Wednesday, February 23, 2011

Вампираас урт настай зам

7 онд засаж эхэлсэн мянганы зам уу? 7 он гэхээр Х.Есүсийн мэндэлсний 7 жилийн ой биш, 2007 жилийх нь тухай ярьжийна. Нэрнээсээ авахуулаал буруу зам байхгүй юу. Мянганы зам гэдэг нь 1000 жил барина хэмээх утгатай гэжүган. Манай монголчууд хэлсэндээ маш сайн хүрдэг хүмүүс гэдгийг 1000 жил барина гэсэн замаа 5 дах жилдээ сунжруулж байгаагаас харч болжээнэ. Одоо 995хан жилийн дараа энэ зам ашиглалтанд орно гоё доо, гоё доо эрдмийн тав гоёдоо гэж. Вампир байсан сан вол эх орныхоо бахархал болсон энэ сайхан замын нээлтийг харчихмаар л юм даг.

Нээрээ дам сураг дуулахнаа тендер зарласан төрийн байгууллага ялагчаа “хайч чулуу даавуудуулж” тодруулсан гэнэлээ. Дэндүү шударга байгааздээ, сураач дээ та нар сугануудаа, сиксерс 76 минээ. Шүүгчээр Зам тээвэр аялал жуулчлалын яамны дэргэдэх тендерийн хорооны дарга нар ажиллаж, олон аавын хүү нарын дундаас Дамба-Очир хэмээх залуу аргагүй ёндоо заан хайчаар занималдсаар байгаад эрх авсан гэнэлээ. Энэ мэтээр эрх шалгаруулах өрсөлдөөн эрх тэгш, элдэв маапаангүй болоод байвал эх орон минь хөгжих нь баараггүй, томрох нь тодорхой гэжүган.

За ер нь шулуухан хэлэхэд Зам барина гэдэг зангууны үлгэр, залхуугийн бэлэн жишээ болж байгаа нь ойртож очоод, өлөнтөж харвал мэдэгдээд байгаа шүү. Лүн хүртэлх лүү урт замыг зургаан жил барих онолын үндэслэл огтоосоо ч байхгүй баймаар. Хийдэг ганц хэлдэг 76 гэж нээрээ. Хэлдэг 76 нь залхуу нэгээ хийдэг ганц болгочихоор улс даяараа урагшаа биш хойшоо тэмцээнд ухаан заран өрсөлдөх хэрэг гарахийн. Тэхдээ хойшоо урагшаа байна уу хамаа юун, өрсөлдөөн байна гэдэг нь дэвшил.

Барууны биш, баруун зүүн талын, хөрш зэргэлдээ, хөгжиж буй, хурдан хөгжсөн гээд хавь ойрын хэдэн улсын жишээг гуйж түүгээд, гуядаж алгадаад харвал гайгүй хэдэн санал зөвлөмж, ганц сайн гарах гарц энтр гээд байхгүй зүйл, болкү ухаан ч гэж алга. Хэн гэж том толгойтой Megamind энэ талаар санаа тавиад шивэр савианд баригдсан аркийдтай Улаанбаатарыг маань салхинд гаргаж сайжруулан сэрүүцүүлэх юм байгаан. PPP, хяналтын систем гээд байнаа байна... мань мэтийг ярихаар ингээд манай дээдсүүд хялалзаад байдийнмаа больё больё дараа л ярья. Төрийн төлөө Энзо, огтоно хоёр боож үхээл бас сониншд.

Мань мэтийн мулгуу амьтад мянгуужингийн үлгэр мэт юм зохиож байх хооронд манай томчууд хайч чулуу даавуу, хуруу, дэмбээ энтрээрээ хол ойрын лунзгар чадварлаг бизнесменүүдийг майр зөв бодлогоор санхүүжүүлж байгаа байхгүй юу тэ. Тэрэндээ нээх гоё тендер гээд нэр өгцөөн хөөрхөн. Иргэн баян бол улс баян. Ард баян байхын тулд авилга арвин байх тусмаа сайн гэжүган. Та нар шүү, дэмбээ шүү, дамба-очир шүү, тэгээд дээр нь дэлбэрэлт шүү амжилт. Нүдээ ирмэсэн эмоушн хавсаргав ;-)

8 comments:

  1. бичихдээ зүгээр маазралгүй бичжаагаачээ монгол хэлнийхээ дүрмээр нь бичвэл арайл дээр болхийн бишүү. Зарим газраа арайл дэндүү маазаржээ миний найзаа айн

    ReplyDelete
  2. хаха бас хөөрхөн бичнэ айн жаажаа

    ReplyDelete
  3. heheh ganbaa chi uuruu bas mongol helniihee durmeer bicheechee uuruu shal buruu bichchiheel :P

    ReplyDelete
  4. Goy boljiinaa hogshoon.Tehdee davs,hujriig ni saihan taaruulj baigaarai tsaashdaa.Heterhii ih maazarhaar,maazrahguigeer bichij chadahaa bolidgiin shuu.Puuj ah ni yoslov ch geh shig kkkk

    ReplyDelete
  5. Idea,Artagnan,Gump mumpiin zamaar yavahgui shuu.Vampiriin zamaar ch yavahgui.Enzogiin geh zamiig interneted bii bolgooroi.keep going

    ReplyDelete
  6. peguji ah uram ugsun ug sawaw. estoi bayrlalaa. Idea egch shig bolohiig muruuddiin. harin odoo uuriin S and I -iig bii bolgo gdg ug chine bayrluullaa. Enzo brand ok.

    ReplyDelete
  7. Хаха ёстой инээсээр байгаад дуусгалаа. Хөгжилтэй байлаа. нэг л хэвийн нийтлэлүүд уншсаар байгаад чинийхийг уншсан сайхан байлаа.
    keep writing =D

    ReplyDelete
  8. teerk bi hezee ch ene blogiin bondgor talbaraasaa holdq gej amlii hehe

    ReplyDelete