуудтай хань татаж хөөргөөстэй хэхэ. Ажлаасаа гараад, аймар бизнес эрхэлдэг баатар болсон ч асар олон адал явдал тохиолддын байна. Блогоо мартаад, борви бохисхийлгүй бор өдөр, шар нар, цэнхэр дэлхийг элээж, боломжийн сайхан 2 сарыг өнгөрүүллээ. Залуу насны хөөргөн дэвэргэн, хөвөн, хөөсөнцөр шиг зан гаргаж, хурдан шийдвэр гаргасандаа бага зэрэг харамслаа. Гэхдээ зүгээрээ, гилийн хатан сугалчаагүй бол гайхамшигт хорвоо дээр гайхах зүйлгүй амьдрышд гай л байна этр хэхэ.

2 сар гарны өмнө хувийн кареер хөөхөөр хайрт ажлаа орхиод, хамтрагч нөхрөө банкаар сонгосон боловч, мөнгөний асуудал гэдэг нүд анивчихын төдий болчдог зүйл биш гэдгийг 7 хоногийн өмнө ясаа янгинуулан байж ойлголоо. Гэхдээ зогсохгүй ээ цааш үргэлжилнэ, гудайж би шал ширтэхгүй, гайхаж мэлийж суухгүйм даг. За энэ тухай буюу банкны зээлийн тухай бас нэг бичлэг болохоос наашгүй урт түүх болно зүэр.

Харин зээл хүлээсэн 2 сард газар тариалангаар хөөцөлдөж, гайгүй сайн туршлага хуримтлууллаа. Ёстой улсын урагшгүй бодлого гээч л энд харагдаж байлээ дээ. Энийг ч бас фельетон бичлэг болгож тусдаа нийтэлнэ. Хөгжилтэй юм гэж хөгжилтэй л байдын байлээ шүү. Ямартай ч хоёр сар гаран хугацаанд блогоороо шагайлгүй байж байцан чинь бүүр уйдчиж, блогчдын бичлэгээр байдгаараа цангачиж, уншиж уншжаагаад бээгий шахнаа удалгүй. Ааа тийн интэрнээт эргүүлэх ийм гоё билүү бүүр мартчиж.

5 comments:

  1. naad shiidvertee haramsah hereggui dee

    gehdee giliin khatan sugalbal yaadag gechuu

    ReplyDelete
  2. chi harin zov shiid gargasan bn, zeel meelee tuushtai hootsoldood etssiig n uzeed ard n garsan hoinoo ineed chni hureed gedsee iltsen suujaah bii vii gsn hehe.

    za teed busisnessman bolsin biz dee? ajilchin angias ogtsomtson bn sht chi yostoi gsn hehe. zgree ho boldiin. bi ch bur oyutan bhin l panz usergej boss bolj blaa sht :)) haha ooriigoo ayagui shidsen

    ReplyDelete
  3. Төрийн элдэв сангуудын зээл бол
    Хэцүү дээ Гэхдээ
    өгдөг авдгийнх нь учрыг нэг олчихвол ч дажгүй дээ

    Зүтгэ итгэ
    дараа нь маш амархан

    ReplyDelete
  4. zugere zaluu bgaa deree ajliin tuluu mori met zutge teged nas togtohod uuriin gsn huraasan hurungutei yundch sanaa zovohku saihan amidriishd
    mongold zeelgui hun bdiimuu bitii sanaa zov neg medehed daraad duuschdiin ble

    ReplyDelete
  5. сайн байцгаануу?
    гилийн хатан: тийм нэг хэллэг байдаг даа. хорвоо нурчаагүй бол гэдэг ч билүү дээ хэхэ. нэр нь нааж явахаар нь уур нь хүрцнүү хэхэ.
    гуталчин: тийм л дээ тэхдээ улс даяар зээл хаагдчаад, одоохондоо ажилчин анги руугаа эргэснийг дуулгахад таатай байна хэхэ.
    ухнаа: харин тийн гэсссн хэхэ.
    БЭГҮ: бас залуу байгаа дээрээ наргиж авах нь бас чухал шүү андаа :)

    ReplyDelete