Thursday, July 8, 2010

Маш ноцтой жендерийн асуудал

Удахгүй наадам болж найрын уларил эхлэх нь дээ. Хаа сайгүй нармаагаа нээлгэсэн, за мэдээж нээлгэсэн нь байгаа юм чинь нээсэн нь холилдоол явжаагаа. Согтуу хөлчүүчүүд мэдээж байгаа, согтуу нь байгаа хойно согтоосон нь байж л таараа, за тэгээд эд нар оодорсон байхад сонор нь сортойсон цагдаа нар, сойзоо мартсан аялагчид. Энэ бүгд нийлээд наадмын утга учир болж байгаамдаа. Нанчилдаангүй найр гэж юу байдийн турсага гэж гээд л өө сэв хайжийгаал өрөөсөн нүдий нь хаачдаг ард түмэн байшдээ цаагуур чинь аа. Би гэж хүн бөхөө балешиглаал сууна даа. Бөх гэснээс үндэсний бөх гэдэг чинь байшдээ тээ. Ийм байдийн.
Эмэгтэй хүнийг барилдуулах зориулалт огтоосоо ч байхгүй. Баттай бартаатай нотолгоогоор амыг чинь ангайлгаж нүдийг чинь түмбийлгэе гэж мангартаал уу. Юу гэхээр эмэгтэй хүн шуудгаа өмсчөөд нууж хаах учир жанцантай хэсгээ нууна гээд лээвчик зүүгээд гүйжийлтаа ч биш. Тэгүүл тэгээл үндэсний бөх гэдэг утгаа алдааск. За тэгээд гуя хасаа нуухгүй бол гоо сайхан биеийг нь бишрэн суугаа наадамчид шүлс ам нь холилдоод хачин заваан юм болно. Ингээд эмэгтэй хүн барилдах ямар ч нөхцөл, дагавар, язгуургүй болгочиж байгаамдаа хаха гээлүү. Эрчүүд бид яахав хээгүй маанагууд. Хээгүй гэдэг чинь тэнэг гэсэн үгшд энтр гээд Буян гэдэг хүндэдсэн хочтой ах маань папарацийн өмнө рекламдаал байдийн. За хаанаас блог эхэлж байгаа шалдан бандийн блогийг уншаалхуу гэж. Жудо мудо ч яахав нуугдвал зохих бүх хэсэг нь далд. Харин манай үндэсний бөхийн мэргэжилтнүүд, тэргүүнүүд “болдогсон бол дэлхийн чөлөөт, жудо, боксийн холбоодод эмэгтэй хүнийг барилдуулахаа боль гэж хэлмээр байгаан ий ий ий” гээд шогшроод суужийхчуулээ. Надаа лав зөв санагдаад байдий шүү хүүхнүүдээ.
За тэгээд үндэсний бөх бол хувцсаа хүртэл зохиохдоо “Аа муусайн эмэгтэйчүүд тогоогоо бариад, сүүгээ хөөрүүлээд явжий та нар” гэжүга юм шиг цаанаа нуль бодлого байгаа бээз. Муусайн улс төр гэж тоглогчдоос л хол илүү. Улс төр гэснээс энэ төрийн 76 олгойнууд уу? Фитнес, бодигоор хичээллээд фантастик том гүзээнээсээ салмаар л байгаамдаа. Иргэн бидний татварын мөнгө тэд нарын размер томтой гүзээнд нь байгаад байх шиг байгаан. Тэдний Улсыг засах урлаг эмэгтэй хүний барилдахдаа л адилхан юм дөө. 1500000-г өгий саналаа өгчих, 1000000-г өгий сарпанчик өмсчих гэх нь халгүй. За тэр яах вэ? Үндсэн сэдэв рүүгээ орноо гоё.
Уул нь эмэгтэй хүнийг юу юу гэдэг билээ дээ. Талын ягаан цэцэгс шиг, хаанахын зээр шиг, ямар нарийхан согоо шиг, наалинхай ааш энтр гээл уран зохиолын хэллэгээр бол амьтдын хүрээлэн болчдиймаа. Толгой жижигтэй болохоор дөмөгтэйхэн хэлж чадалгүй амьтны хүрээлэн болгоод дуусгачлаа. Согоонуудаасаа уучлалт хүсье ээ. Хүлээн авна уу? Жижигхэн жендердэхэд ийм л байна даа найзуудаа.

No comments:

Post a Comment