Friday, February 25, 2011

Насан баярын найр

Өчигдөр бөгөөс үгээр өгүүлшгүй, үзгээр сараачишгүй өвөрмөц нэгэн өдөр өнгөрөөд өндөрлөснийг өгүүлэхүй дор ийн бичэн сууна. Өглөө боллоо, тас харанхуй шүү. Бүүр гайхаад бүлх залгицан аятай бараан царайлаад баас хүрээд явчлаа. Яагаад вэ яагаад яахаараа өглөө болчоод байхад хаб харанхуй байдагсан билээ дээ гээл. Найраагүй онигоотой хүүр нүдээ нээхээ мартцан блээшд. Өдөр өшөө цаашаа өөдгүй өөдгүй юмаар үнэн тасархай үргэлжилнэ гээд бод, төсөөл, унш, анхаар марш эхэллээ гэж.

Би буюу Энзо төрж байсан үеэ төвөггүй санадийн, час час уйлаал, чармай нүцгэндээ бантаал, чалма нөмрүүлээч гэж чарлаал, би ч мөн дөө. Тэхдээ төрөх тасагт календар байгаагүй болохоор кэдэнд төрснөө мэдэдгүүшд. Тэгээл бөөн хэрүүл боожэмой. Ээж 2 сарын 24 гээл, аав 26, эмээ 1 сард, Өвөө 3 сар гээл эцэст нь дундаа тохироод 2 сарын 25 болгосон нь өчдөр байсийм шиг байгаам. За мэдкү ямартай ч онолийн чиг, паракчигийн чиг, аль өнцгөөс нь харсан 1-3 сарын турш тэмдэглэжийж гэр бүлийн бүх гишүүдээ гомдоохгүйн байна гэдэг нь л үнэн. Заримдаа намайг 88 онд төрсөн гэхийн, тэр бол худлаа бөлгөө. 988 ч юмуу 1988 байж болохийн. Сүүлийх нь л дөхөх байх гэж боддийшд.

Ийм маягаар маргаантай эхэлсэн өглөө иин үргэлжилнэ. Утсаа асаатал эрх хаагдчиж, мобигоос барьж байгаа сюрпрайз. Сэмэрхий цамцаа өмсөөд сургууль руу гарах гэтэл сэгсрэгчин дотор илжирцэн байжээлээ, угаалгын машинаас барьжаагаа бэлэг. Подолктойгоо гараад сургууль дээр очтол “чи яасан мэдрэл дурак вэ, нүцгэн шаажийшд” гэнгүүт санаа шууд зовдийн байлээ. Гувцаа өмсөхөө мартчиж гээд толинд хартал арай ч тиймгүй байлээ. Найз нарын минь мэндчилгээ. Толинд харчаад эргэж харахдаа таалагддаг охинтойгоо мөргөлдөөд ахиж нүүрийн харах нягуургүй болтол тас гэдрэг нь савуулсан, бурханаас барьжаагаа бэлэг. Хэхэ энэ бол худлаа шүү тоормозоо мартаад бүлтрэх нь ихдэж байгаа нь тэр. Блогоос минь барьжаагаа бэлэг.

Эцэст нь найзууд, “чамд өнөөдөр нохой 3 харагдах болно”, “чи өнөөдрийн топ архичин байх болно” гэх ухааны юм ярих гэхээр нь “за төвөг дараа тэмдэглье тэхүү” энтр гэжаагаад найз нараа гомдооцоон гэж. Төрөхөөсөө дүндүүкдүү дурак сэтгэлгээтэй дааман толгойт болохоороо тэгээл өнгөрсөн. Хүний төрсөн өдрөөс бултана гэхээс өөрийн төрсөн өдрөөс бултана гэдэг бас их шинэлэг асуудал блээ шүү. Нөгөө юу гэдэг билээ дээ хуриман дээрээсээ зугтдаг бүсгүй гэж байхаас залуу гэж дуулаагүйн байна гэдэг шиг. Эцэст нь насан баярын өдрийн орой 8 цагт хичээл дуусч бас бус ажлаа амжуулаад гэрийн зүг гэлжигнэлээ. Гэрт иртэл хүн байдгүй хоолоо өөрөөр хийх хэрэг гарсан нь тэр. Найзуудаа гомдоосны гор гарна гэж тэр байх.

8 comments:

  1. өмнөх хэдээсээ хамаагүй гоё болжээ. Тэхдээ хараал бичхээ болиочээээ. Соёлгүй суга вэ яасан хахаха

    ReplyDelete
  2. төрсөн өдрийн төгсөшгүй түүх ингээд дууссиймдаа энтр үү хэхэ.

    ReplyDelete
  3. хэхэ, хичээл хийгээд л яваад байсынмаа, энэ өдөр дандаа баярлана ч гэж юу байх уу? бага зэрэг гомдооно гэдэг чинь бурхны барьж байгаа бэлэг ч юм билүү :P

    ReplyDelete
  4. Ёстой мартагдахааргүй төрсөн өдөр байна даа. Бурхны өгсөн бэлэг!

    ReplyDelete
  5. чи ч муухай мурисан даа

    ReplyDelete
  6. Найзэн угана мэнд хүргий гээд меесж бичсэн чинь утас чинь хаагдцан байсныг сүүлд мэдсэн. Гоё шко абч өгий гэж боджээсэн ч даан ч хол байсан учир чадсангүй. Дараа өгий гэж бодоод өчигдөр чамд мееснжрээр хэлжээснийг санаж байгаг издээ.Миний сайн найз гоё блоош ажиллуулдаг болсныг сая л мэлжээшд энийг уншаад. Хөөрхөн бичдэг болжээ. Миний харжаахийн чиний бичиж байгаа бичлэг энэ тэр бол баабар цэг мн дээр байдаг Гаампынхтай их төстэй юм. Тэрийг уншаад үзээрэй бараг чи мэдэх ийхөө. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэтэл өнөө найз мааана шууд лангуугны асуудал хөнджээшд. кккк. Гэсэн ч сүүлд нь ойлгосон буйзаа. За найздаа энэ блогны ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтийг хүсжийнэээ. Хайртай шүү найздаа. Чи намайг хэн гэдгийг мэдэж байгаа буйзааа хэхэхэ.

    ReplyDelete
  7. Жо халаалттай байсийм шиг байна баахан үсэг солиол бичцэн байжээшд хахаха зөв болгоод уншчаарай хө

    ReplyDelete
  8. anonymous анд минь чамайг авах юмгүй тасарч явахдаа олж аваад андлаа юм болов уу танисангүй шив.гэхдээ чамд баярлав гэнэт ихээр гуниглав бичлэгээ нийтэлчээд коммент юуг чинь гарчиглав. чамд ч бас амжилт

    ReplyDelete