Tuesday, November 29, 2011

Аймшигт цаг агаарын мэдээ

Photo by-ийн оронд: Үүлэн дунд амьдрах угаасаа миний мөрөөдөл.

Weather of UB: Very very very very very Smoke baby.

Монгол блогчин Энзо ба эрх чөлөө энтэртайнментаас мэдээлж байна. 2011 оны 11 сарын 30-ны байдлаар Улаанбаатарт Яг яс юман дээрээ -30 градус байх ёстой авч, хорт утаа хорин градусы нь хойш нь далд хийснээс болж -10 градус целс, франгейтийн үл мэдэх байна. Нүүрсхүчлийн хий баруунаас зүүн тийш 2 м/с хурдтайгаар давшиж, өөдөөс нь өөр хэдэн хорт утаа 3м/с хурдтай хурдалж, үр дүнд нь Хүхэрлэг хий диван крэслээ засаад хотын төвд, хоног өдрийг 66.1 мкг/м3 чанартайгаар аргацааж байна. Азотын давхар исил аягүй жааны байдалтай, асар олон хорт хийнүүд дундаас хүч чадлаараа онцгойрон, хурднаас хурдан түмнээс төгөлдөр, харишгүй хүчит, хавирашгүй авъяасгүй гэгдээ гайхуулсаар байна.
Цаг уурын алба болон агаарын чанарын албаны мэдээлж буйгаар 10 хүний унгасыг шинжилж үзэхэд азотын байдал аягүй сэтгэл гонсойлгож, нүүрсхүчлийн хүчил нэмэгдэх хандлагатай байна гэссссс, унгасанд!!!
Энэ байдлаар энэ олон эрч хүчит хорт хий дундаас шинэ залуу тамирчин нүүрсхүчил олон арван хүн ардын дэмжлэгийг авсаар агаарын чанарыг асар ихээр бууруулж, аргагүй л нэг УБ хотын хүү гэдэгээ харуулж байна. Мөн цаашилбол төр засгийн зүгээс Нүүрсхүчил хүүд итгэл найдвар хүлээлгэн, дэмжин тусалж, шинэ зуух хүртэл гаргаж эргүүтсэнийг нэн өргөмжилж сайшаагууштай бөлгөө. За төрийн төлөө утаан нүүрт боож үхээд яахав.
Цаашилбал маргааш шөнө цас орох байсан боловч Улаанбаатарын утаанаас үргээд Бээжин орсноос харвал бяд нөхөд шинэ жилээ ширхэг ч цасгүй, ширхэг ч инээдгүй өнгөрөөх шинжтэй.
Эцэст нь энэ байдал эгэл хүмүний тэвчих хязгаараас 3 дахин давсан ч тэвчээд байгаа бид нөхөд бузар жааны бөлгөө.

2 comments:

  1. Bichsen beegii ineed xyrgevj tsaad utga sanaa ni tsuxaldal turyyleed bna aa.

    ReplyDelete