Friday, March 18, 2011

Уураа гаргамаар

Шал сонин санагдаад, шалчиганасан блогтоо шал пал гэсэн хэдэн үг сараачмаар санагдлаа. Уур хүрээд, ухаан муутайгаа гайхуулмаар санагдаад уйлан дугарангаа умгар энэ талбар хэл амаа билүүдээд орхийдоо. Юу ч чадахгүй, ямаан толгойтой ярислав бөгстэйгээ мартаад яль шалихгүй янзан бүрийн тэмцээнд ухаан бодлоо уралцуулаад, урагш ганц гишгэх гэтэл харин ч эсрэгээрээ хойшоо сууж орхилоо.

Мэдэхгүй байж малан толгойтой над шиг юм мар мар гээд мэдэмхийрч болдоггүйг өнөөдөр бараг ойлгов бололтой. Хийж бүтээсэн зүйлгүй хоёр хөл хохимой толгойгоо арчилсан болоод их сургуулиа төгсөж байвал барав ч ухааны юм бодохийн.

Гэр орондоо үзэгдэхгүй, гэзэг үсээ ч угаалгүй, гурав дөрөв хоногоор гадуур гандаж, хоног өдрийг төөрүүлснийхээ ашиг тусыг ч гаргасангүй. Гартаа ган хийх зүйлгүй гажиг юм шиг өөрийгөө бодохоор гомдох сэтгэл төрөхий нь яана гээ. Ахиж хэзээ ч уралдмааргүй санагдахийн, урагш гишгэж ухаанаа сорихыг хүсэхийм бүүр ч биш. За даа мэдкү мэдкү мэдэж байгаа зүйл гэвэл чадаагүй, чадах мөчийг хүлээх юм шив. Эцэст нь хэлэхэд уур гарч ухаан саруулсч байгаа нь умгар биш уудамхан талбартай блогийн минь ач тус болой.

3 comments:

  1. уралдана гэдэг суралцана гэсэн үг. Харамсах юу байна. шантарна гэж эр хүнээс гарах үг мөн үү? үзэлцээд л байх хэрэгтэй гэхдээ байнга ялагдана гэж юу байх уу? ялагдах тоглоомоор биш ялах тоглоомоор тоглох хэрэгтэй

    ReplyDelete
  2. за сүртэйшдээ чи яадаг ч байсан хоосонгүйл гарсан байлээдэг харин очиж чадаагүйд уучилчаарай сда гэж долоогоос гэж бодоол шаагаад байсийн сда....уг нь үзцэн бол

    ReplyDelete
  3. Байгалиа ньMay 1, 2011 at 3:39 AM

    энэ Ганбаяр одоо яасс соёлгүй амьтан бээ?!

    ReplyDelete