Thursday, January 27, 2011

Цалин нэхдэг баяр

Гадаа ёстой оцон шувуу л амьдармаар олиггүй хүйтэн байна аа гээд өмнөд туйлын оцон өгзөгтнүүдийг нүд үзүүрлээд байвал яажийна аан. Одоо яахав өвөл л юм хойно, орчлонгийн жамд сөгдөх л ёстой юм хойно. 1 сар дуусаад нийт ард түмний нэрэлхэхээ мартдаг баяр болно гэжүга. Айл бүр “цагаан сар гэж цалин нэхэж, цөм шатаадаг дэмий хог” гэж халаглаж, хайлж урсан, хамраа шархирууланхан суухийм. Бацаанууд бэлэг сэлт цуглуулахы нь бодоод баясан гүйхүүеэ балинч нар баринтаг бариад хувраг болж гүйнэ. Ээдээ мөн ч маапаантай эд дээ.

Хуврагууд нь харин хүрээ Ёндонтож, хүний толгой эргүүлж, хар шарын зурхай хэмээн мэддэгээрээ түрий барина. Түүнд мансуурсан гэнэн пролетар ард түмэн хоёр талцаж, хоорондоо муудалцаж, ухааны тэнхээ сайтай Арго ах мэт нь намрын улиралд цагаалах шинэ нээлт хийх гэж давшина. Намаржин найралчаад нахисан нэгээр яах ч юм бүү мэд. Англи хэлний багш л адтай зурхайч болчихоор, сумогийн татамигаас Суга нарын Их Хурлын (УИХ) гишүүн болж салма дээшлэх сонин процесс байхаас ч яахав дээ. Уул шугамандаа өвөлжин өцийтлөө ажилласан ард түмэн урин цагаа угтан, урдаас ирж яваа уул шиг их ажлыхаа өмнө түр амсхийж тавин грамм татаж байгаа нь тэр байхгүй юу. Ах хүү нүүдэлчин биш номлогч гаралтай болохоор нийгмийн энэ давхаргыг мэдэхгүй нь аргагүй биз. Мань мэт 20 насыг дөнгөн данган давж яваа амьтад халагладаг дээрээ ч биш хөөрдөг дээрээ ч биш нэг бодлын амар дамшигнууд дөө.

Ингэж явсаар хэрүүлийн дайнд хууччуул ялдгаараа ялж харин бид нар түүнийг үг сүггүй ухаан мадаггүй дагахдаа л дагана. Тэр нь ч дээр биз юугы нь мэдкү орос ээжийн мөөмний сүүнээс, саалийн үнээгээ шувтраад хуучин зурхайгаа шүтэж мөргөөд, шүгэлдээд суужийсан нь дээр биз. Манай баяраар нэг онцлог нь айл бүр нэг төрлийн хоолтой, нэг төрлийн үнсэлттэй нэг тиймэрхүү болдог. Хоорондоо мэндлэхдээ өөрийгөө мартаад даага, бяруу, төлөг, борлон, тором.., хаваржаа, өвөлжөө л ярина. Хүний бярууны сүрьеэ тэд нарт ер нь ямар хамаа байна аа гэж бодогдохийн, тэхдээ гүүмаа бас. Мэдкү хүн бол мэл гайхаж машин хонхолдмоор. Ингэж байтал хэн гэдэг маарктэнг сайтай хийрхүү нөхөр шницель, шпагетти, сүшигээр ширээгээ мялааж, “мебель мөлгөр, тавилга тольгор, машин эвдрэлгүй шинэлжийн үү” гэж халаадийн байгаан. Хүн бүр ноён хэн гуайг ярьж, даган дууриахдаа А сурдаг ард түмэн маань 7 жилийн дараа энэ хоолоор ширээгээ гангалаад, элдэв хогшлоор мэнд усаа мэдэлцээд суужаахийг байг гэх нягуургүй. Онцлог нь ард түмэн маань 100, 100 жил болсон ч бууз, ууц, боов.., бяруу, борлон, даага... зэргээсээ уйдахгүй дэгээ.

Ёс ёмбоодог, төр юу яадаг, томчуул жулдрайнуудыг үнсэнэ гэсэн уриатай (юу яадаг гэхээр юу яах биш шүү зүгээр юу яах ок). Би ч гэсэн ээж аав, эмээ өвөөгөө үнсмээр л байшд күй... Ингээд бодохоор ээж аавууд завшаад ч байгаа юм шиг. Завшаад байгааг нь бодохоор золгомооргүй ч юм шиг. Золгохгүй гэхээр гудманд таарсан ганган охиныг харахаар гайхалтай сайхан зүйл ч юм шиг. Ээдээ мэдкү энэ толгой мулт мулт эргээд байрандаа орохоосоо өнгөрөв бололтой.

2 comments:

  1. Барилдахаасаа таахалзана гэгчээр цагаан сар хийх гэж байна гэж гүйсээр байтал болоогүй баярын настр навс унаж, хурдан болоод өнгөрөөсэй л гэж бодогдохын. Чиний хэлсэнчилэн хүүхдүүд бэлэг авна гэж баярлаад л, хөгшчүүл хүмүүс цуглана гэж хөөрөөл. Дунд нь байгаа хүмүүс тэгээд хэцүүхэн л байгаамдаа

    ReplyDelete
  2. бодож санах нь багасаад сайхан ч юм шиг. хүүхэд байхад яаж нэг бэлэг цуглуулъя даа гэж толгой гашилна. том болчуул яаж нэг амьтны гарт ганц юм атгуулна даа гэж бодно. дундах нь л сайхан дөө хэхэ.

    ReplyDelete