Tuesday, January 4, 2011

Бөглөөс

“Кукари куууу”, “ёо энэ хөгийн азарган тахиа”, “хүзүүг чинь хуга мушигаад шарж иднэ дээ” гэж үглэсээр шинэ өглөө эхэлвээ. Манайх тахиагүй шүү! Зүгээр тахиатай байсан бол яахаа төсөөлсийн. За тэр ч яахав өнөөдрийн сэдвээ танилцуулнаа. Энэ бол Урт гоолиг биетэй, уужим сайхан ташаатай Улаанбаатар хотын маань бөглөөсний тухай нийтлэл юм шүү. Өглөө ч эхэлдгээрээ эхэлж 00-д бацаан бид 2 очерлож өдрийхөө зурлагыг зуруулчиж байгаа нь тэр дээ. Ванны өрөөндөө орж ооны бөглөөг авч шүдээ сарааччаад, зуухны өрөөнд орж хөргөгчний бөглөөг онгойлгож ходоодны мухар руу талх шидэж, араас нь масло уучаад эрдмийн их өргөө юү рүүгээ энкэл донкол замаар, эрээвэр хураавар хүмүүстэй илжиг Шүрик 2-г ярьсаншээг бөглөрнө дөө.

Нэг хоёрын гурваа ий “тормоз”, Нэг хоёрын гурваа ий “тормоз” айн. “Жолоочоо одоо болье оо урд яваа бүсгүй учиртайхан харц чулуудаад байна хэт ойртсоноос” гэж хашгирчаад суужээгаан. Өөрөө бол тээр тэр ард талын суудал дээр сууцан “тэр хүүхэн тэр эмээд тэр нэг суудлаа найр тавичихгүй дээ. Ээ дээ энэ хүүхнүүд үү” энтр. Сургууль яахав сүүлийн хэдэн бичлэгүүдэд оруулсантай агаар нэгэн байдлаар хичээллээд гадаад пасспорт сунгуулах гонжролдсон ажлаар иргэний бүртгэл мэдээллийн төв орсноор жинхэнэ адал явдал эхэлж байгаа юм даа.

Нэг цонхон дээр нилээн хэдээр тогтохгүй нервтэй, нөлөөтэй, намбалаг, наалинхай нүд. Нөгөө нэг цонхон дээр нээх олон галзуурсан, гасалсан, гоморхсон, гэгэлзсан, гялалзсан, гудиггүй нүд. Энэ бүхэн Энзо нэртэй эгэл биетэй эгшигт хайрцаг шиг толгойтой надад цочир сонин зүйл огтоосоо биш учир хэнээсээ дутахав хэл амаа билүүдээд хүзүү үсээ зулгаалцаад гарна даа. Заримдаа цагдаа агаад цэмцгэр царайлж байгаад таван цаас атгуулчаад цэвэрхэн гээч нь ажлаа амжуулчиж байгаагаас харахад улс хөгжиж, ухаан сууж байгаан шинж биз.

За даа тэгээд яриад байвал энэ бөглөө, түгжрээний асуудал дуусна гэдэг юу л бол өглөө бөглөрч эхлээд орой бөглөрч хариж, шөнө бөглөрч зүүдэлнэ. Энэ мэтээр амьдрал үргэлжилж ихэнх амьдралаа хаа нэгтээ очер түгжрээн дунд өнгөрүүлж байна. Үүнийг өөд нь татаад өнгөлж зүлгээд янзалж эмхлэх ялихгүй бодол яндгар царайтай ямбатай нөхдүүдэд төрж байгаа болов уу? Эсвэл тэр нөхдүүдийн чих, хамар нь бөглөрчөөд юу ч сонсохгүй үнэрлэхгүй байна уу? Улс нийгмээрээ, ухна илжгээрээ, шат шатны шат дамжлагаараа бөглөрөөд энгийн иргэд хүн суртлын өмнө, эрдэмтэн мэргэд үзэл суртлын өмнө, эзэнтэн иргэд нар сар гэрэглтсэн хууль дүрмийхээ өмнө наашаа ч үгүй цаашаа үгүй гацаж түгжирчээд дэвшил гээч нь тэртээ тэнгэрийн хаяанд харагдаад байх шиг. Мэдэх юм алга мэдэхгүй нэгэнд нь хэлэх ч үг алга.

7 comments:

  1. өнгө аяс байнаа байна.
    Нэг нь ч гэсэн дотроо бөглөрөлгүй, хэнхэг бодлоо энэ хэдэн эрэйвэр хуудсан дээрээ сарайчиж байвал өөрийн чинь духны үрчлээсний очер ч гэсэн нэгээр багасах нигууртай бус уу.
    Блогоо гэж... Сайхан эд дээ.

    ReplyDelete
  2. ногоохон блогт маань нэмэр болж, нисэх даль мэт жигүүр ургуулах шахсан анхны комментлогчдоо туйлын их баярлалаа. AddManZ блогт тань амжилт хүсье.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Линк солилцох уу хө?

    ReplyDelete
  5. tegie soliltsii gehdee yaj terew? medlegiin tuwshin maruuhoon maruuhan

    ReplyDelete
  6. chi chine ix xuurxun ipeeduitei damshig bnuu ugui yu xuuurxun tsod tos xiix yum aa ax daraa ulger yarij ugnuuu
    amjilt jaajiidaa :DDD

    ReplyDelete
  7. ulgert itgedeg aabar beeber dumaaree ch heweeree shuu

    ReplyDelete