Monday, March 14, 2011

Овгор шороо булаацалдаан ба хогийн пункр

Гөлөн гөлөн гээд гөлийж өлийж яваад гүүгл сээрчээс гэнэтийн цочордмоор гэнэн дуртатгалын минь тасархай гарч ирэхийг гайхан, гэмшин харсанаа олон түмэн та нарыхаа нүд рүү үгэн хэлхээгээр цацъя гэж бодлоо. Гэхдээ энэ эхнийх бишээ, их олон удаагийн үр дүн болохоор блогийн бичкэн талбар дээр дэлбэ үсэрч байгаа нь энэ болой.

Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө, хүчтэй нь хүчгүйгээ хэмх гишгэнэ гэсэн уриатай хийморийн овоо ч аргагүй нэг хиамарлаг байлээ дээ шинийн нэгэнд. Булиа биетэй бяр нь биедээ багтаж ядсан барамууд булиагүй биетэй багтаж ядам бяргүйнүүдээ бүлт бүлт цохиод хүзүү, толгой, боов, булдруун дээр гишгэчиж хаяад овооны оргилд гараад уухайлсан сурагтай.

Жоохон байхад сумын төвийн далангийн овгор шороон дээр амаараа шороо үнкдэг тоглоом тоглож байлаа. Дүрэм нь их энгийн бүгд овгор өөд зэрэг дайрна. Хэн хүчтэй мунаг нь бусдыгаа түлхэж овгорын оройд үлдэнэ. Энэ мэтээр залхатлаа тоглоход овгорын оройд хэн удаан байсан бацаан маргааш нь сургууль дээр яригдана. Тэр нь би байлаа гээд онгирчиё. Гэтэл өнөөдөр төрийн овгор шороо бий болж, түүнийг жилийн 365 хоногийн ганцхан өдөр нь л булаацалдаж тоглодог болжээ.

Бодохийм мэдээж хийморийн овооны орой дээр нь гарч байж сэргэх юм нь сэргэнэ. Босдог юм нь босно гээгүй шүү хэхэ. Гэтэл овгорын оройд ямарч Эйнштэйн байгаад 20-с илүү хүн багтаах үндэслэл алга. 20-ийх нь хиамар сэргээд бусад нь сэмэрнэ. Сэтгэл нь дүүрэн бол шинийн нэгэнд биш нилээн хэдэнд нь очоод нар харчаач дээ. Нар харж үзээгүй бол Наран Саран Навчаа Цэцэгээгээс асуучина биз дээ. Хүнээ байчаагүй дугариг шар юм байдийн гээд хэлээд өгнө дөө.

За тэгээд нар мандаж байх мөчид эр эстэн нөхөд маань 2 хуваагдсийн байлээ. Овгор шорооны овгорууд ба нөгөөдүүл нь товгорууд. Зарим нь мацаж байхад нуруун дээр нь нар туссан бололтой. Хиамарлаг нуруутай хүмүүс л байхын байх энэ жилжингээ. Нөгөө хэсэг нь нараа мартаад хальтарчихгүй байх тухай л бодож байж. Энэ бүлэг хүмүүс дэлдэн жилдээ далийж халтирах болоод архидан согтуурах нягууртай. Овгорын оройдох цөөнх энэ жилжингээ овгор атман амьтан царайлах имшигээ. Нэг л их салтаа уужим алхаатай амьтад байхын байхаа мэдкү. Би үхсэн балтуушаа мэдэхэв зүгээр. Аан тийн тэр хүмүүст хандаж хэлэхэд та нар энэ жил хүн дээр суусан тул дээшээ мөрөө гаргаж, “пад пад бүлт бүлт тип тап” маанийг 210 удаа уншингаа хүн шатааж хийсгэн, доороос ирвэл нэн зохилтой бөлгөө гэжүган. Овгорын хормойд байгсад л хүслээ гүйцээж чадалгүй овгорын оройд зогсогчдын духан дээр туссан нарны ойлтыг нь мэдэрч байгаа харагдсан. За даа бараг тэд шатаагдах хүмүүс байхөө дөө гэж сэтгэлээр унагаал уу? Ер нь тэхдээ тэдгээр хүмүүс энэ жилжингээ нуугдаж амьдарвал зохилтой болой.

Эцэст нь хэлэхэд Монголчууд соёлжжийнэ. Улаанбаатараас элдэв янзын хог, сав цуглуулж аваачаад тээр тэр хийморийн овоон дээр хаяжаахчүүлээ. Нэг үе хажуудах хогийн савныхаа гадуур хаядаг байсан солир ард маань харин одоо нэг мөсөн хогийн цэг нээгээд зорьж очиж хаядаг болжээ. Энэ бол том дэвшил. За ингээд миний монголын ард түмний сэтгэл сэргэг дотор уужим байх болтугай, Эмбаадав!!!

No comments:

Post a Comment