Monday, October 11, 2010

Мартагнал онгод хоёр

Сар гаран өнгөрлөө салтага гар маань хөдлөөгүй, саваагүй блог маань хэвээрээ, санжигнасан толгой маань мартагналтай. Зорилго гэсэн бичлэгээс хойш яйжгар хэдэн өдрүүд, яах ийхийн зуургүй өнгөрчээ. Ойрд бичлэг оруулаагүй болохоор овоолж давхарлаад хэдэн үг сараачаадхий гэхээр нармайгаа нээлгэсэн навтгар хамарт шиг дуниартиж, дүүнгэтэж, ирваатсан юм юун үхсэн Юндэнгийх нь Нансалмаа, бишээ үхсэн баасных нь бичлэг гэх гэжаагаад далийчлаа. Маргааш гэсэн гарчигны дор масло авна, мод тарина, мах гөшиглөнө, ногоо хураана нойл орно, бие даалт хийнэ бичлэг оруулна, уулзалт цуглаан хурал бизнес панз (хадуурав) гэсээр байтал бичсэн зүйлсээ хараад нозоор хүрчихийн. Эцсийн дүндээ энэ нь мартагнал манан будан, төөрөгдөл талираамарлт болчхиймаа.
Үүнээс хойш онгод минь хөглөрмөгц, оцойж овоосон хэдэн үг аддэнзо руу шидчээд байна аа ерөөсөө. Удаж бойтоглолоо гэхэд 2 долоо л хонох байх. Болку бол блогийхоо дээр “2 долоо хоног дутмын блог” гээд биччихдэг ч юм уу? Залхуурч заваараад байвал “сар дутмын” болгочноо гайгүй. Бүүр болохгүй бол, за арай ч тийм ёндоогүй болцон онгодтой хүн гэж байхгүй байлгүй дээ. Ямар ч гэсэн уншихад урамтай идия эгч шиг бичлэгийг чадкү ч гэсэн, төдий стилийн нийтлэлийг зорилгоо болгоноо яадийн.
За тэгээд зав гарвал дургүй хүргэсэн духлаа баагий нар, дайлж цайлмаар Дандар баатруудын талаар нийтлэхийн ялдамд шүүмжлэхий нь шүүмжлээд, өргөмжлөхий нь өргөөд, өгөө аваатай, цохион нулиантай, баруун солгойгүй, банжига гүүглгүй бүгдий нь ухаанд нь ухна ишиг, толгойд нь тугал бярууны дайтай ямар нэг зүйлийг яаж ийж байгаад суулгаж, нэгийг бодогдуулж, нилээн хэдийг ухааруулах бичлэг оруулахыг зорингоо, 2-г сэтгүүлж, 3-ыг мартуулж холион бантангий нь харин ч нэг хутгаж өгнө дөө гайгүй. Яасан ч урт утгагүй шахуу өгүүлбэр болчив доо мэдкү. 1, 2, 3, 4, … за мэдкү 7, 8 үг лав байх шиг байна. Ойлгоод уншаарай наад уран зохиолын гайхамшигт бүтээлээ. Дараа дараагийн даруухан хэрнээ солиотой, дүрэмгүй хэрнээ дипломат, шүүмжтэй хэрнээ магтаалтай, шүлэглэсэн хэрнээ шүлэнгэртсэн, сургасан хэрнээ сурталчилсан, улс төр, утга уянгын тодорхой зорилготой, тоочны бичлэгүүдийг маань цаг алдалгүй, цалин нэхэлгүй, царай харалгүй уншаад байгаарай баярлалаа та бүхэнд. Цэг !!!

No comments:

Post a Comment