Monday, July 26, 2010

Зорилго ба Ухаарахын мөрөөсөл

Зорилгоо би зоргоороо зохиосон. Зогс гэж хэн ч хэлээгүйд баярладаг. Хүмүүс намайг хуцаж байгаан энэ муу Энзо гэж хэлээгүй болохоор харин ч би урагшилсаар л байх болно. Хэний ч хүрээгүй амжилт руу мацна гэж ам бардам цуурсан болохоор, хэлсэндээ хүрдэг хангарьд болохоор урагшаа тэмүүлнэ. Алдарт Диснейгийн агуу амжилтын мөрдлөг “Keep moving forward”-г алдахгүй дагахыг аав ээжийхээ өмнө харуулахыг хүснэ.
Тийм болохоор би тээршаах гэдгийг мартаж, тэмүүлэл зорилго хоёроор хоол ундаа хийж, тэнцвэр муутай хорвоод түүртэх зүйлгүй амьдармаар байна. Амьдарлын утга учрыг алд бие минь биш аав ээж минь гэж бодох юмсан. Мунхаг болохоор би муруй далий амаараа маш их ачит аав ээжийгээ гомдоочих гээд байна. “Битгий, Энзо зогс” гэж байдаг чадлаараа сэтгэл өөдөө өнгийж хашгирах юм. Сонсоод байгаа үгүйг сонор муутай сэтгэл минь даан ч муу буулгаж аваад байх шиг, өмнө гаргасан алдаагаа өөрийн эрхгүй давтчаад байна.
Зорилго гэдгийг би зоос мөнгөөр төсөөлж байгаадаа харамсдаг. Харин тэгтэл зах зээл хариугүй мунхаг болохоор мөнгөөр чи бүхнийг хий гэж тушаал буулгасан. Тиймээс би зорилгоо төгрөг мөгрөгөөр хэмжих гээд байна. Амжилтын жаданд би нүдээ сохлохгүйн тулд амьдарлын утга учир болсон найз нөхөд олонтой хүмүн. Анд нарыг би зүүний сүвэгчээр хардаггүйн учир аз жаргалыг би тэднээс олж хардаг.
Ядаж бичсэн бичлэгийг минь уншиж байгаа янз янзын бодолтой ямархан олон уншигчид минь яаж ийж байгаад ойлгож үзээрээ. Учир нь би блог гээчийг хөтлөхөд ухаан бодол минь богинодож, уураг тархи минь гашилчихгээд байна. Гэхдээ зүгээрээ энэ миний мэргэжил биш, сонирхол минь байгаа юм гээд хаяагаа маначихъя тэхүү.

1 comment:

  1. Зорилго гэдгийг би зоос мөнгөөр төсөөлж байгаадаа харамсдаг гэж гоё хэлжээ.

    ReplyDelete