Wednesday, November 23, 2011

Тариалан эрхлэлтийг таг чигийн зарчмаар дэмжих нь

photo by bi medehgui

Пээш таминь 2008 онд хот орон даяар хөгжилтэй сайдыхаа хөөрхөн үгсийг хөл хөөрцөг болоод сонсжийсноо санажийнуу? Ээдээ мөнчиг. Яагаав ерөнхий сайд индэр өөд сүрлэг аргагүй дүф дүф дүф алхаад бамбалзсан сандал дээрээ лүф суунгуутаа микрофоноо аваад “нэг, хоёр, нэг, хоёр” гэснээ “тог тог” тогшоод “ажилжийн, ажилжийн, аанхаан, гүүд бойс” гэж эрхий хуруугаа гозойлгосноо микрофон руу ойртсоноо миленхолик өнгөөр “Эрхэм хүндэт эрэгчин эмэгчингүүдээ энэ өдөр би атарын гутгаар аяныг албан ёсоор эхлүүлж байна” хэмээн түгдчиж бүдчиж хэлээд их олон эгэл тариаланчдыг ийм нэг ажилд оруулсым даг.

Тэрнээс хойш 2 бүрхэг, нэг нартай жил өнгөрчээ. Бүрхэг жилүүдэд мэдээж будаа ургана. Будаа ургангуут бацаанууд гонжирч, гил хар шөнийн зүүдэнд орж ирнэ. Энэ жил жишээлэхэд ингэжийшд. Алтан тариа К-ийн менежер, ХХК биш, ХК ч биш шүү. Зүгээр л К, учир нь тэдэнд хариуцлага болоод хувьцаа аль нь ч байхгүй бөлгөө. Тэр К-ийн том толгойтой, жижиг ухаантай менежер будаагаа зарах гэсэн халтар тариаланчид ийнхүү хэлж байхын “бяд энэ жил кг гурилаа 400 төгрөг болгох учир бядны хайрт анд Орос ах нараас будаа авна, оонхоон” гэжүган. Тас ойлгомжтой биеэ үнэлж байгаа гэсссс цаад яагийнууд чинь хэхэ.

За энэ мэтчилэн Улаанбаатар гурил К, Милл хаус К гэх мэтүүд хүчгүйгээ хаяж, хүчтэйгээ дагах зарчмаа баримталсаар, баримталсаар......., хэзээ нэг өдөр Орос агаа нь хөгшин та нараас нүүр бууруулахад, 400 болгохоо мартсан гурилаа 4 дахин үржүүлж зараад өөрсдийгөө болгоод, өрөөлийг мартаад, болно л доо.

Мань тариаланчид бол яахнуу эрсдэл өндөртэй бизнес хийж, эргүү гэдэгээ гайхуулсаар гайхуулсаар хохийшдээ. Гурил үйлдвэрлээд газар тариаланчдыг хавчиж шахаал, гурилын үнээ буулгана гэж пян пян гээд, гоё бизнесмэн болж болох байсан байхгүй юу хмм. Тэхдээ тариаланчид чадкүэ, арчаагүй амьтад юм чинь хүн чанаргүй зан гаргах, хэлснээ хэлээгүй юм шиг таг дуугүй байх зэргийг хослуулж чадахгүй биз, хохинээ хохино.

Итгэсэн бол хохчийшд “700.000 төгрөгөөр авсан будаагаа 350.000 төгрөгөөр зарах, эрсдэлтэй бизнес хийж нэг жил нь хэмх шатаж, нөгөө жил нь хэмх гонжруулж” байгаа даварсан тариаланчид солиоршд тэ Засгийн газараа, Гурилны үнэ л буулгаж байвал гутлаа чирсэн МОНГОЛ ТАРИАЛАНЧИД сонин л бээшд тэ гурил үйлдвэрлэгчдээ. Эцсийн эцэст бүлтэртэл бурдаг хүн улстөрч болдогтой адил, барайтал түс тас хэлдэг хүмүүс гурил үйлдвэрлэгчид болдог гэдэг үг зохиогууштай бөлгөө.

Гурил үйлдвэрлэгчид болоод Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хэн ч байсан уншихыг хатуу хориглоно этр хэхэ. Бас 18 нас хүрээгүй хүн уншихдаа “Яагий” гэдэг үгийг нүдээ аниастай уншвал зохимой.

3 comments:

  1. haha bi yagii gdg ugiig nudee bultiilgej bgaad unshkaa sht zasag tor n demjdeggui getsu uls sho buh um shn bolno gj l itgehees

    ReplyDelete
  2. яанаа тэгүүл гутлын маань нүдэнд алт орчлоошдээ хэхэ

    ReplyDelete
  3. tiishd. soninshd. tarialanchid hetsuu l bgaam shig

    ReplyDelete